/
x

Үндсэн / Бидний тухай / Мэдээ / Софтлайн Азия ХХК нь Microsoft Enterprise Agreement Голомт Банк-нд нийлүүллээ

Софтлайн Азия ХХК нь Microsoft Enterprise Agreement Голомт Банк-нд нийлүүллээ

2015.08.13
Софтлайн Азия ХХК нь Microsoft Enterprise Agreement Голомт Банк-нд нийлүүллээ

Софтлайн Азия ХХК нь Microsoft Enterprise Agreement Голомт Банк-нд нийлүүллээ

Монгол улсын TOP банкуудын нэг Голомт банк Microsoft корпорацитай харилцан ашигтай хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурснаар манай улсын MEA програмын 2-дахь хэрэглэгч боллоо. Гэрээнд гарын үсэг зурснаар 3-н жилийн хугацаанд лицензтэй програм хангамж ашиглах, мэдээллийн технологийн дэд бүтцийг сайжруулах боломжийг тус банкинд олгож байгаа юм.

Энэхүү хамтын ажиллагаа нь Microsoft — Large Account Reseller корпорацын албан ёсны статустай Монголын Софтлайн компанийн шууд оролцоо, дэмжлэгийн үр дүнд энэхүү хамтын ажиллагаа хэрэгжиж байгаа билээ.

Эдийн засаг огцом өсөж, хувийн секторүүд олноор бий болж байгаа болов ч мэдээлэл, технологийн салбарт лицензтэй програмыг ашиглах, аюулгүй байдлаа хангахад дийлэнх аж ахуйн нэгжүүд хойрго ханддаг нь нууц биш юм. Энэ нь програм худалдаж авах, түүний үйлчилгээнд илүү зардал гаргах сонирхолгүй байдагт оршино. Иймэрхүү байдал бүх хөгжиж буй орнуудад тохиолддог бөгөөд судлаачдын үзэж байгаагаар тийм ч удаан үргэлжлэхгүй. Манай орны хувьд мэдээлэл технологийн дэд бүтэц нь маш ирээдүйтэй салбар бөгөөд тийм ч учраас лицензтэй програм хангамжийг худалдан авч эрх зүйн зөв орчинд ажиллах сонирхолтой компаниудын тоо ихэссээр байна.

Софтлайн ба Голомт банкны мэргэжилтнүүдийн хамтын ажиллагааны үр дүнд  Enterprise Agreement-ийн гэрээнд гарын үсэг зурсанаар тус банкны комьютерын парк нь лицензтэй програм хангамжаар бүрэн хангагдах юм.

“Манай банк маш эрчимтэй хөгжиж байна. Иймд өөрийн үйл ажиллагааны аюулгүй байдал, найдвартай хөгжих ирээдүйгээ бодож  Microsoft Enterprise Agreement цогц шийдлийг сонгож байна. Microsoft Enterprise Agreement-ийг сонгосноор програм хангамжийн бүх зардлыг хянахаас гадна гэрээний хугацаанд шинээр гарч ирэх бүтээгдэхүүнийг ашиглах эрхтэй болж  байгаа юм” гэж Голомт банкны мэдээллийн технологийн захиарал Н.Цэрэндэваа ярилаа.

Microsoft-ийг төв азийн орнууд болон Монгол Улсад дэлгэрүүлж, хөгжүүлэх салбарын захирал Алексей Трубинов хэлэхдээ “Монголын Мэдээллийн технологийн зах зээл нь сүүлийн жилүүдэд эрс өссөн бөгөөд цаашид ч өсөх хандлагатай байна. Microsoft-ийн технологи болон шийдлүүд нь  Монгол Улсын МТ-ийн хөгжилд ихээхэн хувь нэмэр болно гэдэгт найдаж байна. Харилцан туршлага солилцох, шинэ технологийг Монгол Улсад нэвтрүүлэхэд засгийн газрын дэмжлэг тодорхой хэмжээгээр байвал тус улсын хөгжил, бизнесийн өсөлтөнд ихээхэн эерэг нөлөө үзүүлнэ гэлээ.”

“Microsoft Enterprise Agreement бол Microsoft –дээр суурилсан  стандартыг сонгосон 250-аас цөөнгүй компьютертай байгууллагад зориулагдсан томоохон байгууллагын лицензийн хөтөлбөр юм. Голомт банк нь Enterprise Agreement  -ийг ашигласанаар санхүүгийн хувьд маш ашигтай. Учир нь Enterprise agreement нь төлбөрийн уян хатан нөхцөлтэй (3-н жилийн хугацаанд хувааж төлөх боломжтой). Монголын Софтлайн компани Голомт банктай хамтран ажиллаад багагүй хугацаа өнгөрч байгаа бөгөөд энэхүү Enterprise Agreement-ийн гэрээ зурагдсан нь хамтын ажиллагаа үр дүнтэй байсан цаашид ч байх болно гэдгийг баталж байна. Хэлэлцээр нь Microsoft корпорацийн шууд оролцоотойгоор явагдсан бөгөөд Голомт Банк шиг томоохон байгууллагт оновчтой шийдэл байж чадсан гэж үзэ байна” - Монголын Софтлайн компанийн ерөнхий захирал Б.Нарантуяа ярилаа.

Энэхүү лицензийн хөтөлбөрт Software Assurance (SA) боломж багтдаг учир худалдан авч буй програм хангамжийг дээд зэргийн үр ашигтайгаар ашиглах, Microsoft-ийн шинэчлэгдсэн болон хамгийн сүүлийн үеийн хувилбарыг ашиглах боломжийг олгож байгаа юм. Гэрээний хугацаанд захиалагч нь Software Assurance –ийн хүрээнд нэмэлт үйлчилгээ тухайлбал сертификацтай сургалтын төвүүдэд сургалтанд сурах, техникийн дэмжлэг авах, бүтээгдэхүүний техникийн дэмжлэг авах, Office-ын програм хангамжийг гэрийн хэрэглээнд хямд үнээр ашиглахлах эрх, TechNet Plus дээр захиалга өгөх болон бусад олон боломжтой болох юм.