/
x

Үндсэн / Мэдээллийн технологийн арга хэмжээ / Арга хэмжээний архив / Цахим Аюулгүй Байдал 2016 Конференц амжилттай зохион байгуулагдлаа

Цахим Аюулгүй Байдал 2016 Конференц амжилттай зохион байгуулагдлаа

  • Зохион байгуулагчид:
  • Болох өдөр: 2016 11-р сарын 09  — 2016 11-р сарын 10
  • Kaspersky Lab
Дэлгэрэнгүй

Мэдээллийн технологи үсрэнгүй хөгжиж буй өнөө үед цахим мэдээлэл, цахим орон зай улам тэлсээр албан байгууллага, улс эх орны салшгүй нэг хэсэг болоод байна. Үүнийг даган дэлхий дахинд төрийн болоод хувийн хэвшлийн байгууллагууд руу чиглэсэн цахим халдлага, гэмт хэргүүд улам ихэсч, арга хэлбэр нь өдрөөс өдөрт нарийсан өөрчлөгдөж байгаа учир цахим орчны аюулгүй байдлын асуудал хурцаар хөндөгдөх болсон. Өнгөрсөн 2015 онд л гэхэд дэлхий дахинд онлайн банкны системд нэвтэрч мөнгө хулгайлахыг завдсан 2 сая оролдлого бүртгэгдсэн бөгөөд одоог хүртэл банк санхүү, эрүүл мэнд, оператор компаниуд болон бусад томоохон корпорациуд, төрийн байгууллагуудыг онилсон халдлагууд их гарсаар байна.

Монголын Мэдээллийн технологийн зах зээл дээр 10-аад жил үйл ажиллагаагаа явуулж буй Мэдээллийн технологийн цогц үйлчилгээ үзүүлдэг “Софтлайн Азия” компани өнөөдөр төрийн болоод хувийн хэвшлийн 150-аад мэдээллийн аюулгүй байдал хариуцсан удирдах түвшний болоод инженер мэргэжилтнүүдэд зориулан Цахим Аюулгүй байдал 2016 конференцийг зохион байгууллаа. Тус чуулганы гол зорилго бол цахим аюулгүй байдлын өнөөгийн байдлыг тодорхойлох, дэлхийн чиг хандлага, гарч буй халдлагууд, байгууллагаа цаашлаад бизнесээ хамгаалах арга замууд, мэргэжилтнүүдийн зөвлөмжүүд, үйлдвэрлэгчийн шийдлүүд гээд цахим аюулгүй байдлын цогц асуудлуудыг мэргэжил нэгтнүүдийн хүрээнд ярилцахад оршино.

Цахим аюулгүй байдал 2016 конференцид Софтлайн Азия ХХК-н урилгаар Монголын Цахим аюулгүй байдлын мэдээлэл удирдлагын төв ТББ /MNCERT/CC/, мэдээллийн аюулгүй байдлын шилдэг шийдлийг үйлдвэрлэгч Kaspersky Lab компанийн удирдлага, мэргэжилтнүүдийг урьж оролцуулан Монголын болоод дэлхий дахины цахим аюулгүй байдал, сүүлийн үеийн цахим халдлагууд, статистик тоо баримтууд, мэргэжилтнүүдийн санал, зөвлөмжүүдийг хэлэлцсэн өргөн цар хүрээтэй үйл ажиллагаа болж өнгөрлөө.