Шинэ, шилдэг бүхнийг биднээс!
Софтлайны салбар
Улаанбаатар хот
+976 7585 0765
info@softline.mn

Нүүр хуудас / Компанийн тухай / Мэдээ / Цахим халдлагын чиг хандлага

Цахим халдлагын чиг хандлага

18.01.2017
Цахим халдлагын чиг хандлага

2017 оны дэлхий нийтийн IT тренд бол яахын аргагүй Цахим аюулгүй байдал, Мэдээллийн аюулгүй байдал. Өнөөдөр энэ асуудал хувь хүн, албан байгууллага, цаашлаад улс эх орны анхаарлаа зайлшгүй хандуулах нэг сэдэв болоод байна.
Бид та бүхэнд мэдээллийн аюулгүй байдлын салбарт тэргүүлэгч "Kaspersky Lab" -н цахим халдлагын шинжээчдийн багийн гаргасан цахим халдлагын чиг хандлага, газарзүйн тархалт, статистик мэдээллийг танилцуулж байна.

Шинжээчдийн судалгаагаар 2015 онд цахим халдлагад АНУ, Герман, Голланд улсууд хамгийн ихээр өртсөн байна. Үүнээс хархад цахим гэмт хэрэг Hosting үйлчилгээ маш өндөр хөгжсөн газарт илүү чиглэсэн байна. 

Дээрх 10 улсуудад антивирусны програм онлайнаар хортон програмуудыг хамгийн ихээр илрүүлсэн байна. 

 

2015 онд онлайн банкинг үйлчилгээнд нэвтэрч бусдын мөнгийг хулгайлах 2 сая оролдлого бүртгэгдсэн байна.  

Газарзүйн байршлаар аваад үзвэл Сингапур, Австри, Швецари улсуудын банк руу чиглэсэн хортон программ хамгийн өндөр % эзэлсэн байна. Учир нь эдгээр улсуудад Онлайн банкинг үйлчилгээ маш өндөр хөгжил, хэрэглээтэй юм байна.  

Mobile Banking халдлагад хамгийн их ашиглагддаг санхүүгийн хортон програмын топ 10 програмыг танилцуулж байна. Эдгээрээс FakeToken, Marcher гэх 2 програм 2015 онд шинээр нэмэгдсэн байна.  

2015 онд нийт 30 орны 100 банкины системд халдаж 1 тэрбум ам.доллар хулгайлсан хэрэг гарсан байна. Хаккерууд банкны сүлжээнд холбогдсон нэг компьютер руу хортон оруулж сүлжээгээр дамжуулан маш удаан хугацаанд банкны бүтэж, бичиг баримтын хөдөлгөөн, мөнгө шилжүүлэх компьютерийг илрүүлж бүх үйлдлийг бичлэг хийн судалж, эцэст нь тухайн гүйлгээ хийдэг компьютерийг алсаас удирдан ATM-с мөнгө гаргах коммандаар 1 тэр бум долларыг хулгайлсан байна.  

Цахим Халдлагын бас нэгэн том тренд бол Ransomware юм. Энэ нь дэлхий дахинд төдийгүй Монголд олон зуун хүмүүсийн компьютерийн мэдээллийг түгжиж байна. 

Ransomware маш хурдацтай тархаж байгаа байгаа шинэ платформ дээр буюу Android үйлдлийн системд нэвтэрдэг болсон байна.  

Ransomware халдлагад өртөгсдийн тоо жилээс жилд нэмэгдэж байна. 2014 онтой харьцуулахад 2015 онд 180 000 буюу 48,3% - р өссөн байна. 

Өнгөрсөн жилээс Ransomware цахим халдлага Монголд орж ирсэн ба хүвь хүн төдийгүй байгууллагын нууц, маг чухал мэдээлэлтэй төхөөрөмжүүдийг түгжин төлбөр мөнгө шаардаж байгаа тохиолдлууд нилээдгүй гарч байна.

 

Иймд Softline компанийн зүгээс хувь хүн, албан байгууллагууд мэдээллийн аюулгүй байдалдаа маш сайн анхаарч, чанартай сайн програм, сайн систем хэрэглэхийн зэрэгцээ компьютертай харьцаж байгаа бүх шатны ажилчин, албан хаагчиддаа Ransomware -с урьдчилан сэргийлсэн мэдлэг мэдээлэл олгох нь зүйтэй гэж зөвлөж байна.