/
x

Oracle семинар

  • Зохион байгуулагчид:
  • Болох өдөр: 2015 11-р сарын 05  — 2015 11-р сарын 06
  • Oracle Corporation
Дэлгэрэнгүй

“Софтлайн Азия” компани нь Монголын зах зээлд Microsoft, Oracle, Kaspersky Lab, Symantec, Citrix, McAfee, VMware. Eset г.м 3000 гаруй програм хангамж үйлдвэрлэгчдийн албан ёсны лицензтэй програм хангамжийг худалдаалдаг бөгөөд мэдээлэл технологийн сургалт, зөвлөгөө өгөх чиглэлээр 2007 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байна. Өнгөрсөн 8 жилийн хугацаанд Мэдээлэл технологийн салбарт өөрийн орон зайгаа эзлэж хэрэглэгчдэд танигдсан номер нэг компани болсон байна.

“Софтлайн Азия” компани нь Дэлхийд тэргүүлэх програм хангамж үйлдвэрлэгч “Oracle” корпорацийн Платинум Түнш (Platinum partner) статустай бөгөөд 11 сарын 5;6-нд Монголын банкны санхүү болон төрийн 40 гаруй байгууллагын мэдээлэл технологи хариуцсан захирлуудад зориулан “Оракл” корпораци болон “CIO Club Mongolia”-тай хамтран “Бизнесийн цогц асуудлыг шийдвэрлэх ОРАКЛ-ын орчин үеийн технологи” туршлага солилцох бизнес уулзалтыг амжилттай зохион байгууллаа.

Тус арга хэмжээнд ОРАКЛ корпорацийн Эстони, Украйн, ОХУ-н мэргэжилтнүүдийг урьж үүлэн системийг хэрхэн ашиглах, компанийн нууцлал аюулгүй байдлын шийдэл, байгууллагын өгөгдлийн сангийн механизм болон олон улсын хэмжээны томоохон банкуудын Оракл корпорацийн шийдлийг ашигладаг туршлагын талаар ярилцлаа.

Бүртгэл

Үйл ажиллагааны нээлт. Төрийн байгууллагын төлөөллүүд

Үйл ажиллагааны нээлт. Монголын банкны төлөөллүүд

Илтгэгч Оракл корпорацийн худалдааны төлөөлөгч Владимр Карагиоз

Оракл корпорацийн худалдааны төлөөлөгч Юрий Рогуцки илтгэл тавьж байна

Оракл корпорацийн Монгол хариуцсан худалдааны менежер Б.Баярсайхан "Technologies in Banking" илтгэл тавилаа

Оройн хоол, чөлөөт уулзалт

Софтлайн Азия ХХК-н Захирал Б.Солонго үйл ажиллагааны талаар мэдээлэл өглөө