/
x

ICT-Expo 2013

2013.05.17
ICT-Expo 2013

Монгол Улсад “Орчин цагийн харилцаа холбооны салбар үүсч хөгжсөний 92 жил”-ийн ой, “Цахилгаан холбоо, мэдээлэлжсэн нийгмийн Дэлхийн өдөр”-ийг тус тус тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газраас 2013 оны 5 дугаар сарын 17-21-ны өдрүүдэд Мишээл экспо төвийн үзэсгэлэнгийн танхимд “Ирээдүйтэй холбогдоё-Шинэ амьдралын хэв маяг”/ Connecting the future-New life style/ уриан дор “ICT-EXPO-2013” үзэсгэлэн уламжлал болгон 7 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа.

“ICT-EXPO-2013” үзэсгэлэнд Олон улсын болон гадаадын 5 байгууллага, Мэдээллийн технологийн салбарт үйл ажиллагаа явуулж буй 60 аж ахуйн нэгжүүд, Төрийн 5 байгууллагууд, Мэдээллийн технологийн дэвшлийг ашиглан үйл ажиллагаа явуулж буй уул, уурхайн байгууллага, Холбоо мэдээллийн технологийн сургууль, 130 сайтыг эгнээндээ нэгтгэсэн сайтуудын 2 холбоо оролцож арилжааны 7 телевиз хамтран ажиллав. Үзэсгэлэнг давхардсан тоогоор нийт 66150 хүн үзэж сонирхсон байна.

 2013.05.17-ны Баасан гариг 12:00 минут – Нээлт 

Үйл ажиллагааг нээж МТШХХ-ыны газрын дарга Ц.Жадамба үг хэлж байгаа нь. Мөн Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцов.

Олон нийтэд үйл ажиллагааны талаар мэдээлэл хүргэхээр телевиз, радио цугласан байна.

 

ICT awards 2013 ёслолын арга хэмжээ 2013 оны 05 сарын 24-нд Улаанбаатар ресторанд доорхи номинациудаар шилдгээ шалгаруулан шагнал гардууллаа.

  • Шилдэг технологи – HD voice үйлчилгээгээр “Жи Мобайл” ХХК
  • Шилдэг үйлчилгээ – BAAZ санхүү, бүртгэлийн онлайн системээр  “Новасофт” ХХК
  • Шилдэг санаачлага – Нийтийн тээврийн цахим төлбөрийн систем “Скайтел” ХХК
  • Тэргүүний хөрөнгө оруулагч – Монгол Улсын нийслэл болон бүх аймгийн төвийг хамарсан өндөр хурдны 3,5G сүлжээ “Мобиком корпораци” ХХК
  • Шилдэг шийдэл – Гэр хороололд GPON технологи “Сансар медиа” групп
  • Шилдэг бүтээгдэхүүн – Микрософт корпорацийн Windows 8 (монгол хэлнээ) “Софтлайн Азия” ХХК
  • Хэрэглэгчийн таашаалд нийцсэн үйлчилгээ – Зар сурталчилгааны нэгдсэн сүлжээ, Зар суваг “Ноён зууч 1950
  • Хамгийн хүртээмжтэй үйлчилгээ – Шинэчлэлийн Засгийн газрын 11-11 төв
  • Шилдэг оролцогч – “Юнител” групп
  • Өвөрмөц оролцогч – “Sound of Mongolia” ХХК
  • Санаачлагатай оролцогч – “Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр” ХХК