/
x

Үндсэн / Бидний тухай / Мэдээ / “ENTERPRISE TECH 2016” анхдугаар чуулган

“ENTERPRISE TECH 2016” анхдугаар чуулган

2016.02.26
“ENTERPRISE TECH 2016” анхдугаар чуулган

Монголын Програм Хангамж Үйлдвэрлэгчдийн Холбоо (MOSA) Монголын ТОП аж ахуйн нэгжүүдэд зориулж “Enterprise Tech 2016” анхдугаар чуулганг амжилттай зохион байгууллаа.

Монголд анх зохион байгуулагдаж буй энэхүү чуулганы гол зорилго нь байгууллага хэрэглэгчдэд энтерпрайз технологийн нэгдсэн ойлголт, түүний онцлог, чиг хандлага, зах зээлд борлуулагдаж байгаа системүүдийг нэг дор танилцуулах, хэрэглэгчдэд системүүдийн харьцуулалт хийх боломжийг олгох, улмаар энтерпрайз системийг зүй зохистой нэвтрүүлэхэд олон талт байгууллагуудын үүрэг, оролцоог ойлгуулахад оршсон юм.

Тус чуулган нь хэлэлцүүлэг, энтерпрайз технологийн үзэсгэлэн гэсэн хоёр хэлбэрээр зохион байгуулагдсан бөгөөд Байгууллагууд тус чуулганд оролцож өөрийн байгууллагынхаа үйл ажиллагаанд нийцсэн энтерпрайз системийг хэрхэн сонгох, мэдээллийн технологийн давуу талыг ашиглан бизнесийн үр ашиг, ажлын бүтээмжийг хэрхэн нэмэгдүүлэх мөн түүнчлэн орчин үеийн технологийн хөгжлийн чиг хандлагатай уялдсан олон талын мэдээллийг нэг дороос авлаа.

Microsoft корпорацийн LAR түнш статустай “Софтлайн Азия” компани тус арга хэмжээнд Silver ивээн тэтгэгч байгууллагаар оролцохын зэрэгцээ Монголын зах зээлд нийлүүлж буй Microsoft –н MPSA буюу Microsoft Product and Services Agreement онцлон хүрэлцэн ирсэн аж ахуйн нэгж байгууллагуудад танилцууллаа.

Мөн чуулганд дэлхийн шилдэг үйлдвэрлэгчид Microsoft, Oracle, Dell, Intel, мөн монголын мэдээлэл технологийн салбарын СКАЙтел, Ай Ти Зон, Grape City, Veritech, Asterisk Technologies зэрэг компаниуд оролцож өөрсдийн Enterprise бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцууллаа.