Шинэ, шилдэг бүхнийг биднээс!
Софтлайны салбар
Улаанбаатар хот
+976 7585 0765
info.mn@softlinegroup.com

Нүүр хуудас / Компанийн тухай / Мэдээ / Мэдээллийн технологийн хөрөнгө оруулалт байгууллагын өрсөлдөх чадварыг хэрхэн нэмэгдүүлдэг вэ?

Мэдээллийн технологийн хөрөнгө оруулалт байгууллагын өрсөлдөх чадварыг хэрхэн нэмэгдүүлдэг вэ?

06.06.2017
Мэдээллийн технологийн хөрөнгө оруулалт байгууллагын өрсөлдөх чадварыг хэрхэн нэмэгдүүлдэг вэ?

Үүнийг тодорхойлоход хоёр зүйлийг дурдах хэрэгтэй. Хурд болон үр ашигтай байдал. Орчин үеийн байгууллага зах зээл дээр өрсөлдөхийн тулд дээрх хоёр чанарыг агуулах шаардлагатай. Мэдээллийн технологийн хөрөнгө оруулалт нь мэдээлэл технологийн салбарын бус компаниудын хувьд ч мөн адил наад захын байх шаардлагатай зүйл юм.

Мэдээллийн технологи нь байгууллагуудад өөрийн бизнесийн стратегиа тодорхойлох, төлөвлөх, бизнес процессоо өөрчлөх, брэнд болгох нөөц бололцоог өгдөг. Эдгээр нь зах зээлд өрсөлдөхөд үндэс суурь нь болж өгдөг.

Мэдээллийн технологи нь шийдвэр гаргалтыг түргэсгэн, байгууллагыг зорилтот зах зээлдээ нэвтрэн ороход тусалж, бизнесийн хөшүүргийг хурдасгадаг. МТ нь өрсөлдөөнтэй зах зээлд таны бизнесийн хэрэгцээг хэрхэн хангаж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлдэг вэ?

 

Бүтээмжийг дээшлүүлнэ

МТ-н хөрөнгө оруулалтын ачаар бий болдог мэдлэгийн менежмент нь байгууллагыг үйл ажиллагааны бүтээмжтэй процесс үүсгэхэд чухал үүрэгтэй. МТ-г нэвтрүүлснээр бүх төрлийн хаягдлаас  зайлсхийнэ.

МТ-н олон давуу талын нэг нь процессуудыг автоматжуулсан үйлдэл болгох юм. Ингэснээр олон давталттай үйлдлүүд болон гараар хийгдэх үйл ажиллагаанд бага цаг зарцуулах юм. Ингэснээр байгууллага нэг хүнээс хараат бус, тухайн процессоос хамаарна. Энэ нь тухайн хүн байхгүй тохиолдолд бүх үйл ажиллагаа ямар ч доголдолгүй үргэлжилнэ.

Аливаа мэдээлэл хамтын ажиллагааны болон мэдээлэл солилцох механизмуудаар түгээгдэнэ. Мэдээллийг хэн хариуцдаг, хаанаас хайхаа хүн болгон мэдэж байгаа үед мэдээлэл солилцох нь улам хурдан болно. Мэдээллийн технологи нь өгөгдлийг цэгцэлснээр зохион байгуулалттай дэс дараалалд оруулсан мэдээллийн системийн хаанаас ч хандахад бэлэн болгож өгнө. МТ-н хөрөнгө оруулалтын өөр нэг давуу тал нь муу дэд бүтцээс шалтгаалсан ажиллагаагүй системийн улмаас гардаг цаг алдалтыг арилгана. Энэхүү нөхцөл байдал нь ажилчдын дунд түгшүүртэй байдлыг үүсгэдэг. Мөн зогсолттой систем нь ажлын бүтээмж буурахад нөлөөлдөг.

Хөдөлгөөнт байдлыг үүсгэнэ

Технологи хүмүүсийг шинэлэг байдлаар ажиллах боломжийг олгож байгаа ба энэ нь менежментийн хувьд ч адил юм. Гэр оффис нь мэргэжилтнүүдэд үүргээ ижил чанартайгаар гүйцэтгэх боломжийг олгож байгаа. Ухаалаг утас болон таблетууд хаанаас ч шийдвэр гаргахад хялбар болгоно. Эдгээр давуу талуудыг эдлэхийн тулд байгууллагын дэд бүтэц сайн боловсруулагдсан байх ёстой. Байгууллага нь мэдээлэл хадгалах системээ үүлэнд байршуулсан тохиолдолд менежер хаанаас ч удирдах, дүн шинжилгээ хийх, нягтлах боломжтой болно. Жишээ нь:

Бизнес уулзалтын үеэр бизнес эрхлэгчид мэдээлэл хэрэг болбол хялбархнаар гар утаснаасаа хандан орох боломжтой ба энэ нь уулзалтад том нөлөө үзүүлэх болно. МТ нь түргэн мэдээлэлд хандах боломжийг олгосноор илүү хурдан бөгөөд үр дүнтэй шийдвэр гаргах нөхцөлийг бүрдүүлнэ. Энэ арга хэмжээ нь байгууллагыг өсөх үүдийг нээх болно.

