Шинэ, шилдэг бүхнийг биднээс!
Софтлайны салбар
Улаанбаатар хот
+976 7585 0765
info.mn@softlinegroup.com

Нүүр хуудас / Компанийн тухай / Мэдээ / Дотоод харилцаа холбоог сайжруулах технологийн 5 арга

Дотоод харилцаа холбоог сайжруулах технологийн 5 арга

04.08.2017
Дотоод харилцаа холбоог сайжруулах технологийн 5 арга

Аливаа байгуулалтад дотоод харилцаа холбоо чухал үүрэгтэй ба энэ нь хүмүүсийг мэдээллээ солилцох, өгөгдлөө хуваалцах, өдөр тутмын ажиллагаанд шинэ шийдэл олох боломжийг олгодог. Гэсэн хэдий ч дотоод харилцаа холбоог зөв зохион байгуулаагүйн улмаас багууд хоорондын зөрчил үүсэж эхэлдэг. Ингэснээр уулзалт, төсөл, эсвэл бүтэн секторын ажлын бүтээмж унах эсвэл бүр байгууллага бүхэлдээ өртөх аюултай. Энэхүү асуудлаас сэргийлэх нь таны төсөөлж байгаагаас илүү энгийн ба технологийн тусламжтайгаар хялбархан шийдэх боломжтой. Технологийн 5 алхмыг ашиглан хэрхэн байгууллагынхаа дотоод харилцаа холбоог сайжруулах талаар та бүхэнд зөвлөж байна.

1-р Алхам: Байгууллагын мэйлийг сайн ашиглах 

Байгууллагын мэйл нь өнөөдөр гарцаагүй хамгийн өргөн ашиглагдаж байгаа бизнес багаж юм. Учир нь уг бизнесийн хэрэгсэл нь ашиглалтын зардал бага ба бодит хэрэглээ өндөртэй юм. Та мэйлээр хүргэх мэдээллээ өөрт тохируулан өөрчилж, олон тооны хүмүүст хүргэх боломжтой. Түүнчлэн бүх харилцаа холбоо нь бодит цагт хийгдэнэ. Байгууллагын мэйл нэвтрүүлэх хэд хэдэн сонголт зах зээл дээр байгаа. Үүнд дан ганц мэйл үйлчилгээнээс гадна байгууллагын орчинд зориулсан бүтээгдэхүүнүүдийг нэгтгэсэн Office 365, Google болон IBM шийдлүүд юм. Гэвч хэрэв танай байгууллага мэйлтэй бол, энийг сайн ашиглахын тулд яах хэрэгтэй вэ? Энгийнээр хэлэхэд мэйлээр чухал мэдээлэл явуулах хэрэгтэй. Мэйл хүлээн авагчдадаа ганц нэг үгээр хариулагдах, харилцан яриа болж хувирахаар мэйл явуулахаас зайлсхийх хэрэгтэй. Мөн мэйлийн хүргэх гэсэн утгыг нь гаргахад түвэгтэй, уншихад хүндрэлтэй хэтэрхий урт мэйл бичихээс зайлсхийх хэрэгтэй

2-р Алхам: Файлуудаа үүлэнд хадгалах 

Хэрэв таны бизнест илүү түргэн, нэгдмэл дотоод харилцаа холбоо шаардлагатай бол бичиг баримтаа үүлэнд байршуулахыг бид зөвлөж байна. Үүлэн хадгалах технологи нь танд болон танай багт файл, зураг болон бичиг баримт руу хүссэн цагтаа дэлхийн аль ч өнцгөөс хандах боломжийг олгодог. Ингэснээр физик архивын ашиглалтын зардал буурахаас гадна байгууллагын бичиг баримтыг илүү хүртээмжтэй болгох, багийн гишүүд нь нэгэн зэрэг эдгээр файлуудыг харж, засаж, шинээр үүсгэх боломжтой. Энэ нь ажилчдын харилцааны үйл явцыг илүү хурдан, энгийн болгоно. Үүлэн хадгалалт нь маш аюулгүй ба ямар ч төрлийн бичиг баримт, бүр чухал мэдээлэл агуулсан бичиг баримт хүртэл хадгалах боломжтой гэдгийг санах хэрэгтэй.

