/
x

Үндсэн / Бидний тухай / Мэдээ / Софтлайн компани Энэтхэгийн TTK Prestige компанид Microsoft Office 365-д суурилсан шуудангийн харилцааны шийдлийг амжилттай нэвтрүүллээ

Софтлайн компани Энэтхэгийн TTK Prestige компанид Microsoft Office 365-д суурилсан шуудангийн харилцааны шийдлийг амжилттай нэвтрүүллээ

2016.06.24
Софтлайн компани Энэтхэгийн TTK Prestige компанид Microsoft Office 365-д суурилсан шуудангийн харилцааны шийдлийг амжилттай нэвтрүүллээ

TTK Prestige саяхныг хүртэл олон төрлийн үүлэн технологийн шуудангийн шийдэл ашиглаж, ажилчид Microsoft Outlook програм дээр ажилладаг байсан. Энэхүү аргачлалаас үүдэлтэй системийг ажиллуудах өндөр алдагдал хүлээж, төвлөрсөн удирдлагагүй, бичиг баримт форматлахтай холбоотой маш олон асуудлууд тулгардаг байсан.

TTK Prestige –н удирдлагууд сонгон шалгаруулалтаар Softline компанид бичиг баримт солилцох оновчтой системийг нэвтрүүлэхээр хандсан. Мөн шинэ шийдлийг маш түргэн хугацаанд нэвтрүүлэх шаардлагыг тавьсан байна.

Софтлайны мэргэжилтнүүд бүх хэрэглэгчээ үүлэн технологийн Office 365-д шилжүүлэх хамгийн оновчтой шийдлийг компанийн удирдлагуудад санал болгосноор тус байгууллага ажилчдын өдөр тутмын ажилд хүндрэл учруулалгүйгээр богино хугацаанд шуудангийн сервер сольж хурдтай, найдвартай системийг хэрэгжүүлсэн.

«Office 365 шийдэл ажилчдын өдөр тутам тулгарч байсан нарийн асуудлуудыг шийдэж чадсан. Microsoft Office –н вэб хувилбар нь ажилчдад хаанаас ч, ямар ч төхөөрөмжөөр нэвтэрч бичиг баримтын эх форматыг өөрчлөлгүйгээр, авч ашиглан ажлаа цаг алдалгүй түргэн шуурхай явуулах боломжийг олгосон. Тус шийдлийн гол давуу тал нь өргөн цар хүрээний зохицолтой, дэлхий дахины техник туслалцаатай», – гэж Софтлайн Энэтхэгийн захирал Винод Наир тэмдэглэлээ.

«Бид Софтлайн компанид Microsoft Office 365-г санал болгосонд талархаж байгаагийн зэрэгцээ шинэ шийдлийн нэвтрүүлэлтийн үр дүнд сэтгэл хангалуун байна. Мөн тус компанийн техник туслалцааны хамт олонд онцлон талархаж байгаагаа хэлмээр байна», – гэж TTK Prestige-н IТ захирал Х.С. Муралидхара сэтгэгдэлээ хуваалцлаа.