/
x

Үндсэн / Бидний тухай / Хэрэгжүүлсэн төслүүд / Хаан банкны дата төв. REDHAT SATELLITE нийлүүлэлт, дагалдах техник тохиргоо, сургалт

Хаан банкны дата төв. REDHAT SATELLITE нийлүүлэлт, дагалдах техник тохиргоо, сургалт

Хаан банкны дата төв. REDHAT SATELLITE нийлүүлэлт, дагалдах техник тохиргоо, сургалт

Дэлгэрэнгүй танилцуулга

Хаан банканд нийлүүлсэн REDHAT SATELLITE бүтээгдэхүүн нь хэд хэдэн үүргийг хэрэгжүүлдэг. Үүнд:

  • REDHAT Enterprise Linux үйлдлийн системтэй серверүүдийг холбон subscription management хийх.
  • Puppet module ашиглан холбосон RHEL-н тохиргоог 30 минут тутамд шалган, засварлах.
  • Repository үүсгэн update management хийх. Үүнд хэрэглэгч өөрийн хүссэн байдлаар серверийн системүүдийг бүлэглэн, нэгдсэн байдлаар зайнаас шинэчлэлүүдийг суулгах, турших боломжийг олгоно.

ХЭРЭГЛЭГЧИД ТУЛГАРСАН АСУУДАЛ, ХЭРЭГЦЭЭ ШААРДЛАГА

Хаан банк нь REDHAT серверүүдийн аюулгүй байдлын системийн хамгаалалтын тохиргоог гар аргаар хийдэг байсан ба нэмэлт шинэчлэл, аюулгүй байдлын шинэчлэлт зэргийг гар аргаар систем болгон руу хандан хийдэг байсан нь цаг хугацаа их авах, бичлэгийн алдаа гарах зэрэг асуудлуудтай тулгардаг байсан. Иймээс Хаан банк нь нэгдсэн байдлаар системийн шинэчлэлт хийх, тохиргоо хийх, шалгах шийдлийн зайлшгүй хэрэгцээ гарсан байна.

ШИЙДЭЛ

REDHAT компанийн гаргадаг SATELLITE бүтээгдэхүүнийг, суурилуулалт, тохиргооны хамтаар санал болгосон. Энэхүү үйлчилгээний хүрээнд SATELLITE серверийн суурилуулалт, тохиргоо, RHEL серверүүдийн холболт, puppet module бичих, тохируулах, сургалт зохион байгуулах гэх зэрэг үйлчилгээнүүдийг лицензийн хамт нийлүүлсэн ба тус ажлын хүрээнд нийт 12 сервер дээр холболт тохиргоо хийгдсэн байна. 

ҮР ДҮН

Хаан банк нь REDHAT SATELLITE серверийг ашиглаж байгаа ба холболт хийсэн серверүүд нь тус бүрийн тохируулагдсан орчны хүрээнд тохируулсан puppet module-р тохиргоо хийгдэн, системийн системийн шинэчлэлийн нэгдсэн сангаас зайнаас нэгдсэн байдлаар системийн шинэчлэлтүүдийг хийж байгаа. Энэ нь системийн инженерийн нэгж сервер дээр зарцуулах цаг хугацаа багасан, хүний хүчин зүйлээс шалтгаалах тохиргооны алдааг арилган, нэгдсэн байдлаар удирдах боломж олгож байгаа юм.