/
x

Үндсэн / Бидний тухай

Бидний тухай

Softline – Мэдээллийн технологийн шийдэл нэвтрүүлэгч, техникийн туслалцаа үйлчилгээ үзүүлэгч олон улсын тэргүүлэгч компани бөгөөд 1993 оноос эхлэн олон улсад үйл ажиллагаагаа явуулж, өдгөө дэлхийн 30 улс, 80 хотод төлөөлөгчийн газартай болж өргөжин тэлсэн байна.

Softline  компани Монгол улсын мэдээллийн технологийн зах зээлд 2007 оноос эхлэн програм хангамж нийлүүлэлт, техник туслалцаа, сургалт зохион байгуулалт, зөвлөх үйлчилгээ, техник хангамж нийлүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Softline компани харилцагч, ажилчид, үйлдвэрлэгчидтэй үргэлж урт хугацаанд хамтран ажилладаг ба Монгол улсын зах зээл дээр 3000 гаруй үйлдвэрлэгчдийн програм хангамжийг албан ёсоор нийлүүлэх эрхтэй цорын ганц байгууллага бөгөөд гол түлхүүр үйлдвэрлэгчдийн хамгийн өндөр түншлэлийн статустай билээ. Бид санал болгож буй бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ чанарыг бататгаж жил бүр олон улсын чанарын стандарт ISO 9001:2008.

Softline харилцагчиддаа санал болгож буй бүтээгдэхүүн үйлчилгээгээ олон улсын Мэдээллийн технологийн хөгжлийн гол чиглэлүүд болох Үүлэн технологи, Цахим аюулгүй байдал, Их өгөгдөл, Хөдөлгөөнт байдал, Виртуалчлал гэсэн үндсэн чиглэлээр явуулж байна.

Softline компани том, жижиг, дунд хэмжээний төрийн болон бизнесийн бүх салбарын
байгууллагатай хамтран ажилладаг.  Softline — харилцагч төвтэй байгууллага бөгөөд үргэлж харилцагч байгууллагын талд үйлчилж, хамгийн оновчтой шийдлийг өрсөлдөхүйц үнээр санал болгон харилцагч үйлдвэрлэгчийг нягт холбон гүүр нь болж ажилладаж байна.

Компанийн танилцуулгыг татаж авах: