/
x

Үндсэн / Бидний тухай / Мэдээ / Софтлайн Азия компани Москва хотноо Хэрэглэгч Үйлдвэрлэгчийг холбосон бизнес уулзалтуудыг амжилттай зохион байгууллаа

Софтлайн Азия компани Москва хотноо Хэрэглэгч Үйлдвэрлэгчийг холбосон бизнес уулзалтуудыг амжилттай зохион байгууллаа

2016.05.30
Софтлайн Азия компани Москва хотноо Хэрэглэгч Үйлдвэрлэгчийг холбосон бизнес уулзалтуудыг амжилттай зохион байгууллаа

“Софтлайн Азия” компани маш хурдацтай хөгжиж буй энэхүү салбарын мэдээллийг цаг тухайд нь хэрэглэгч нартаа хүргэх үүднээс жил бүр гадны туршлагатай мэргэжилтнүүдийг Монголдоо урин үнэ төлбөргүй сургалт семинар зохион байгуулахаас гадна хэрэглэгч үйлдвэрлэгчийг холбох, туршлага солилцуулах зорилгоор тухайн оны шилдэг харилцагч байгууллагынхаа мэргэжилтнүүдийг дэлхийн томоохон корпораци үйлдвэрлэгчдийн төв офис дээр бизнес уулзалтанд үнэ төлбөргүй хамруулдаг билээ.  

Энэ жилийн бизнес уулзалтанд тус компанийн томоохон харилцагчдын төлөөлөл Төрийн банк, Вагнер Азия ХХК-н мэргэжилтнүүдийг хамруулж Москва хотноо Софтлайн Групп, Майкрософт Корпораци, Касперский Лаб, ABBYY компанийн оффисоор зочлуулж дэлхийн шилдэг програм хангамж үйлдвэрлэгчдийн үйл ажиллагаатай танилцах, зөвлөгөө авах, туршлага хуваалцах бизнес уулзалтыг амжилттай зохион байгууллаа.

Тус уулзалтын хүрээнд ОХУ-н Москва хотноо байрлах Microsoft Technology Center-н мэргэжилтэн Андрей Львов-той уулзаж Майкрософт Технологийн Төвийн үйл ажиллагаа хэрхэн явагддаг мөн үүгээрээ дамжуулан эцсийн хэрэглэгчийн сонголтыг хэрхэн зөв хийж өгөх талаар ярилцсан бол Касперсий Лабораторийн төв офисоор зочилон компанийн түүхэн замналтай танилцаж хэрэглэгч нарт маань богино хэмжээний сургалт хийсэн. Мөн биднийг Касперский Лабораторийн Банк, санхүүгийн байгууллагуудтай харилцах албаны дарга Андрей Соловьев хүлээн авч уулзан ОХУ-ын томоохон банкуудыг нэг болох Альфа банкны Мэдээлэл технологийн хэлтсийхэнтэй уулзуулж туршлага солилцлоо.