Шинэ, шилдэг бүхнийг биднээс!
Софтлайны салбар
Улаанбаатар хот
+976 7585 0765
info.mn@softlinegroup.com

Нүүр хуудас / Компанийн тухай / Мэдээ / Gov Tech 2017 цахим засгийн чуулган амжилттай болж өнгөрлөө.

Gov Tech 2017 цахим засгийн чуулган амжилттай болж өнгөрлөө.

14.04.2017
Gov Tech 2017 цахим засгийн чуулган амжилттай болж өнгөрлөө.

GovTech 2017 цахим засгийн чуулганы Алтан Ивээн Тэтгэгчээр Softline Asia компани Oracle корпорацийн хамт оролцлоо. Төрийн байгууллагын Мэдээлэл технологийн мэргэжилтэн, шийдвэр гаргагч түвшний албан хаагчдад зориулсан Gov Tech энэ удаагийн чуулган Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газрын дэмжлэгтэйгээр зохион байгуулагдсан нь чуулганаар хэлэлцэх асуудлын хүрээ, ач холбогдол өндөр байлаа. Салбарын тэргүүлэгчид Цахим засгийн ерөнхий бодлого, чиглэлээ танилцуулж, өнгөрсөн хугацаанд хийгдсэн болон хийгдэж байгаа ажлуудаа тайлагналаа.  

Чуулган төрийн мэдээллийн систем, төрийн мэдээллийн дэд бүтэц, төрийн дата менежмент, төрийн мэдээллийн аюулгүй гэсэн үндсэн 4 сэдвийн хүрээнд илтгэл, хэлэлцүүлэг өрнөсөн. 

Монголын зах зээлд 10 жил үйл ажиллагаагаа явуулж буй олон улсын шийдэл нийлүүлэгч Softline Asia компани төрийн дата менежмент сэдвийн хүрээнд хамгийн сүүлийн үеийн тренд шийдэл болох Oracle IaaS-г танилцуулж, IaaS-digital transformation of cloud market сэдэвт илтгэл танилцуулж, төрийн байгууллагын мэдээлэл технологийн салбар, тэр дундаа Цахим засаг буюу Ухаалаг төр төсөлд нийлүүлэгч компанийн зүгээс хэрхэн хамтран ажиллах, цахим хувьсал хэрхэн хаашаа чиглэж байгаа талаар өөрийн байр сууриа илэрхийлж оролцлоо.  

Softline Asia компани Oracle корпорацийн монгол дах цорын ганц Платинум түнш бөгөөд тус чуулганаар Oracle корпорацийн монголын зах зээлийг хариуцсан мэргэжилтнүүдийг урин оролцуулж уулзалтуудыг зохион байгууллаа.