Шинэ, шилдэг бүхнийг биднээс!
Софтлайны салбар
Улаанбаатар хот
+976 7585 0765
info@softline.mn

Windows 10

02.02.2016
Windows 10

Windows 10 одоогийн рейтингээр удахгүй Үйлдлийн системийн ТОП болох нь тодорхой байна

Өнгөрсөн 1-р сарын байдлаар үйлдийн системийн хэрэглээний зах зээлийн эзлэх хувийн судалгааг Net Market Share гаргажээ. Энэхүү судалгаагаар дөнгөж өнгөрсөн зун зах зээлд гарсан Windows 10 үйлдлийн систем нийт зах зээлийн 11,85% эзэлж байгаа ба Windows XP (11.42%), Windows 8.1(10.4%) –н рейтингийг давсан байна. Эдгээр 3 үйлдлийн системийн зах зээлийн эзлэх хувь 2015 оны 12-р сарыхтай харьцуулахад өссөн ба зах зээлийн талаас илүү хувийг эзэлдэг Windows 7 нь 55.68% -с 52.47% болтол буурчээ.

Windows 10 нь үйлдлийн системийн тэргүүн байр эзэлхэд хийх зүйл их байгаа ч, одоогийн рейтинг, зах зээлд нэвтэрч буй хурдаар ТОП болох нь тодорхой байна. Microsoft корпораци шинэ үйлдлийн системээ 1 жилийн хугацаатайгаар үнэ төлбөргүй upgrade хийх боломжийг олгож байгаагийн зэрэгцээ Windows 8/8.1, Windows XP үйлдлийн системүүдийнхээ саппорт үйлчилгээг саяхан зогсоосон байна.