Шинэ, шилдэг бүхнийг биднээс!
Софтлайны салбар
Улаанбаатар хот
+976 7585 0765
info@softline.mn

Нүүр хуудас / Компанийн тухай / Мэдээ / Kaspersy Endpoint Security Cloud – Мэдээллийн аюулгүй байдлын шинэ түвшний шийдэл

Kaspersy Endpoint Security Cloud – Мэдээллийн аюулгүй байдлын шинэ түвшний шийдэл

13.09.2016

 

 

УДИРДЛАГЫН ШИНЭ ТҮВШИН

 

Дэмжигдэх платформууд

 

Windows OS компьютерууд

Windows файл серверүүд

Android болон iOS хөдөлгөөнт төхөөрөмжүүд

 

Үндсэн боломжууд

 

ТӨХӨӨРӨМЖ БОЛОН ИНТЕРНЭТЭД НЭВТРЭХ ЭРХИЙН ХЯНАЛТ

Вэб контроль, хянах хэрэгслүүд нь байгууллагын сүлжээнд нэвтрэх  төхөөрөмжийн эрхийн тохиргоо хийдэг ба ажилтны интернэт хэрэглээг хянах боломжтой. Иймд байгууллагын аюулгүй байдалдаа санаа тавьж тодорхой сайтууд руу нэвтрэх эрхийг тохируулж болно.

ҮҮЛЭН СИСТЕМИЙН ХУРДАН АЖИЛЛАГАА

Хамгаалалтын бүх функциуд үүлэн серверт удирдагддаг тул та байгууллагадаа ямар нэгэн суурин сервер байршуулах шаардлагагүй. cloud.kaspersky.com - ороод хэрэгтэй бүх үйлдлүүдээ хийх боломжтой.

ХӨДӨЛГӨӨНТ ТӨХӨӨРӨМЖНИЙ ХЯЛБАР УДИРДЛАГА

Хөдөлгөөнт төхөөрөмжийн удирдлагын түүл (MDM) дотор смартфон бусад төхөөрөмжийн сүлжээнд холбогдох өгөгдлийн тохиргоо, Wi-Fi, Bluetooth, камер, бусад олон тохиргоог хийнэ. Мөн   iOS-т зориулсан тусдаа шийдэл худалдаж авах шаардлагагүй.

ҮНЭ ЦЭНЭТЭЙ МЭДЭЭЛЛИЙН ХАМГААЛАЛТ

Хэрэв таны гар утас, ноутбук алдагдсан бол түүн доторх байгууллагын болон хувийн чухал мэдээллээ администраторын алсын зайн хандалтаар  утсгах, блоклох зэргээр хамгаалах боломжтой.

ГАР УТАСНЫ  ХАМГААЛАЛТ

Таны гар утсыг хамгийн сүүлийн үеийн халдлага болох шифрлэлт, антифишингээр дансны мэдээлэл хулгайлах зэргээс найдвартай хамгаална.

ИЛҮҮ ОЛОН ТУРШИЛТ ИЛҮҮ ИХ ШАГНАЛ ИЛҮҮ ӨНДӨР ХАМГААЛАЛТ!

«Касперский Лаборатори»-ийн дэвшилтэт технологи нь хөндлөнгийн  тестээр шалгагдаж удаа дараа эхний байруудад орж, сүүлийн 3 жилийн турш маш олон шагнал хүртээд байна. http://www.kaspersky.ru/top3).