/
x

Үндсэн / Бидний тухай / Мэдээ / Жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зориулсан-Open value хөтөлбөр

Жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зориулсан-Open value хөтөлбөр

2015.08.26
Жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зориулсан-Open value хөтөлбөр

Open value хөтөлбөр нь Microsoft-ийн бүтээгдэхүүнийг худалдан авч байгаа аргаас хамаарч зөвшөөрөгдөх лицензийн гэрээ нь гурван төрөлд хуваагдана:

  1. Програм хангамж түрээслэх/лизинг. Open value гэрээний нөхцөл нь төлбөрийн нөхцөлд заасны дагуу тодорхой хугацаанд Microsoft програм хангамжийг хэрэглэх эрх авна.
  2. Хэсэгчлэн төлбөрөө төлж програм худалдан авах. Энэ нь компанид бүхэлд нь эсвэл хэсэгчилж олгогдоно.
  3. Урьдчилан төлбөр төлж програм хангамж худалдан авах. Энэ нь Open License гэрээний боломж юм.

Open value лицензжүүлэлтийн хөтөлбөрийн ашиг тусЭнгийн. Open license загвараар лиценз хэрэглэсэний дараа ч бусад лицензтэй програм ашиглаж болно.

Хямд. Мicrosoft Open Value хөтөлбөр нь төлбөрийн уян хатан төрөл бүрийн нөхцөлтэй бөгөөд та програмаа урт хугацааны уян хатан нөхцлөөр худалдан авах боломжтой.

Уян хатан байдал. Өргөн хүрээний олон улсын түншүүдэд мянга мянган програм хангамж ашиглахад энгийн бөгөөд хурдан боломжийг олгох юм.

Бизнес үнэлэмж. Microsoft Volume Licensing Support Center (VLSC)-т лицензүүдийг хялбархан, хурдан шуурхай удирдана. Software Assurance value хөтөлбөрийн үнэ нь Open Value and Open Value Subscription лицензийн үнэнд орсон болно.

Office 365 үүлэн үйлчилгээ. Office 365 програмыг Open License, Open Value and Open Value гэрээний хугацаанд багтаан худалдан авч болно. Microsoft нь Open value хөтөлбөрөө 5-250 компьютертэй жижиг, дунд байгууллагад санал болгож байна. Энэ нь Microsoft-ийн бүтээгдэхүүн худалдан авахад зөвшөөрөгдөх лицензийн үнийг бууруулж байгаа хэрэглэхэд энгийн хялбар арга юм.

Open value гэрээний хугацаанд төлбөрөө хэсэгчилсэн төлнө

Жижиг дунд байгууллагын хэмжээнд программ хангамжийг худалдан авч эзэмших, шинэчлэхэд гарах шаардлагатай урсгал зардлыг багасгах, мэдээлэл технологийн төсвийг төлөвлөх, удирдах, цаашлаад лицензийг хянах хялбар багаж хэрэгсэл авахад, Microsoft албан ёсны лицензлэгдсэн Microsoft Open Value программыг санал болгож байна. Open Value программ нь Microsoft программын хамгийн сүүлийн үеийн хувилбарын дагуу хугацаагүй лиценз авах боломж олгох юм (цаг хугацааны хувьд хязгаарлалт байхгүй). Гэрээ хийгдсэнээс хойш 3 жилийн дотор төлбөрийг ижил хэмжээтэйгээр хуваан төлөх боломжтой. Энэ программ нь 5 болон түүнээс дээш аль ч төрлийн лиценз худалдан авсан харилцагч
нарт хүчинтэй байх ба ялангуяа байгууллагын бүх ширээний компьютерт зориулсан гол (үндсэн) программ хангамжийн лиценз авах хэрэглэгчдэд багагүй хэмжээний хөнгөлөлт эдлүүлэх боломжтойгоороо давуу талтай.

Open Value гэрээний төрөл:

Тухайн байгууллагын бүх компьютерийг лицензжүүлэх (байгууллагыг бүхэлд нь хамарсан). Байгууллагыг бүхэлд нь хамарсан лиценз нь тухайн албан газрын бүх компьютерийг нэгдсэн байдлаар стандартад нийцэхүйц лицензээр хангаж, үнийн хувьд хөнгөлөлт үзүүлэхээс гадна төрийн зохион байгуулалт болон нэмэлт мэдээллээр хангана.

Тухайн байгууллагын хэсэгчилсэн (хэсэг) компьютерийг лицензжүүлэх (байгууллагыг бүхэлд нь хамраагүй). Хэрэв танд сервер болон цөөн хэдэн тооны компьютерт лиценз хэрэгтэй бол энэ үйлчилгээг сонгох боломжтой ба 5 болон түүнээс дээш аль ч төрлийн лиценз худалдан авах үед гэрээ хийлгэх боломжтой (стандартчлалгүй)

Open Value гэрээний давуу тал/ашиг:

Програм хангамж худалдан авах нэг удаагийн үнэ. Төлбөр нь жилд нэг удаа хийгдэнэ. Энэ нь хөрөнгө мөнгөний хомсдолоос сэргийлнэ.