Шинэ, шилдэг бүхнийг биднээс!
Софтлайны салбар
Улаанбаатар хот
+976 7585 0765
info.mn@softlinegroup.com

Нүүр хуудас / Компанийн тухай / Мэдээ / KASPERSKY Endpoint Security хэрэглэгчдийн Зангиагүй уулзалт зохион байгуулагдлаа.

KASPERSKY Endpoint Security хэрэглэгчдийн Зангиагүй уулзалт зохион байгуулагдлаа.

21.04.2017
KASPERSKY Endpoint Security хэрэглэгчдийн Зангиагүй уулзалт зохион байгуулагдлаа.

Kaspersky Lab-н Монголд цорын ганц Silver Partner статустай Softline Asia компани Kaspersky Lab-н мэдээллийн аюулгүй байдлын гэрийн болон байгууллагын хэрэглээний бүх төрлийн шийдлүүдийг Монголын хэрэглэгчдэд 10 дах жилдээ тасралтгүй нийлүүлж байна. 

Мэдээллийн аюулгүй байдлын асуудал маш чухлаар тавигдаж байгаа өнөө үед хэрэглэгчидээ мэдээллээр хангах, заавар зөвлөгөө өгөх, тэдний санаа бодлыг сонсож үйл ажиллагаандаа тусгаж ажиллах нь үйлдвэрлэгч, нийлүүлэгч бидний зайлшгүй үүрэг. Мөн түүнчлэн цахим халдлага өдрөөс өдөрт хувьсан өөрчлөгдөж хүчирхэгжиж байгаагийн хэрээр Мэдээллийн аюулгүй байдлын шийдлүүд мөн хүчирхэгжиж, шинэчлэгдэж боловсронгуй болж байна. 

Тийм ч учраас Softline Asia компани байгууллагын томоохон хэрэглэгчиддээ тус шийдлийн нэмэлт шинэ хамгаалалтууд, нарийн техник тохиргоо хийх зааварчилгааны талаар үнэ цэнэтэй мэдээлэл хүргэх үүднээс тус уулзалтыг зохион байгууллаа.  

Softline Asia компани хэрэглэгчиддээ хамгийн ойр ажиллаж үйлдвэрлэгчтэй шууд холбож нягт холбоотой ажиллахыг зорьдог. Энэ удаагийн уулзалтанд 20 гаруй байгууллагын Мэдээллийн аюулгүй байдлын удирдлага, мэргэжилтнүүд хамрагдсан ба чөлөөт байдлаар мэдээлэл, туршлагаа солилцлоо.  

Softline Asia компанийн Sales Engineer, expert Б.Азбаяр хэрэглэгчиддээ Kaspersky Endpoint Security шийдлийн шинэ боломжууд, цахим халдлага, хортон програмын шинэ мэдээ мэдээллийг хүргэсэн бол Support Engineer Э.Цацралт хэрэглэгчдийн тэр болгон мэдэж хийдэггүй техник тохиргоонуудыг хэрхэн хийх талаар demostration туршилтуудыг хийж үзүүллээ. 

Мөн бидний олон жилийн турш хамтран ажиллаж байгаа Монос груп, Вагнер Азия компанийн мэргэжилтнүүд Алдар, Мөнгөнцоож нар ирсэн зочидод тус шийдлийн хэрэглээний талаар туршлагаа харамгүй хуваалцлаа. 

Зангиагүй уулзалтын бас нэгэн чухал хэсэг хэрэглэгчдийг багаар ажиллуулж хөгжөөнт тоглоом, боулингийн мини тэмцээн байсан юм. Мөн багууд маань Мэдээллийн аюулгүй байдлаа хангахад үргэлж тусалж байдаг үйлдвэрлэгчдээ Жаргалтай хэрэглэгчийн захиаг бичиж үлдээлээ.