Шинэ, шилдэг бүхнийг биднээс!
Софтлайны салбар
Улаанбаатар хот
+976 7585 0765
info@softline.mn

Нүүр хуудас / Компанийн тухай / Софтлайныг сонгох шалтгаан

Хэрэглэгчид яагаад Softline –ийг сонгодог вэ.

1.Найдвартай байдал ба мэргэжлийн ур чадвар.

Softline компани 1993 оноос хойш програм хангамжийн зах зээлд тасралтгүй ажиллаж байна. Одоогийн байдлаар бид Мэдээллийн Технологийн зах зээл дээр тэргүүлэгч компаниудын нэг болжээ. 2013 онд компанийн нийт эргэлтийн хөрөнгө 1 тэрбум ам.доллар давсан. Өнөөдөр дэлхийн олон оронд үйл ажиллагаа явуулж буй тус компани нь дэлхий даяар нийт 28 улс, 81 хотод төлөөлөгчийн газартай бөгөөд 2400 гаруй ажилтантай. Компани нь програм хангамжийн лиценз нийлүүлэх, бүс нутгийн үйлчилгээ, сургалт, консалтинг болон бусад МТ-ийн цогц үйлчилгээ явуулах чиглэлээр  амжилттай өргөжин тэлсээр байна. Манайд хамгийн өргөн нэр төрлийн програм хангамжийн бүтээгдэхүүнүүд байдаг бөгөөд 3000 гаруй үйлдвэрлэгчийн албан ёсны лицензтэй програм хангамжийг худалдаалдаг. Softline Техник туслалцааны багаас та бүхэн МТ-ийн дэд бүтцийн аудит хийлгэх, захиалагчийн эрэлт хэрэгцээнд нийцсэн шинэ шийдэл сонгож авахаас эхлээд борлуулалтын дараах техникийн дэмжлэг авах гэх мэт иж бүрэн консалтингийн үйлчилгээ авч болно.

Бидний санал болгож буй програм хангамжийн лицензжүүлэлтийн систем нь байгууллагынхаа  төсвийг илүү үр дүнтэй ашиглах боломж олгоно. Олон улсын аудит болон ISO 9001-2008 чанарын стандартад нийцсэн тухай Softline компанийн гэрчилгээ нь манай мэрэгжилтнүүд чанарын өндөр түвшинд ажиллаж байгаагийн баталгаа юм.

2.Softline бол дэлхийн томоохон програм хангамж  үйлдвэрлэгчдийн албан ёсны  түнш мөн.

Манай компани Microsoft, Oracle, SAP, Symantec, Citrix, Adobe, Corel, Check Point, Trend Micro, Касперскийн лаборатори зэрэг МТ-ийн салбрын нэр хүндтэй томоохон компаниудын өндөр зэрэглэлтэй/статус/ түнш  билээ.  Softline компани Microsoft корпорацитай хамтран ажиллах хугацаандаа  авсан статус дээр жишээ авч үзье

Microsoft Gold Certified Partner:дэд бүтэц, боловсролын байгууллага, бизнес-шийдэл, ажлын үр ашиг зэрэг чиглэлээр

Microsoft Large Account Resellerстатус нь лицензжүүллтйн тусгай нөхцлөөр  томоохон компаниудтай хамтран ажиллах боломж олгож Softline компанийн харилцагчдад програм хангамж сонгох асуудлаар зөвлөлгөө өгч, түүнийг лицензжүүлэх хамгийн үр ашигтай, санхүүгийн сувьд хэмнэлттэй арга санал болгож чадах мэрэгжлийн гэрчилгээтэй мэрэгжилтнүүдтэй ажиллах байгаагийн баталгаа болдог юм.

Microsoft Services Partner Advantage програмын “Advantage Plus ” номинацид оролцогч.

3.МТ-ийн-үйлчилгээ, консалтинг, сургалт.

Softline компани харгилцагчиддаа шинэ програм хангамж нэвтрүүлэх, хэрэглэгчдэд сургалт явуулах, техникийн болон хууль эрх зүйндэмжлэг үзүүлэх зэрэг чиглэлээр бүх талын үйлчилгээг  санал болгож байна. Softline.-ын сургалтын төв нь МТ-ийн салбар дахь боловсролын үйлчилгээний зах зээлд тэргүүлэх байр суурь эзэлж байна. Манай компанийн консалтингийн салбар үйлдвэрийн газруудын дэд бүтэц, аюулгүй байдал, нөөц олшруулалт болон харилцагчидтай /Microsoft Dynamics CRM, Oracle Siebel CRM/ хамтран ажиллах, бизнес удирдах/SAP Business One/ шийдвэр гаргах систем  мөн пүүс компанийн  харилцаа холбооны болон мэдээлэл удирдах /Unified Communications&Mobility/ , мэдээллийн талаар хамтран ажиллах/ECM/ систем нэвтрүүлэх зэрэг олонсалбарт төрөл бүрийн  шийдлүүдийг нэвтрүүлж хэрэгжүүлэх талаар арвин  туршлага хуримлуулжээ. Түүнээс гадна  Softline компани нь өөрийн боловсруулж зах зээлд шинээр гаргасанбайгууллагын портай-Des[ Work бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд танилцуулжээ.

4.Softline ямагт тантай хамт.

Өнөөдөр Софтлайн компани нь  Москва хот дахь төв байрнаас гадна Оросын 34 томоохон хотод төлөөлөгчийн газартай, Украйн, Беларус, Казахстан, Узбекистан, Кыргызстан, Азербайджан, Тажикистан, Туркменистан, Армени зэрэг Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн орнууд, түүнчилэн Монгол, Гүрж, Турк, Венесуэль, Вьетнам, Иран, Египет зэрэг гадаад орнуудад салбаруудтай болжээ.Хэрэв танай компани олон салбар бүтэцтэй бол Оросын бүх нутаг дэвсгэрт, Тусгаар Улсуудын Хамтын Нөхөрлөлийн орнуудад, түүнчлэн гадаадын хэд хэдэн оронд манай компанитай хамтран ажиллах боломжтой.

5.Манай харилцагчид.

Софтлайн Азия ХХК нь 2007 оноос өнөөдрийг хүртэл 3000 гаруй жижиг, дунд бизнесийн байгууллагууд болон том корпораци, холдинг, мөн төрийн бүх байгууллагуудтай бизнесийн нягт харилцаа, холбоотой ажиллаж байна.

Эдгээрээс дурьдвал: Монгол Улсын засгийн газар, Монгол улсын бүх яамдууд, Монгол банк, Монголын хөрөнгийн бирж, Улсын Ерөнхий Прокурорын газар, Татварын Ерөнхий газар, Голомт банк, Худалдаа Хөгжлийн банк, Хаан банк, Төрийн банк, бусад бүх арилжааны банкууд, Оюу толгой, М-Си-Эс групп, Улаанбаатар төмөр зам, Номин холдинг, Тесо групп,  Петровис, Магнай Трейд групп, Мобиком корпораци, Юнител групп, Монголын Цахилгаан Холбоо гэх мэт