/
x

ICT-Expo 2014

2014.05.22
ICT-Expo 2014

Монгол Улсад “Орчин цагийн харилцаа холбооны салбар үүсч хөгжсөний 93 жил”-ийн ой, “Цахилгаан холбоо, мэдээлэлжсэн нийгмийн Дэлхийн өдөр”-ийг тус тус тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд МТШХХГ-аас 2014 оны тавдугаар сарын 22-26-ны өдрүүдэд “Мишээл Экспо” төвийн үзэсгэлэнгийн танхимд “Дэвшилтэт технологи-Ухаалаг хэрэглээ” уриан дор “ICT-EXPO-2014” үзэсгэлэнг уламжлал болгон найм дахь жилдээ амжилттай зохион байгууллаа.

Үзэсгэлэнд Мэдээллийн техногийн салбарт үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшлийн 57 компани, төрийн 13 байгууллага оролцсон ба энэ салбарт тэргүүлэгч толгой компаниудын зүгээс иргэдэд хүргэж буй үйлчилгээ, бүтээгдэхүүнүүдээ олон нийтэд нээлттэй танилцууллаа. Мөн үзэсгэлэнд Олон улсын болон гадаадын байгууллагууд, Мэдээллийн технологийн дэвшлийг ашиглан үйл ажиллагаа явуулж буй бусад салбарын байгууллагууд, Их дээд сургуулиуд, Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд оролцсон..

Софтлайн компани 2013 онд “Windows 8 Монгол хэлнээ” бүтээлээр “Шилдэг бүтээгдэхүүн” номинацийн эзэн болсон. Энэ жил Софтлайн компани нь өвөрмөц  стендний дизайн танилцуулагч роботыг олны хүртээл болгосон ба  Kaspersky, Eset болон ABBYY-ийн бүтээгдэхүүнүүдэд 20%-ийн хямдралтай худалдаа зарлаж, ирсэн үйлчлүүлэгч болгон бэлэгтэй, худалдан авалт болгон сугалаатай байсан. Робот нь үзэсгэлэнд ирж сонирхогчиддоо компаниа танилцуулж, брошюр сэтгүүл тараах үүрэгтэй байсан бөгөөд үзэгч олны анхаарлыг ихээр татсан. Стендний өвөрмөц дизайн, гэрэлтүүлэг үзэгчдийн ихээр анхаарлыг татаж байсан бол сонирхосон хүмүүст Софтлайн компани нь бүтээгдэхүүнүүдээ дэлгэрэнгүй танилцуулж байсан. ICT-Expo 2014 арга хэмжээг тохиолдуулан олон улсын  компани болох Veeam компании төлөөлөгчид хүрэлцэн ирсэн юм.

ICT-Expo 2014 Үзэсгэлэнгийн үеэр Софтлайн компаниас өдөр болгон азтан тодруулах суглаа зарлаж нийт 12 азтан тодруулсан. Суглаанд оролцогчид нь Мишээл экспод ирж сонирхосон зочид байлаа. Суглаанд оролцогчид азын суглаа бөглөж өдөр тутам Софтлайн компаниас азтангуудаа шалгаруулж байлаа. Азтангууддаа бүтэн жилийн лицензтэй 2 төхөөрөмжийн Kaspersky Anti-virus, бүтэн жилийн лицензтэй 1 төхөөрөмжийн Eset smart security болон Veeam компаний гарын бэлгүүдийг гардуулж байлаа.

 

Шинэ, Шилдэг бүхнийг биднээс!