Шинэ, шилдэг бүхнийг биднээс!
Софтлайны салбар
Улаанбаатар хот
+976 7585 0765
info@softline.mn

Нүүр хуудас / Компанийн тухай / Мэдээ / Лицензтэй програм хангамж гэж юу вэ? Түүнийг хуурамч програм хангамжаас хэрхэн ялгах вэ?

Лицензтэй програм хангамж гэж юу вэ? Түүнийг хуурамч програм хангамжаас хэрхэн ялгах вэ?

03.08.2015
Лицензтэй програм хангамж  гэж юу вэ? Түүнийг хуурамч програм хангамжаас хэрхэн ялгах вэ?

Програм хангам(ПХ) гэдэг нь зохион бүтээгчийн програмыг албан ёсоор хэрэглэнэ гэсэн үг  бөгөөд хэрэглэгч ба програм хангамж үйлдвэрлэгч нарын хооронд үүссэн гэрээний тусгай нэг хэлбэр юм. Програм хангамж худалдан авсанаар зохиогчийн эрх болон эд хөрөнгийг авч байгаа хэрэг биш харин Програм хангамжийг хэрэглэх үед байх ёстой хязгаарлалтуудыг лицензийн гэрээнд тусгасан байдаг. Жишээ нь өөр хүнд дамжуулахыг хориглох, суулгах төхөөрөмжийн тооны хязгаарлалт, хэрэглэх хугацаа гэх мэт. Орчин үед Програм хангамж нь бизнесийн салшгүй нэг хэсэг болж, түүний  үйл ажиллагааны хэвийн байдлыг хангах өдөр тутмын ажлын багж  хэрэгсэл болжээ.

Өнөөдөр дэлхий нийтэд албан ёсны лицензтэй програм хангамж ашиглах сонирхолтой байгууллагын тоо улам бүр олширч байна (зураг1). Мэдээлллийн технологийн салбарын мэргэжилтнүүдээс эхлээд энгийн хэрэглэгч нар ч ажлын болон хувийн хэрэгцээндээ лицензтэй програм хангамжийг сонгодог болжээ.  Учир нь албан ёсны лицензтэй програм хангамж ашиглах нь компаний мэдээллийн сан болон хувь хүний мэдээллийн аюулгүй байдлын баталгаа болдог.

 

Програм хангамж үйлдвэрлэгчид  албан ёсны лицензтэй програм хангамж нь  бүх төрлийн компьютер дээр доголдолгүй ажиллах, ямар нэг гацалт, хортон вирусгүй гэдэгт 100% чанарын баталгаа өгдөг.

Орчин үед лицензтэй програм хангамж ашиглах нь байгууллагын болон бизнесийн нэр хүндийн нэгэн чухал хэмжүүр болсон. Ашиглаж байгаа төхөөрөмжөө лицензжүүлсэнээр тус байгууллага нь дэлхийн стандартын мөрддөг, соёлжсон удирдлагтайг илтгэнэ. “Бид зөвхөн лицензтэй програм хангамж ашигладаг” гэсэн ганц өгүүлбэрээс л танай байгууллагын найдвартай байдал болон ажилчдынхаа хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлж оюуны өмчийг хүндэтгэж байгааг харж болно.

Лицензтэй програм хангамжийн давуу талууд

Нэгдүгээрт, лицензгүй програм хангамж ашиглах нь хувь хүн болон байгууллагад техникийн, мэлээллийн аюулгүй байдлын, болон хууль эрх зүйн талын асуудал дагуулах эрсдэлийг нэмэгдүүлдэг.

Хоёрдугаарт, зөвхөн лицензтэй програм хангамж ашигладаг хэрэглэгч нарт Майкрософт корпорацийн зүгээс байгууллагынхаа програм хангамжийн шийдлийг боловсруулах, програм хангамжийг ашиглах  болон шинэ бүтээгдэхүүн худалдан авахтай холбоотой бүхий л талын дэмжлэгийг үзүүлж үнэгүй шинэчлэл хийгдэх, системийг бүрэн хүчин чадлаараа ажиллах суурь болдог.

Гуравдугаарт, хууль бус програм хангамж ашиглахаас татгалзаж буй байгуулага нь эрэлт хэрэгцээндээ тохируулан олон төрлийн шийдлүүдээс өөрт тохирсон сонголтыг чөлөөтэй хийх боломжтой.

Лицензгүй програм хангамж ашиглах нь ямар эрсдэлтэй вэ?

Хуурамч програм хангамж ашиглах нь танд болон танай байгууллгад дараах ноцтой эрсдэлүүдийг дагуулдаг: техникийн, санхүүгийн, байгууллагын нэр хүндэд сөргөөр нөлөөлөх, зохиогчийн эрхийн тухай хуулийг зөрчсөнөөс үүдэн иргэний эрхийн болон эрүүгийн хариуцлага хүлээх. Ихэнх  хулгайн програм хангамж хэрэглэгчид албан ёсны бус програм суулгасанаар зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийг зөрчиж байгаагаа мэддэггүй бөгөөд ямар хор уршиг араасаа дагуулдаг талаар ойлголтгүй байдаг.  