Харилцаа холбоогоор зардлыг бууруулна

Үүнд дотоод болон гадаад харилцаа холбоо аль аль нь багтана. Технологийн үзүүлэх нөлөө дан ганц ойлголцлыг нэмэгдүүлэхээс гадна хурд болон нарийвчлалыг ч бас сайжруулна. Эцэст нь хэнтэй ярилцаж байгаагаа мэдсэнээр үйлдвэрлэлийн сүлжээний хаягдлаас сэргийлнэ. Мэйл, Интранет, чат, нэгдсэн хуанли болон хуанли, дижитал утас болон видео хурлын системүүд нь танай байгууллагын зардлыг бууруулах багаж хэрэгслүүд юм.

Зохион байгуулалтыг сайжруулах

Аливаа бизнес МТ-с авч болох бүхий л давуу талуудыг авах хэрэгтэй ба энэхүү хөрөнгө оруулалтаас менежмент үр ашиг хүртэнэ. Ингэснээр алдаа гарах нь багасах, бүтээмж ихсэх болон цагийн хэмнэлт хийх боломжийг олгоно.

Технологийн тусламжтайгаар мэдээллийг зохион байгуулах багажуудаар хангасны үр дүнд үүлэнд ч бай дата төвд ч бай зохион байгуулалттай програм хангамжууд болон дата баазуудтай болох юм. Менежер процессын талаар шинэчилсэн болон бүрэн мэдээллийг цаг алдалгүй авах боломжтой.

Үр дүнтэй менежментийн тусламжтайгаар байгууллага шинжилгээ судалгаа хийх, өрсөлдөх чадвараа хангахад нэн шаардлагатай процессоо сайжруулах орон зай, цаг хугацааг бий болгодог.

Зах зээлээ ойлгоход тусална

Компани зах зээлийн талаар болон онцлог шинж чанарыг ойлгож мэдрэхгүйгээр чанартай бүтээгдэхүүн санал болгох эсвэл чанартай үйлчилгээ үзүүлэх нь ямар ч боломжгүй юм. Эрсдэлтэй ажиллагаа нь өөрийн алдааг залруулахгүй ба мөнгө урсан гарах үүд болж байх боломжтой. МТ нь бизнесийн мэдээллийг өөрөөс нь болон өрсөлдөгчдөөс цуглуулан цэгцэлж, өрсөлдөх чадвартай тайлан болгон гаргана. Худалдан авалтын хэмжээ, мөчлөг, хөрөнгийн нийт эргэлт, вэб сайт болон олон нийтийн сүлжээн дэх хэрэглэгчид болон хэрэглэгчдийн зан үйл гэх зэрэг мэдээллүүдийг харах боломжтой.

Оновчтой мэдээллийн бүхий судалгааны ажлын тусламжтайгаар байгууллага нь өөрийн стратеги, алсын хараагаа тодорхойлох боломжтой. Зах зээлээ ойлгон юу хийх хэрэгтэйгээ мэдсэнээр компанийн ашгийг нэмэгдүүлэхэд илүү хялбар болно.

Мэдээллийн аюулгүй байдлыг нэмэгдүүлнэ

Энэ нарийн асуудал нь бүхий л байгууллагын анхаарал хандуулдаг асуудал юм. Хакерын дайралт болон вирусээс хамгаалан мэдээллийн аюулгүй ажиллагааг хангахын тулд МТ-н хөрөнгө оруулалт зайлшгүй хийх хэрэгтэй.

Бизнесийн үйл ажиллагаанд мэдээллийн аюулгүй байдал маш чухал. Тэгхээр өөрийн системээ аюулгүй байлгахын тулд сайн дэд бүтэц болон нөөцлөлтийн шийдэлд хөрөнгө оруулалт хийх нь зүүтэй.

Эцсийн эцэст мэдээлэл нь ямар ч байгууллагын хамгийн үнэтэй капитал юм.

Хэрэглэгчийн харилцааг сайжруулна

Хэрэглэгч нь орчин үеийн технологийн талаар маш сайн мэдээлэлтэй, түргэн шуурхай үйлчилгээ үзүүлдэг орчин үеийн компаниар үйлчлүүлэх дуртай байдаг. Энэхүү имижийг бүрдүүлэхэд МТ гол үүргийг гүйцэтгэдэг.

Зорилтот хэрэглэгчдээ ойлгох, худалдан авалтын дараах үйлчилгээ үзүүлэхэд хамгийн сүүлийн үеийн, дэлгэрэнгүй мэдээллээс бүтсэн хэрэглэгчдийн мэдээллийн бааз хэрэгтэй болно. Энэхүү мэдээллийн баазыг судалснаар хэрэглэгчдийн үнэнч байдлыг нэмэгдүүлэх боломжтой. Өрсөлдөөнтэй зах зээлд энэ нь алдаж болохгүй давуу тал юм.

Үүн дээр нэмэгдээд, мэдээллийн технологи нь презентац бэлдэх, нэр төрлийн үйлчилгээ төлөвлөлт болон хэрэгжүүлэлт, маркетинг болон байгууллагын дотоод мэдээллийн тараалтад шаардлагатай чанартай мэдээллийн эх үүсвэр болох юм. Хэрэглэгчидтэй сайн харилцаа тогтоох нь чухал юм.

 МТ-н хөрөнгө оруулалт нь шийдвэр гаргалтын салшгүй нэг хэсэг ба байгууллагын чухал активыг ил болгодог.

 

Нийтэлсэн: