/
x

Үндсэн / Бидний тухай / Мэдээ / 7 жил Софтлайн

7 жил Софтлайн

2014.06.26
7 жил Софтлайн

Софтлайн компани үйлчлүүлэгч таны хэрэгцээнд тохирсон програм хангамж, техник технологийн шийдлүүдийг албан ёсны эрхтэйгээр нийлүүлэхээс гадна түүнтэй холбогдон гарах техник туслалцаа зөвлөгөө мэдээллийг чадварлаг мэргэжилтнүүдийн тусламжтайгаар хялбар үр өгөөжтэй, хямд шуурхай хүргэхийг эрхэм зорилгоо болгон ажилласаар 7 жилийг үдлээ.

Microsoft — Large Account Reseller корпорацын албан ёсны статустай Софтлайн компанийн шууд оролцоо, дэмжлэгийн үр дүнд 2014 оны 2-р сарын 27-нд Худалдаа Хөгжлийн Банк Microsoft корпорацитай харилцан ашигтай хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурснаар манай улсын Microsoft Enterprise Agreement програмын анхны хэрэглэгч болсон. Тун удалгүй уг гэрээг Microsoft корпорацитай Голомт банк байгуулсан. Гэрээнд гарын үсэг зурснаар 3-н жилийн хугацаанд лицензтэй програм хангамж ашиглах, мэдээллийн технологийн дэд бүтцийг сайжруулах боломжийг тус банкнуудад Microsoft корпораци олгож байгаа юм. Тус гэрээний хэрэгжилтийн явцад ХХБ-ны 2 мэргэжилтэнг ОХУ-ын Москва, Санк-Петербург хотуудад туршлага судлуулахаар Софтлайн компаний зүгээс үнэ төлбөргүй бизнес сургалтад хамруулсан.

Софтлайн компани жил бүр Мэдээллийн Технологийн салбарыг хөгжүүлэх, харилцагч үйлчлүүлэгч нартаа мэдээлэл өгөх санал бодлыг сонсох, үйл ажиллагаандаа тусган оруулах зорилготой програм хангамж үйлдвэрлэгчдийн сургалт семинарыг үнэгүй зохион байгуулдаг юм. Өнгөрсөн 1 жилийн хугацаанд Kaspersky, Microsoft, Oracle, Veeam зэрэг томоохон үйлдвэрлэгчдийн хэрэглэгчид болон түншүүддээ зориулсан 10 гаран семинарыг зохион байгуулсан байна.

Энэ жил Софтлайн компани “Дэвшилтэт технологи-Ухаалаг хэрэглээ” уриан дор явагдсан “ICT-EXPO-2014” үзэсгэлэнд Софтлайн компани нь өвөрмөц  стендний дизайн танилцуулагч роботыг олны хүртээл болгож амжилттай оролцсон.

Софтлайн компаний ажилчид 7 жилийн ойн баяраа тохиолдуулан 6-р сарын 26-ны өдөр Цус сэлбэлт судлалын үндэсний төвд цусаа бэлэглэсэн юм. Нэг донорын бэлэглэсэн 350 гр цусаар гурван хүний алтан амь насыг авардаг. Судалгаагаар дэлхийн хүн амын гуравны нэгд донрын цусны хэрэгцээ гардаг байна. Донорын цус хүнд төрөлт, осол гэмтэл, түлэгдэлтийн үед, хүнд хагалгаа мэс ажлбарын үед, удамшалын хүнд өвчнүүд болон химийн эмчилгээ хийлгэдэг өвчтөнүүдэд маш их хэрэгтэй байдаг. Монгол улсад 24000 гаруй донор бий гэсэн судалгаа байдаг бөгөөд Софтлайн компаний ажилчид “Цус өгөхөд хугацаа их шаардахгүй 30 минутын л ажил болдог. Энэ хугацаа хамгийн үр өгөөжтэйгөөр зарцуулагдаж буй 30 минут юм. Өнөөдөр Софтлайн компаний ажилчид нийт 5 литр цус хандивлаж 42 хүний амийг авархад хувь нэмрээ оруулсанд их баяртай байна.” гэж Б.Солонго - Софтлайн компаний Худалдаа маркетинг хариуцсан захирал хэлж байсан.

Энэ жил Софтлайн компани олон ажил төлөвлөсөн байгаагаас анхаарал татсан нь бол “Сайн хүн болоорой-2014” хандивын сайн үйлсийн аян юм. Амьдралын хүнд байдлаас болж хичээлийн шинэ жилдээ шинэ цүнх, бүрэн хичээлийн хэрэгсэлтэй сэтгэл дүүрэн явж чаддаггүй хүүхэд багачууд болон эцэг эхчүүддээ тусламжийн гараа сунгах зорилгоор энэ аяныг зохион байгуулж байгаа билээ. Аяныг Улаанбаатар хотын хамгийн хүн олонтой дүүрэг болох Баянзүрх дүүрэгт хэрэгжүүлэх бөгөөд тус дүүрэгт нэн ядуу, амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой 505 өрхтэй гэсэн судалгаа байдаг юм байна. “Монголын ирээдүй болсон үр хүүхдүүдийн сурч боловсрох нөхцөлийг сайжруулах, эцэг эхчүүдийг дэмжих нь бидний нийгмийн хариуцлага юм. Валютын ханш тогтворгүй болж, эдийн засаг хүнд байгаа өнөө үед бие биенээ дэмжиж, тусламж үзүүлэх нь зүйтэй юм” хэмээн Б.Нарантуяа - Софтлайн компаний Ерөнхий Захирал ярьж байлаа.

Софтлайн компанийхан “Шинэ, шилдэг бүхнийг биднээс” хэмээн цаашдын үйл ажиллагааны хүрээнд уулзах сайн сайхан ерөөлөөр өнөөдрийн үйл ажиллагааг өндөрлүүллээ!