/
x

Үндсэн / Үйлчилгээ / Зөвлөх үйлчилгээ / Шийдлийн сонголт болон техник эдийн засгийн үндэслэлүүд

Шийдлийн сонголт болон техник эдийн засгийн үндэслэлүүд

Бид аудитын үйл явцад цуглуулсан мэдээ, мэдээлэлд үндэслэн техникийн шийдэл эсвэл хэд хэдэн шийдлийг сонголт байдлаар санал болгодог. Бид шийдлийн архитектур, бүтэц зохион байгуулалт, хийгдэх ажлын зураглал, тоног төхөөрөмж, програм хангамжийг тодорхойлж өгдөг.

Бид санал болгож буй шийдлийн боломжуудыг аль хэдийн ашиглаж буй  шийдлүүдтэй жишин үзэж, санал болгож байгаа шийдлийн үйл ажиллагааны буюу үйлдлийн боломжуудын (техникийн зайлшгүй) давуу талуудыг гарган ирж, мөнгөн илэрхийллээр хэмжиж болох болон үл болох үр ашгийг тодорхойлдог. Эдийн засгийн бүрдлүүд нь дараах зүйлс байж болно:

  • эзэмших нийт өртөг  (TCO),
  • цэвэр мөнгөний урсгал (NPV),
  • зардлаа нөхөх хугацаа (Payback Period),
  • хөрөнгө оруулалтын өгөөж– ROI.

Эдийн засгийн дүн шинжилгээ нь техникийн талын асуудлуудыг ойлгох үүднээс МТ-ийн төвшинд ч бизнес, санхүүгийн төвшинд ч маш их хэрэгтэй. Учир нь, үүгээр бизнесийн үйл ажиллагаа тулгуурлаж хэвшсэн үр ашгийн үзүүлэлтүүд тооцоологддог.

Үүний үр дүнд нь захиалагч юунд төлбөр хийгээд байгаа, эцсийн дүнд юу хүлээж авах, сонгон авсан шийдэл хэзээ мөнгө хэмнэж эхлэхийг ойлгодог.