Шинэ, шилдэг бүхнийг биднээс!
Софтлайны салбар
Улаанбаатар хот
+976 7585 0765
info.mn@softlinegroup.com

Нүүр хуудас / Компанийн тухай / Мэдээ / Монголын лицензтэй програм хангамжийн зах зээлийг тэргүүлсэн Softline компанийн 10 жил

Монголын лицензтэй програм хангамжийн зах зээлийг тэргүүлсэн Softline компанийн 10 жил

13.10.2017
Монголын лицензтэй програм хангамжийн зах зээлийг тэргүүлсэн Softline компанийн  10 жил

Дэлхийн шилдэг шийдэл нэвтрүүлэгч Softline компанийн Монгол дахь төлөөлөгчийн газар Softline Asia компанийн 10 жилийн ойн хүндэтгэлийн хүлээн авалт ёслол төгөлдөр болж өндөрлөлөө.

Бид өнгөрсөн 10 жилийн хугацаанд бизнесийн болон төрийн байгууллагуудыг хамарсан нийт 3600 гаруй хэрэглэгчтэй болсон ба мэдээллийн аюулгүй байдлын шийдлийн зах зээлийн 80%, Монголын нийт програм хангамжийн зах зээлийн 40 орчим хувийг эзэлж байгаагийн зэрэгцээ програм хангамжийн дагалдах мэргэжлийн техник туслалцаа үйлчилгээ, тоног төхөөрөмжийн ханган нийлүүлэлтийг хийж хэрэглэгч байгууллагуудын мэргэжилтнүүдийг шинэ соргог мэдлэг мэдээллээр хангах 50 гаруй олон улсын семинар, вебинаруудыг хийж гүйцэтгэсэн байна.

Softline 10 жилийн ойн баяраа дэлхийн шилдэг програм хангамж үйлдвэрлэгчид, хэрэглэгч болон хамтрагч байгууллагуудынхаа хүрээнд ёслон зохион байгуулж хамтын ажиллагааг бататган шилдэг хэрэглэгчид, үйлдвэрлэгчдээ мөн тодрууллаа.

Өнгөрсөн 10 жилийн хугацаанд хамтран ажилласан нийт хэрэглэгч байгууллагууд, үйлдвэрлэгчиддээ талархал илэрхийлж, ажлын өндөр амжилт хүсье!