/
x

Үндсэн / Бидний тухай / Блог / SharePoint байгууллагын мэдээллийн урсгалыг хэрхэн өөрчлөх вэ?

SharePoint байгууллагын мэдээллийн урсгалыг хэрхэн өөрчлөх вэ?

SharePoint байгууллагын мэдээллийн урсгалыг хэрхэн өөрчлөх вэ?

SharePoint нь Microsoft корпорацийн Office365 үүлэн шийдлийн нэг бүрэлдэхүүн хэсэг юм. Байгууллагын хэмжээнд чухал мэдээллээ үр ашигтай, зөв зохицуулалттай хуваалцах чухал шийдэл. Энэ нь өдөр тутмын үйл ажиллагааг хялбарчлах, дотоод харилцаа холбоог сайжруулж ажлын үр бүтээмжийг өсгөх давуу талтай.  SharePoint-г ашиглахдаа байгууллагын дундын хэрэглээний файлуудад хүн бүр өөр өөр хандах эрхтэйгээр тохируулж өгдөг.

Баг бүрт зориулагдсан вэбсайт үүсгэх боломж

Sharepoint-н нэг давуу тал нь байгууллагын нэгж, хэлтэс, ажлын баг бүрт зориулсан мэдээлэл солилцох, ажиллах орчинг бүрдүүлсэн хэд хэдэн сайт үүсгэж болдог. Ингэснээр, тухайлсан нэг төслийн сайт үүсгэж болох ба түүнийгээ төслийн гишүүдтэй хуваалцах боломж бүрдэнэ. Үүсгэсэн ажлын дуусах хугацаа тавих, асуулга үүсгэх, үүсгэсэн хэлэлцүүлэгтээ жагсаалт болон хэрэгцээтэй материал нэмэх боломжтой. Тухайн сайтаа мөн байгууллага дотор хандах эрхгүй хэрэглэгчтэй хуваалцаж болно. Үүнээс гадна SharePoint нь байгууллагын дотоод нийгмийн сүлжээний үүргийг давхар хангаж өгдөг.

Бусад системтэй холбогдох боломж

SharePoint нь Microsoft Office – н Outlook болон бусад сервисүүдтэй холбогдож ажиллахаас гадна, гуравдагч үйлдвэрлэгчийн ПХ-н тусламжтайгаар ERP, CRM, MS Project зэрэг системүүдтэй холбогдож ажилладаг. Тухайлбал, SharePoint –н өөрийн архитектурын нэг  Business Connectivity Services(BCS) –г ашиглан DB, webservices, .NET холбогчид, WCF-той холбогдох ба, Colligo, TPG PSLink зэрэг гуравдагч үйлдвэрлэгчийн ПХ-г ашиглан SAP, Microsoft Project–той холбогдох боломжтой. Байгууллагын хэмжээнд мэдээлэл, бичиг баримт солилцохоос гадна бусад ажилчдын и-мэйл, контакт хаягийг хуваалцахад илүү хялбар.

Аюулгүй байдал  

Байгууллагын нууцлалын зэрэгтэй чухал мэдээллээ хэрхэн найдвартай хамгаалах, эдгээр мэдээлэлд нэвтрэх эрхгүй хэрэглэгчийн хандалтыг хязгаарлах шаардлага тулгардаг. Харин үүнийг SharePoint нь 2 аргаар шийддэг. Тухайн файлыг зөвхөн эрх бүхий хэрэглэгчтэй хуваалцах аргыг сонгосноор чухал файлуудын хандах эрхгүй хэрэглэгчдэд хүрэхээс сэргийлдэг. Удирдлагын багт байгууллагын чухал ач холбогдолтой материалуудад хандах эрхийг идэвхжүүлж, харин өдөр тутмын үйл ажиллагааны файлуудад нийт хэрэглэгчдийн хандах эрхийг нээж өгөх замаар мэдээллийн нууцлалыг шийдэх боломжтой. SharePoint нь Microsoft-н үүлэн технологи бүхий шийдэл учраас гаднаас ирэх мэдээллийн халдлагыг эрс бууруулдаг.

Хөдөлгөөнт байдал

Өмнө нь зөвхөн байгууллагын дотоод сүлжээний хэмжээнд буюу ажлын байранд л мэдээлэл солилцдог байсан бол, одоо үүлэн тооцоололд шилжсэнээр, эрх бүхий хэрэглэгчид хаанаас ч, дурын төхөөрөмжөөр байгууллагын мэдээлэлд хандах болон мэдээлэл авах боломжтой болсон.  

Файл дээр хамтран ажиллах боломж

SharePoint нь нийт хэрэглэгчдийн дунд мэдээлэл хуваалцах хэрэгсэл болохоос гадна файл дээр нэгэн зэрэг хамтран ажиллаж өөрчлөлт оруулж засах давуу талтай. Үүлэн тооцоолол дээр суурилсан болохоор, нэг файл дээр олон хэрэглэгч хамт ажиллан, өөрчлөлт хийх хүний эрхийн тохиргоог нэмж өгснөөр өгөгдлийн найдвартай байдлыг хангаж өгдөг. Microsoft SharePoint нь уян хатан байдал, интеграцийг санал болгодог төдийгүй мэдээллийг хуваалцахад аюулгүй байдал, хөдөлгөөнт байдал, хамтын ажиллагааг дэмжиж өгдөг. Та байгууллагынхаа мэдээлэл солилцох олон шат дамжлагыг халж, илүү их бүтээмжийг хүсэж байгаа бол SharePoint танд тохирох хамгийн зөв шийдэл юм.

ижил төстэй блог