/
x

Үндсэн / Үйлчилгээ / Зөвлөх үйлчилгээ / Нэвтрүүлэлт ба ашиглалт

Нэвтрүүлэлт ба ашиглалт

Бүрэн хэмжээний нэвтрүүлэлт хийх, үйлдвэрлэлийн ашиглалтад оруулахын өмнө бид туршилтын төслийг олонтаа хэрэгжүүлдэг. Захиалагчийн төслийн багийн оролцогчдыг шинэ системийн боломжууд, тэдгээртэй ажиллах үндсэн ур чадваруудаар сургах болон хязгаартай хэмжээний өгөгдлийн олонлог ашиглан хийх туршилтын ажиллагаа нь шинэ шийдлийн хэрэгцээт байдлыг батлах, нэмж хийх, тохируулах ажлуудыг тодорхойлох боломж олгодог.

Туршилтын ашиглалт нь тохиргоо хийгдсэн шинэ системд өгөгдөл оруулан турших, түүнийг одоогийн буюу хуучин системийн өгөгдлүүдтэй жишин үзэх зорилготой байдаг.  Түүнчлэн энэ үе шатанд үйлдвэрлэлийн байдалд тохируулга хийх асуудлыг шийддэг. Зайлшгүй шаардлагатай гэж үзвэл захиалагчийн мэргэжилтнүүдийг бэлтгэнэ.

Нэвтрүүлсэн системийг тодорхойлох бүх үзүүлэлтүүд захиалагчийн шаардлагыг хангасан үед үйл ажиллагаа бүхэлдээ шинэ системд шилжин орно.