Шинэ, шилдэг бүхнийг биднээс!
Софтлайны салбар
Улаанбаатар хот
+976 7585 0765
info.mn@softlinegroup.com

Нүүр хуудас / Компанийн тухай / Мэдээ / Softline Day олон улсын мэдээллийн технологийн чуулган зохион байгуулагдлаа.

Softline Day олон улсын мэдээллийн технологийн чуулган зохион байгуулагдлаа.

11.10.2017
Softline Day олон улсын мэдээллийн технологийн чуулган зохион байгуулагдлаа.

Монголын зах зээлд анх 2007 онд лицензтэй програм хангамж нийлүүлж гараагаа эхэлж байсан олон улсын мэдээллийн технологийн шийдэл нэвтрүүлэгч Softline компани өдгөө 10 жил болсон байна.

10 жилийн ойн хүрээнд Softline хэрэглэгч, нийлүүлэгч, үйлдвэрлэгчдийн нэг дор чуулах “Softline Day” мэдээллийн технологийн чуулганыг амжилттай зохион байгууллаа.

Softline Day мэдээллийн технологийн олон улсын чуулганаар нийт төрийн болон бизнесийн байгууллагын 200 удирдлага, мэдээллийн технологийн мэргэжилтнүүд оролцож, дэлхийг түүчээлж буй мэдээллийн технологийн чиглэлүүд, бизнесийн дижитал өөрчлөлтүүд, кибер аюулгүй байдлын түлхүүр асуудлууд, шилдэг туршлагууд, програм хангамжийн оновчтой удирдлага, үүлэн үйлчилгээ, байгууллагын нэгдсэн удирдлага, төрийн мэдээллийн аюулгүй байдлын шийдлүүд, туршлагууд, өгөгдөл хамгаалалтын DR платформ гэх мэт бизнест болон төрд зориулан тусгайлан бэлтгэсэн экспертүүдийн мэдээллүүдийг хүргэж, үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн үйлчилгээтэй танилцлаа.

Бүх оролцогчдодоо болон дэмжин хамтран ажилласан, ивээн тэтгэгч байгууллагууддаа гүнээ талархаж байгаагаа Softline Asia компанийн хамт олноос хүргэж байна. 

Тус чуулганы дэмжигч байгууллагаар Монгол улсын Мэдээлэл технологи, харилцаа холбооны газар, ивээн тэтгэгчдээр Oracle, Kaspersky Lab, Microsoft, Positive Technologies, Ivanti, Indeed Identity, Huawei, үндэсний үйлдвэрлэгч Bolorsoft, мэдээллийн ивээн тэтгэгчдээр ikon.mn, Өнөөдөр сонин, Монголын сайтын холбоо тус тус оролцлоо.