/
x

Үндсэн / Бидний тухай / Мэдээ / MICROSOFT Project Natick

MICROSOFT Project Natick

2016.02.04
MICROSOFT Project Natick

MICROSOFT Корпораци далайн гүнд дата центр байршуулах туршилт хийж байна.

Таны Ноутбуук, гар утас халж байгаа нь маш их хэмжээний мэдээлэл ажиллаж байна аа гэсэн үг. Тэгэхээр энэ дэлхийн дижитал ертөнцийн мэдээллийн хадгалалт, боловсруулалт серверүүдэд хийгдэхдээ ямар их дулаан ялгаруулдагийг та төсөөлж байна уу?

Ийм учраас техник технологийн том компаниуд болох Facebook, Google серверээ сэнс үлээлгэж сэрүүцүүлэхээс илүү хүйтэн оронд байршуулахыг илүүд үздэг байна. Харин Microsoft корпораци бүх дата-гаа байршуулах илүү дээр орон зайг нээсэн нь ДАЛАЙН ГҮН юм.

2сарын 1нд Microsoft корпораци далайд дата центр байршуулах судалгааны Project Natick төслийн талаар танилцуулахдаа энэ нь зардал багатай, байгаль орчинд аюулгүй байж болохыг онцлон тэмдэглэлээ.  Microsoft энэ шинэ санаагаа 2013онд олсон бөгөөд 2014 оны намар Калифорны эрэг дээр 8 футын диаметртэй ган капсулан савтай сервер байршуулж анхны туршилтаа эхэлсэн байна. 

Усан доор дата центрээ байршуулах нь серверээ сэрүүн байлгаад зогсохгүй логистикийн маш том давуу тал болж байгаа юм. Дэлхийн хүн амын тал хувь нь далайгаас 200 км-н зайтай амьдардаг нь усан доорх системийг ашиглахад илүү хялбар болгож байна. Түүнээс гадна үүнийг масс хэрэглээнд нэвтрүүлхэд ердөө 90 хоног л шаардлагатай, харин газар дээр дата центр барихад 2 жил шаардлагатай байдаг гэдгийг Microsoft онцолж байна.