Шинэ, шилдэг бүхнийг биднээс!
Софтлайны салбар
Улаанбаатар хот
+976 7585 0765
info@softline.mn

Нүүр хуудас / Компанийн тухай / Мэдээ / Софтлайн Азия ХХК нь Microsoft корпорацийн бүтээгдэхүүн үйлчилгээний лицензийг МИАТ компанид нийлүүллээ.

Софтлайн Азия ХХК нь Microsoft корпорацийн бүтээгдэхүүн үйлчилгээний лицензийг МИАТ компанид нийлүүллээ.

29.08.2016
Софтлайн Азия ХХК нь Microsoft корпорацийн бүтээгдэхүүн үйлчилгээний лицензийг МИАТ компанид нийлүүллээ.

Монгол улсын үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ХК Microsoft корпорацитай харилцан ашигтай хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах ёслол болж өнгөрлөө. МИАТ компани нь МPSA буюу Microsoft корпорацийн бүтээгдэхүүн үйлчилгээний цогц гэрээ - лицензжүүлэлтийн хөтөлбөрт хамрагдсан монгол улсын хамгийн том нэгэн боллоо. Тус Гэрээнд гарын үсэг зурснаар Майкрософт корпорацийн програм хангамж болон онлайн үйлчилгээг хязгааргүй хугацаанд үнийн болон хэрэглээний уян хатан нөхцөлтэйгөөр ашиглах албан ёсны эрхтэй болж байгаа юм. Ингэснээр мэдээллийн технологит оруулах хөрөнгө оруулалтаа оновчтой удирдах, зардлаа хэмнэх, байгууллагын хууль эрхзүйн болоод мэдээллийн аюулгүй байдлын эрсдлээ бууруулах ач холбогдолтой юм.    

Энэхүү хамтын ажиллагаа нь Microsoft® Licensing Solutions Partners буюу хамгийн өндөр статустай түнш Мэдээллийн технологийн цогц үйлчилгээ үзүүлэгч Softline Asia компанийн шууд оролцоо, дэмжлэгийн үр дүнд энэхүү хамтын ажиллагаа хэрэгжиж байгаа билээ.

Softline Asia компани болон МИАТ компанийн мэргэжилтнүүдийн хамтын ажиллагааны үр дүнд Microsoft корпорацийн гэрээнд гарын үсэг зурсанаар МИАТ компанийн компьютерын парк албан ёсны лицензтэй програм хангамжаар бүрэн хангагдах юм.

Монголын бизнес, эдийн засгийн цар хүрээ өргөжиж, хувийн секторүүд олноор бий болж байгаа боловч мэдээллийн технологийн салбарт оюуны өмчийг дээдэлж албан ёсны лицензтэй програм ашиглах, аюулгүй байдлаа хангахад дийлэнх аж ахуйн нэгжүүд хойрго ханддаг нь нууц биш юм. Энэ нь програм худалдаж авах, түүний үйлчилгээнд илүү зардал гаргах сонирхолгүй байдагт оршино. Иймэрхүү байдал бүх хөгжиж буй орнуудад тохиолддог бөгөөд судлаачдын үзэж байгаагаар тийм ч удаан үргэлжлэхгүй. Манай орны хувьд мэдээлэл технологийн дэд бүтэц нь маш ирээдүйтэй салбар бөгөөд тийм ч учраас лицензтэй програм хангамжийг худалдан авч эрх зүйн зөв орчинд ажиллах сонирхолтой компаниудын тоо нэмэгдсээр байна.

Мөн энэхүү лицензийн хөтөлбөрт Software Assurance (SA) боломж багтдаг учир худалдан авч буй програм хангамжийг дээд зэргийн үр ашигтайгаар ашиглах, Microsoft-ийн шинэчлэгдсэн болон хамгийн сүүлийн үеийн хувилбарыг ашиглах боломжийг олгож байгаа юм. Гэрээний хугацаанд захиалагч нь Software Assurance –ийн хүрээнд нэмэлт үйлчилгээ тухайлбал сертификацтай сургалтын төвүүдэд сургалтанд сурах, техникийн дэмжлэг авах, бүтээгдэхүүний техникийн дэмжлэг авах, Office-ын програм хангамжийг гэрийн хэрэглээнд хямд үнээр ашиглахлах эрх, TechNet Plus дээр захиалга өгөх болон бусад олон боломжтой болох юм.