Шинэ, шилдэг бүхнийг биднээс!
Софтлайны салбар
Улаанбаатар хот
+976 7585 0765
info@softline.mn

Нүүр хуудас / Компанийн тухай / Мэдээ / Softline Asia компани Оракл корпораци, Монголын CIO Club-тай хамтран BIG DATA чуулга уулзалт зохион байгууллаа.

Softline Asia компани Оракл корпораци, Монголын CIO Club-тай хамтран BIG DATA чуулга уулзалт зохион байгууллаа.

14.10.2016
Softline Asia компани Оракл корпораци, Монголын CIO Club-тай хамтран BIG DATA чуулга уулзалт зохион байгууллаа.

“Софтлайн Азия” компани нь Дэлхийд тэргүүлэх програм хангамж үйлдвэрлэгч “Oracle” корпорацийн Монгол дахь цорын ганц Платинум Түнш (Platinum partner) статустай бөгөөд 10 сарын 14-нд “Оракл” корпораци болон “CIO Club Mongolia”-тай хамтран “BIG DATA” конференц уулзалтыг Гэгээнтэн цогцолборт амжилттай зохион байгууллаа.

Мэдээллийн технологи маш хурдацтай хөгжихийн хэрээр асар их хэмжээний дата бий болсоор байна. Газарзүйн байршил тогтоогч, дулаан, хурд хэмжигч, баркод уншигч гэх мэт төрөл бүрийн физик мэдээлэл мэдрэгчүүд, ухаалаг гар утсууд, технологийн дэвшлүүд бий болсноор мэдээлэл боловсруулах арга олширч компьютер болон серверүүд дээрх мэдээллүүд нь хүний гараар оруулсанаас хэд дахин илүү хурдацтай хуримтлагдах боллоо.

Өнөөдрийн байдлаар үүсч буй нийт датаны дөнгөж 0.5% нь боловсруулагдаад байна. Иймд их хэмжээний дататай байгууллага, улс орнуудад хуримтлагдсан асар их датагаа ухаалгаар ашиглах нэн их хэрэгцээ шаардлага гарч байгаа юм.

BIG DATA чуулганаар ОРАКЛ корпорацийн BIG DATA хариуцсан захирал Никита Успенский 2017оны хамгийн чухал технологиор BIG DATA технологийг онцолж олон улсын төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын сонирхолтой бөгөөд чухал туршлагуудаас хуваалцсан бол Монгол улсын их хэмжээний дататай ажилладаг төрийн салбараас Үндэсний Дата Төвийн Өгөгдлийн сан хариуцсан мэргэжилтэн Г.Дүүриймаа, банкны салбараас Худалдаа хөгжлийн банкны МТГ-н орлогч захирал Ц.Цэнгэл нар өөрсдийн туршлагаасаа хуваалцлаа.

Мөн BIG DATA конференцийн маш чухал хэсэг болох хэлэлцүүлгийг "BIG DATA Монголд" гэсэн сэдвийн дор ярилцлаа. 

 

Хэлэлцүүлгийн онцлох асуудлуудыг дурдвал:

1. Банкны салбарыг Төрийн мэдээллийн сантай яагаад уялдуулж болохгүй гэж? Ямар асуудал тулгарч байгаа талаар мөн юу хийгдэх гэж байгаа? Бүх л хүн Банкинд данстай, данс нээх үед бидний мэдээллийг авдаг энэ мэдээллийг Улсын бүртгэл, татвар гэх мэт мэдээллийн сангуудтай холбох боломжийн талаар.

2. Ихэнхи төрийн болон хувийн байгууллага, банкууд Ораклын Big Data төрлийн шийдлийг ашигладаг. Гэвч боловсон хүчин хангалттай байдаггүй, энэ тал дээр боловсролын байгууллагуудтай хамтран ажиллах нээлттэй боломжууд, Софтлайн Азия компани үнэгүй төлбөргүй сургалтууд зохион байгуулах боломжтой талаар.

3. Big Data шийдэл нэвтрүүлсэний дараах асуудлууд болох хэрхэн тус дата буюу өгөдөл, мэдээлэлтэй ажиллах талаар тухайн байгууллагуудын чадавхийг сайжруулах шаардлагатай талаар. Ингэснээр байгууллага аюулгүй байдлаа давхар хангах боломжтой болно.

4. Үндэсний Дата Төв хэрхэн Оракл шийдлийг нэвтрүүлж ашиглаж байгаа, төрийн байгууллагуудын мэдээллийн сангийн уялдаа холбоог нэвтрүүлэхэд тулгарч буй асуудлууд гэх мэт олон чухал асуудлуудыг хэлэлцлээ. 

 

 

Оракл корпорацийн Big Data хариуцсан захирал Никита Успенский