3-р алхам: Шуурхай мессежний програм ашиглах 

Шуурхай мессежний програмууд нь нэрийнхээ утгаар байгууллагын дотоод харилцаа холбоог илүү шуурхай болгодог. Хэрэглэхэд хялбар, суурилуулалтын зардал бага учир ихэнх бизнесийн хүрээнд өргөн тархсан байдаг. Одоогийн байдлаар зах зээл дээр худалдаалагдаж байгаа хэд хэдэн програм байгаа. Жишээлбэл, Skype for Business. Энэхүү програм нь гар утас болон таблет зэрэг хөдөлгөөнт төхөөрөмж болон компьютер (Desktop or Laptop)-аас нэвтрэн орох боломжтой. Томоохон байгууллагад зориулсан өөр нэг нийтлэг шуурхай мессежний шийдэл бол Office 365 юм. Энэ нь хэрэглэгчдэд шуурхай мессежний програм, байгууллагын мэйл, үүлэн бичиг баримтын хадгалалт мөн өндөр чанартай видео хурал хийх зэрэг цогц үйлчилгээг санал болгодог. Энэхүү програмуудыг ашиглан өөр хотод, бүр өөр улсад байгаа хүмүүстэй зайнаас хурал хийх боломжтой. Энэхүү боломж нь ажилчдын хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэн хаанаас ч холбогдох боломжийг олгон, байгууллагын томилолтын зардлыг эрс бууруулна.

4-р Алхам: Intranet-г өөртөө ашигтайгаар ашиглах 

Урьд нь дотоод мэдээлэл нь дээрээс доошоо бүтэцтэй, бүх мэдээлэл нь удирдах түвшнээс гардаг байсан бол одоо цагт мэдээлэл ямар нэгэн албан тушаал харгалзахгүйгээр аль ч ажилтан бичиж, нийтлэх боломжтой болсон. Нэгдмэл байдал болон олон мэдээлэгчтэй болсон тохиолдолд дотоод харилцаа холбооны үндсэн үүргийг интранет хүлээдэг. Төслийн талаарх мэдээлэл, ашиг орлого болон бусад ажилчдын сонирхолтой мэдээлэл зэргийг агуулах интранет нь баг хамт олны хамтын ажиллагааны орон зай байх ёстой. Ажилчдадаа асуулт хариултын нээлттэй сувгийг бий болгож, текст, зураг гэх мэт хүссэн контентоо оруулах боломжийг олгож ажилчдын оролцоо, идэвхийг нэмэгдүүлэх нь чухал. Ингэснээр багийн харилцаа холбоог сайжирч, интранетэд хандах хүмүүсийг илүү ойр болгоно.

5-р Алхам: Байгууллагын телевизийн хүчийг ашиглах 

Cisco компанийн хамгийн сүүлийн тайлангаас харвал 2019 он гэхэд дэлхий дахинаа нийт интернет урсгалын 80 хувь нь видео байх болно гэсэн байна. Гэхдээ энэ нь танай байгууллагын дотоод харилцаа холбоонд ямар хэрэгтэй вэ?

Зүгээр л байгууллагын ТВ, энэ нь ямар бүтэцтэй байх талаар бодоод үзээрэй. Ер нь видео, байгууллагын ТВ нь мэдээллийг үнэн зөв, шуурхай хүргэх дотоод харилцаа холбооны гайхалтай нэг арга бөгөөд үүгээр дамжуулан та зорилтот үзэгчдээ илүү ойр байх боломжтой. Мөн мэдээллийг байгууллагын гол хэсгүүд болох хүлээлгийн танхим, цахилгаан шатуудад гаргахаас гадна байгууллагын ТВ-н контентыг интернетэд байршуулах боломжтой. Энэ нь өөр өөр нэгж хэсгийн ажилчдад байгууллагын ТВ-д хандах боломжийг олгоно.

Таны харж байгаачлан технологи нь байгууллагын дотоод харилцаа холбооны ойрын туслах байж чадна. Өдрөөс өдөрт шинэ технологи гарч, байгууллагын дотоод харилцааг илүү үр дүнтэй, оролцоотой болгож байна. Дотоод харилцаа холбоогоо сайжруулахын тулд технологийн нөөц бололцоогоо ашиглан, хүссэн үр дүндээ хүрэхийн тулд байгууллага хэн аль салбар нэгжид байгааг мэдэх ёстой ба тэдгээр хүмүүст ямар харилцаа холбооны технологийг бодит байдалд тулгуурлан зохистой ашиглах хэрэгтэй. Шинэ технологи нэвтрүүлэхэд зарим хувь хүмүүсээс эсэргүүцэл тулгарах нь нийтлэг байдаг. Гэсэн хэдий ч үүрэг даалгаврыг хэрхэн хөнгөвчлөх, бүтээмжийг нэмэгдүүлэх талаар зааж өгөх, шинэ багажийн тусламжтайгаар хүмүүсийн өдөр тутмын ажлыг хөнгөвчлөхөд дотоод харилцаа холбоо маш чухал ач холбогдолтой болохыг санах хэрэгтэй.

 

Нийтэлсэн: