/
x

Үндсэн / Бидний тухай / Хэрэглэгчдийн сэтгэгдэл

Хэрэглэгчдийн сэтгэгдэл

Гацуурт,  Компани

"Манай 2 компани 2010 оноос эхлэн хамтран ажиллаж эхэлсэн бөгөөд өдгөө хамтран  ажиллаж эхлээд 7 жил болсон байна. Энэхүү хугацаанд бидэнд хурдан шуурхай, найдвартай тусалж, дэмжиж, уян хатан байдлаар хамтран ажиллаж ирсэнд бид танай хамт олонд талархаж байна."

Э.Гансүх, Хера Экюпмент ХХК, МТ-н мэргэжилтэн

“Манайх дотоод процессоо хялбарчлан оффисийн програмуудаа лицензжүүлэх шаардлага тулгараад байсан ба үүнийг Софтлайн компани O365 лиценз нийлүүлэлт ба түүний тохиргоо үйлчилгээ үзүүлж хамтран амжилттай шийдэж чадсан.”

Д.Батжаргал, Архивын ерөнхий газрын хэлтсийн дарга

“Өнөөдөр төрийн байгууллагуудад албан ёсны бус хэрэглээний програм хангамж, үйлдлийн систем, вирусийн эсрэг програм ашиглах явдал байсаар байгаа нь мэдээллийн аюулгүй байдалд нөлөөлөх нэг хүчин зүйл болж байна. Иймд манай байгууллага албан ёсны програм хангамж ашиглах үүднээс 2017 оны эхэнд Мicrosoft, Adobe Systems, Kaspersky Lab зэрэг компаниудын бүтээгдэхүүнүүдийг нээлттэй тендер шалгаруулалтаар “Софтлайн азия” ХХК-иас худалдан авсан. Тус компани гэрээнд заасны дагуу хугацаандаа, бидний шаардсан үзүүлэлттэй  бүтээгдэхүүнүүдийг нийлүүлсэн бөгөөд холбогдох техник туслалцаа, заавар, зөвлөгөөг сайн өгсөн гэж дүгнэж байна. 

Цаашид “Софтлайн азия” ХХК-тай хамтран ажиллахад таатай байх болно.”

Улсын Их Хурлын Тамгын Газар, Мэдээллийн Технологийн хэлтэс

"Софтлайн Азия” компанитай бид 2009 оноос хойш хамтран ажиллаж байгаа. Microsoft, Kaspersky Lab, ESET, GFI, AVG, AVID үйлдвэрлэгчийн албан ёсны түнш бөгөөд тухайн баталгаат лиценз бүтээгдэхүүнийг холбогдох хууль журмын дагуу мэргэжлийн түвшинд, хурдан шуурхай нийлүүлэн, холбогдох үйлчилгээг үзүүлж хамтран ажиллаж байгаад баяртай байна.”

Б.Уламбаяр, Жүр Үр ХХК-н, МТ инженер

Софтлайн Азия компанийн тусламжтайгаар Microsoft Windows Server –н албан ёсны лиценз суурьлуулж, Техник туслалцааны үйлчилгээ авснаар Windows Server-н шинэчлэлүүдийг цаг тухай бүрт нь ашиглаж серверийн тасралтгүй ажиллагааг хангаж, компанийн group policy ашигласнаар мэдээллийн аюулгүй байдлаа хангах нэг томоохон алхам болсон.  

Үндэсний Дата Төв, Компани

Бид Vmware-н бүтээгдэхүүнийг ашигладаг ба Софтлайн компаниас тухайн програм хангамжын лицензийг худалдан авч тухайн бүтээгдэхүүний шинэ боломжуудыг ашиглан амжилттай ажиллаж байна.