/
x

Үндсэн / Мэдээллийн технологийн арга хэмжээ / Арга хэмжээний архив / "Business Security with Kaspersky" семинар Цонжинболдог цогцолборт амжилттай зохион байгуулагдлаа

"Business Security with Kaspersky" семинар Цонжинболдог цогцолборт амжилттай зохион байгуулагдлаа

  • Касперский Лабораторийн
Дэлгэрэнгүй

“Софтлайн Азия” ХХК нь байгуулагдсан цагаасаа эхлэн програм хангамж үйлдвэрлэгчдийн төлөөлөгч, мэргэжилтнүүдийг Монголдоо  урьж  сургалт семинар зохион байгуулж, хэрэглэгчид тэр дундаа мэдээлэл технологийн салбарын мэргэжилтнүүдийг тогтмол сургаж, хамгийн сүүлийн үеийн мэдээ мэдээллээр хангаж ирсэн билээ. Энэ удаа дэлхийн тэргүүлэгч Мэдээллийн аюулгүй байдлын програм хангамж үйлдвэрлэгчдийн нэг болох Касперский Лабораторийн Монгол дахь цорын ганц “Бизнес түнш” статустай “Софтлайн Азия” ХХК нь Касперский Лабораторийн бүс нутаг хариуцсан захирал Валерий Зубанов болон МТ мэргэжилтэн Эржан Калиев нарыг Монголд урьж, бизнес дэх Мэдээллийн аюулгүй байдлын ач холбогдол, Касперский Лабораторийн бизнес шийдлийн бүтээгдэхүүн, түүний үр ашигтай хэрэглээ, нарийн тохиргооны талаар Чингис Хааны Хөшөөт цогцолбор Цонжинболдогт семинар амжилттай зохион байгууллаа.

Дэлхий ертөнц даяаршиж байгаатай холбогдуулан Мэдээллийн аюулгүй байдлын  асуудал нь зөвхөн цахим орчин, техник технологитой л холбоотой гэсэн ойлголтоос аль хэдийн хальж, улс орны  бүх шатны байгууллагууд цаашлаад хүн бүрийн нууцтай холбоотой чухал асуудал болоод байна. Монгол улсын хувьд ч мөн энэ асуудлын ач холбогдол хурдацтай өсөн нэмэгдэж байгаа бөгөөд Монгол улс цахим халдлагад өртөх эрсдэлийн түвшингээр дэлхийд  дөрөвдүгээрт ордог гэсэн судалгаа ч гарсан байна.
Эдгээр шалтгаануудаас улбаалан “Софтлайн Азия” компани нь Касперский Лабораторийн мэргэжилтэнг урьж тус салбарт ажиллаж буй мэргэжилтнүүдэд зориулан үнэ төлбөргүй семинар зохион байгуулж өөрийн зүгээс дотоодынхоо мэдээлэл технологийн салбарт болон оюуны өмчийн зөрчлийн эсрэг үйл ажиллагаанд  хувь нэмрээ оруулж байна.

Тус семинарт төрийн болон хувийн хэвшлийн 60 орчим байгууллагын төлөөлөл оролцсон бөгөөд оролцогчдыг салбараар ангилвал банк санхүү, үүрэн холбоо,  уул уурхай, эрүүл мэнд, боловсрол, аялал жуулчлал, хөдөө аж ахуй, барилга, төрийн байгууллагууд, олон улсын байгууллага зэрэг өргөн хүрээг хамарч байгаагаараа давуу талтай болж өнгөрлөө.