/
x

Үндсэн / Бидний тухай / Мэдээ / Microsoft Server and Cloud Enrollment

Microsoft Server and Cloud Enrollment

2015.08.26
Microsoft Server and Cloud Enrollment

Microsoft-н сервер ба үүлэнд бүртгүүлэх (Server and Cloud Enrollment (SCE) нь байгууллагын үндсэн дэд бүтэц (Enterprise Core Infrastructure (ECI)) ба байгууллагын хэрэглүүрийн (хэрэглээний програм хангамж, орч.) (Enterprise Application Platform (EAP) хоёрыг бүрэн орлох хэмжээний шийдэл бөгөөд Microsoft-н сервер төрлийн бүтээгдэхүүнүүдийг худалдан авах боломжоор хангадаг.

SCE нь үүлэнд ажиллах уян хатан нөхцлийг бүрдүүлж, ня-бо бүртгэл ба серверийн програм хангамжийн лицензийн менежментийг стандартын дагуу удирдах явцыг хялбаршуулсан. SCE нь 3 жилийн хуга- цаатай Enterprise Agreement –ийн хугацаан доторх 3 жилийг хамардаг тул томоохон серверийн дэд бүтэц эсвэл програм хангамжийн баг бүхий байгууллагад нэн чухал хэрэгцээтэй. Enterprise Agreement-ийг заавал хэрэгжүүлэхээр болсон үедээ шууд нэвтрэх боломжтой. Илүү хэмнэлт гаргахын тулд танай ECI ба EAP гэрээ идэвхтэй бол SCE рүү шилжиж болно. SCE гэрээг авах үйлчилгээний нөхцөл.

SCE гэрээг авах үйлчилгээний нөхцөл

Дараах бүрэлдэхүүнүүдээс багадаа нэгийг нь худалдаж авсан байх шаардлагатай.

Бүх серверт зориулсан дэд бүтцийн програм болох Core Infrastructure Suite (CSI): Windows Server + System Center.

Хэрэглээний програм хангамжийн платформ: SQL Server (цөм болгонд 25 лиценз; 5 серверийн лиценз +250 буюу түүнээс дээш клиентийн лиценз; SharePoint Server (5 ба түүнээс дээш лиценз) зэргийн аль нэг.

Програм хангамж хөгжүүлэх орчин: Visual Studio Ultimate ба Premium (бүх хувилбараар 20 буюу түүнээс дээш лиценз).

Windows Azure үүлэн үйлчилгээ.

Гол ашиг тус ба хямдрал

  • Маш таатай нөхцөлтэйгээр бүтээгдэхүүн худалдан авах нөхцөл SCE-д бүрдсэн
  • Шинэ лиценз ба Software Assurance үйлчилгээ авахад 15% хямдралтай.
  • ECI, EAP хоёуланг эсвэл аль нэгээс шилжиж байгаа үед Software Assurance үйлчилгээг сунгахад 5% хямдралтай.
  • Захиалгат үйлчилгээний боломж.
  • Техникийн тусламжийн үйлчилгээг хязгаарлалтгүй авах.
  • Software Assurance-ийн бүх боломжууд багтсан.

Байгууллагаараа бүртгүүлэх гэрээ

  • Байгууллагаараа бүртгүүлэх гэрээ нь томоохон хэмжээний байгууллагуудад Microsoft Windows ба Office-н шинэ хувилбаруудын лицензийг авах зардлаа бууруулж, CAL иж бүрдлийн клиентийн лицензийн хяналтыг байгууллагын хэмжээнд бүхэлд нь удирдах боломж олгодог. Энэ гэрээнд хамрагдсанаар дотоодод суурилуулсан клиент програм хангамж ба үүлэн үйлчилгээг (тухайлбал, Office 365 ба Windows Intune) хамтад нь ашиглаж болдог.
  • Байгууллагаараа бүртгүүлэх гэрээ нь мөн дотоодын суурилуулалтаас үүлэнд суурилсан хэрэглээний програм хангамжийн хост руу шилжихэд хэрэглэгдэнэ. Хамгийн оновчтой хувилбарыг тухайн хэрэглэгчийн хэрэгцээнд тулгуурлан сонгох хэрэгтэй. Байгууллагаараа бүртгүүлэх гэрээний хугацаа нь Enterprise Agreement-ийн хугацааны доторх 3 жилийг хамарна.

Байгууллагаараа бүртгүүлэх гэрээнд хамрагдахад тавигдах болзол

  • Хамгийн багадаа 250 компьютер эсвэл хэрэглэгчтэй байх.
  • Гэрээг багадаа гурван жилийн хугацаатай байгуулах. Энэ хугацаанд дотоод бүтээгдэхүүн, жил жилээр төлбөрөө төлөх захиалгат үйлчилгээг 3 жил авах.
  • Үндсэн бүтээгэхүүнүүдээс аль нэгийг авах: Системүүд (хэрэглэгч хүнд эсвэл төхөөрөмжид зориулсан лицензтэй Windows), Хэрэглүүрүүд
  • (Office Pro Plus эсвэл Office 365), Клиентийн лиценз (Хэрэглэгчийн хандалтын үндсэн лицензийн(CAL) иж бүрдэл эсвэл байгууллагын CAL иж бүрдэл эсвэл Байгууллагын мобайл иж бүрдэл).

Гол ашиг тус ба хямдрал

  • Гэрээнд үнийн 4 шатлалтай.
  • Гурван бүрэлдэхүүнийг бүгдийг нь сонгосон бол үндсэн бүтээгдэхүүнд нэмэлт 5% (EAS) эсвэл 15% (EA) хямдрал.
  • Software Assurance-н бүх боломжууд үнэд багтсан.
  • Жилийн төлбөр болон нэмэлт програм хангамжуудад үнийн тогтвортой байдлыг баримтална.
  • Үүлэн үйлчилгээтэй адил үнээр дотооддоо суурилуулсан хувилбарт шилжих боломжтой.