/
x

Үндсэн / Үйлчилгээ / Зөвлөх үйлчилгээ / Дагалдах техник туслалцаа

Дагалдах техник туслалцаа

Бизнес үйл явц болон түүний ард буй мэдээллийн систем нь  аль нэг зүйл нь тасралтгүй өөрчлөгдөж байдаг амьд организмтой адил юм.  Түүнээс гадна бүх системийн ажиллах чадвар, харилцан үйл ажиллагааг байнга хянаж байх шаардлагатай бөгөөд саатал, гэмтлийг шуурхай арилгах хэрэгтэй.

Ийм учраас л үйлчилгээ тасралтгүй хийгдэж байх учиртай. Энэ үүргийг бидэнд шилжүүлэх нь – захиалагчдад хялбар бөгөөд ашигтай байх болно. Өдөр тутмын үйлчилгээ хийх ажлуудыг мэргэжлийн үйлчилгээний багт шилжүүлснээр захиалагч өөрийн мэргэжилтнүүдийг бизнесийн ажлаа хийх боломж олгох болно. Экспертүүдийн мэдлэг, дэлхийн шилдэг практикийг ашигласнаар Softline-ний мэргэжилтнүүд мэдээллийн системийн үйл ажиллагааны хэвийн байдлыг баталгаатай хангах болно.

Softline-ний техникийн дэмжлэг туслалцаа үзүүлэх ажлын үндсэнд гэрээ, контракт гэдэг бол зүгээр нэг баримт бичиг биш, хэрэглэгч болон гүйцэтгэгчийн нөхөрлөл, хамтын ажиллагааны үр үндэс болох зүйл гэсэн итгэл үнэмшил байдаг. Бид хэрэглэгчийнхээ бүх шаардлагыг хангахын тулд гэрээнд зааснаас ямар ч байсан илүүг хийдэг.