/
x

Үндсэн / Бидний тухай / Мэдээ / Microsoft Enterprise Agreement — томоохон байгууллагад зориулсан лицензжүүлэлтийн хөтөлбөр

Microsoft Enterprise Agreement — томоохон байгууллагад зориулсан лицензжүүлэлтийн хөтөлбөр

2015.08.26
Microsoft Enterprise Agreement — томоохон байгууллагад зориулсан лицензжүүлэлтийн хөтөлбөр

Үүлэн үйлчилгээг хэрэглэх компанийн тоо өсөн нэмэгдэхийн хэрээр Байгууллагын гэрээний хөтөлбөр нь дотоодод суурилуулах бүтээгдэхүүн ба үүлэн үйлчилгээний лицензийн нэгдсэн байдлыг санал болгож байгаа вм.

Үндсэн бүтээгдэхүүний лицензжүүлэлт Байгууллагын гэрээ ба Байгууллагын захиалгын гэрээний хөтөлбөр нь танай байгууллагад хэрэглэх Microsoft-н бүтээгдэхүүнийг бүх компьютерт лиценжүүлнэ. Та үндсэн гурван бүтээгдэхүүнийг хамтад нь эсвэл тус бүрд нь лицензжүүлж, гэрээний хугацаанд та програм хангамжийн бүтээгдэхүүний хамгийн сүүлийн хувилбарыг ашиглах эрхтэй болно (Software Assurance нь гэрээний үнэд багтсан).

Програм хангамжийн лиценз худалдан авах хувилбарууд

Enterprise Agreement (байгууллагын гэрээний) хөтөлбөрөөр програм хангамж худалдан авах

  • Байгууллага доторх бүх ажлын зориулалттай компьютерүүдэд лиценз олгогдоно. Ихэнхдээ гэрээний хугацаа 3 жил байдаг ба сунгах боломжтой.
  • Гэрээний үргэлжлэх хугацаанд дотооддоо суурилуулсан бүтээгдэхүүнүүдэд болон үүлэн үйлчилгээний захиалгын тоог тогтсон үнээр нэмэгдүүлэх боломжтой.
  • Гэрээний хугацаа ба гэрээгээр хүлээх үүргээр Microsoft-н төрөл бүрийн тусламж үйлчилгээний давуу боломжуудыг хэрэглэгчид олгодог.
  • Гэрээний төгсгөлд хэрэглэгч гэрээнд заасан бүтээгдэхүүнүүд болон сүүлд нэмэгдэл нөхцлөөр авсан бүтээгдэхүүнүүдийг (гэрээний дуусах үед ашиглаж байсан хувил- бараар) цаашид байнга хэрэглэх эрхтэй болж үлдэнэ.

Enterprise Agreement Subscription (байгууллагын захиалгын гэрээгээр) програм хангамж түрээслэх

  • Байгууллага доторх бүх ажлын зориулалттай компьютерүүдэд лиценз олгогдоно. Ихэнхдээ гэрээний хугацаа 3 жил байдаг ба сунгах боломжтой. EAS гэрээг дуусгавар болгох үндсэн 3 хувилбар бий:
  1. Суурилууслан Microsoft програм хангамжийг устгах.
  2. Байнгын лиценз худалдаж авах.
  3. Дахин 3 жилээр сунгах.
  • EAS гэрээний үргэлжлэх хугацаанд гэрээ дуусах өдрийн байдлаар хэрэглэгчийн талд хэдэн үндсэн ба нэмэлт бүтээгдэхүүн байгааг Microsoft-д хэрэглэгч мэдээлэх ёстой.
  • EAS гэрээний хугацаа дуусахад клиент нь EAS гэрээний хүрээнд түрээсэлж байсан лицензүүдээ худалдаж авах эрхтэй. Худалдан авах захиалгад вэб үйлчилгээнээс бусад түрээсийн бүх бүтээгдэхүүнүүдийг багтааж болно.
  • Microsoft-н байгууллагын гэрээ ба байгууллагын захиалгын гэрээний гол ялгаа нь эхний хэлбэрийн гэрээний дагуу лицензүүд нь нь хэрэглэгчид бүрмөсөн харъяалагддаг бол удаах хэлбэрийн гэрээний нөхцлөөр лицензүүд нь зөвхөн гэрээний хугацаанд л лицензтэй програм хангамжийг хэрэглүүлдэг.

3 үндсэн платформ