Та хулгайн програм хангамжийг гэрийн эсвэл ажлын хэрэгцээндээ ашиглаж байгаагаас үл хамаарч таныг эрсдэл хэзээд дагаж байдаг. Судалгаанаас үзхэд хуурамч програм хангамж хэрэглэчдийн 92% нь  өөрийн компьютерийг болон хувийн мэдээллээ ямар нэг хэмжээгээр эрсдэлд оруулж байна.

 

Хуурамч програм хангамж хайж татан авч, суулгадаг хэрэглэгчдийн компьютер хортон програмын халдлагад өртөх магдлал-  92%

Хулгайн програм хангамж хайхад ямар нэг эрсдэлгүйгээр програмыг татах боломж-3%.

Харин  хэрэглэгчдийн 5% нь эрсдэлгүйгээр програмыг татах боломжтой ч үүнд 14 цаг шаардлагатай болно.

МАЙКРОСОФТЫН ЖИНХЭНЭ ПРОГРАМ ХАНГАМЖИЙГ ХУУРАМЧААС ХЭРХЭН ЯЛГАХ ВЭ?

Хуурамч програм хангамжийг нь үнэ хямд, буруу баглаа боодолтой, нэг дискэнд олон төрлийн програм байх, идэвхжүүлэх код нэхэхгүй байх,  дискэн дээр вирус илрэх, янз бүрийн рекламтай цонх гарч ирэх зэрэг түгэмэл шинж тэмдгүүдээс гадна дараах хоёр аргаар хялбархан таньж болно.

1) Үйлдвэрийн баталгааны наалт. Та Майкрософтын албан ёсны лицензтэй програм хангамжийг үйлдвэрлэгчийн нууцлалтай баталгааны наалтаар хуурамч бүтээгдэхүүнээс ялгах боломжтой. Өөрөөр хэлбэл энэ наалтгүйгээр та Майкрософтын бүтээгдэхүүнийг албан ёсоор ашиглах эргүй юм. Үйлвэрийн баталгааны наалт нь суурин компьютерийн хувьд процессор дээр наалттай байна, харин зөөврийн компьютерт батарейны хэсэгд байрладаг. Албан ёсны баталгааны наалт болон бүтээгдэхүүнийг идэвхижүүлэх түлхүүр хоёр хэзээч тусдаа байдаггүй.

Баталгааны наалт

2) Голограм. Ихэнх CD болон DVD хэлбэрээд борлуулагддаг Майкрософтын бүтээгдэхүүнүүд голограмтай байдаг. Энэ нь албан ёсны бүтээгдэхүүнийг хуурамчаас ялгарах нэг арга юм.

Дискний нүүрэн дээрх голограм дээр тухайн бүтээгдэхүүний гурван хэмжээст зураг болон  нэрийг бичигдсэн байна.

                                                                               

CD болон DVD дээрхи голограм нь төрөл бүрийн өнгөөр ялгарч дискийг хажуу тийш налуулхад товгор зураг харагддаг. Голограм нь наалт биш  бөгөөд тухайн CD болон DVD дээрээ тамгалагдсан байна

                                                                               

         

ДҮГНЭЛТ:

Лицензгүй програм хангамж  шинэчлэл /update/ хийдэггүй, зарим нэмэлт цэсүүд байдаггүй нь хамгийн том дутагдал юм. Тиймээс та програмаа бүрэн дүүрэн боломжоор нь ашиглаж чадахгүй, аливаа нэмэлт сайжруулалтыг компьютертээ суулгах боломжгүй болно гэсэн үг юм. Харин лицензтэй програм хангамжид энэ бүхэн нээлттэй байдаг. Та лицензгүй програм хэрэгсэлээс түүнээс үүдсэн гэмтэл, засварт их мөнгө зарцуулах болно.     

Лицензтэй програм хэрэглэснээр компьютер засварлах, гацах, гэнэт унтрах, хийсэн файлуудаа алдах, файл эвдрэх асуудалгүй болно. Ийм зүйлүүд тохиолдсоноор мөнгөн дүнгээр тооцож гаргавал лицензтэй програм хангамж худалдаж авснаасаа хэд дахин илүү зардал гардгийг байгууллага, хувь хүмүүс мэддэггүй, тооцдоггүй. Мөн лицензтэй програм хэрэглэснээр мэдээллийн аюулгүй байдлыг бүрэн хамгаалж, компьютерийг ашиглах хугацаа уртасгах боломжтой.

Та програм хангамж худалдан авах гэж байгаа бол анхаараарай! Албан ёсны програм хангамж сонгох нь танд тулгарч буй асуудлыг хамгийн оновчтойгоор шийдэхээс гадна аюулгүй байдалдаа бүрэн итгэлтэй байж, хувийн мэдээллээ хамгаалах, эрэлттэй програмудыг үнэгүй татаж ашиглах, програм хангамж үйлдвэрлэгдээс тогтмол гаргадаг тусгай саналуудыг авах боломжийг олгодог. Хамгийн гол нь та албан ёсны бүтээгдэхүүн хэрэглэсэнээр өндөр ур чадвартай мэргэжилтгүүдийн туслалцаа, зөвлөгөөг хүссэн үедээ авах боломжтой!