/
x

SAM- дэмжлэг туслалцаа

SAM тогтвортой, урт хугацаанд: програмын төрлийн хөрөнгийн удирдлагын үйл явцын байнгын дэмжлэг туслалцаа

Програмын төрлийн хөрөнгийн удирдлага зохицуулалтын  үйл явцад техник, лицензжүүлэлтийн болон хууль зүйн байр сууриас авч үзэх шаардлагатай олон төрлийн асуудлуудыг шийдвэрлэх ёстой болдог. Зарим үед хийсэн дүн шинжилгээг илүү гүнзгийрүүлэх, стандарт бус хуулийн асуудлуудыг шийдвэрлэх онцгой асуудлуудаар нэр бүхий үйлдвэрлэгчидтэй  сайн харилцаатай байх ч шаардлага гардаг. Иймээс програмын төрлийн хөрөнгийн удирдлага нь тусгайлсан бэлтгэл шаарддаг. Ихэнхдээ байгууллага өөртөө SAM-ын эксперттэй байх нь утга учир муутай байдаг, учир нь түүнд байнгын шаардлагатай төвшний ачааллыг даахад маш хүндрэлтэй байдаг.

Softline нь програмын төрлийн хөрөнгийн удирдлагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх SAM үйлчилгээг санал болгож байгаа юм. Энэ хүрээнд манай экспертүүд SAM-тай холбогдсон аливаа асуудлыг шийдвэрлэхэд бэлэн байна.

Энэ үйлчилгээ нь МТ-ийн чиглэлээр хангалттай сайн төвшинд хүрсэн, өөрийн орон тоонд МТ-ийн хөрөнгийн удирдлагын чиглэлийн эксперт заавал ажиллуулах шаардлагагүй гэж үзсэн байгууллагуудад илүү тохиромжтой. Хэрэв нэг удаагийн тавилтаар МТ-ийн програмын төрлийн хөрөнгийн байдлын тухайн агшны “зураглал” буудаг бол техникийн дэмжлэгтэй байна гэдгийг үйл явцын байнгын камерын хяналттай байхтай зүйрлэж болох юм. Програм хангамжийг ашиглахтай холбоотой дүрэм, журмыг нэвтрүүлэх нь аливаа асуудалд үндэслэлтэй хариулт өгөх боломжтой болдог. Жишээ нь: Алс дорнодын салбарын менежерийн компьютерт ямар гэрээгээр хэрэглээний програмууд худалдан авсан бэ? Антивирусийн програмын дараагийн сунгалт хэзээ хийгдэх вэ? Ажилтнуудаас хэн нь Acrobat-ыг бүр хагас жилээс илүү ашиглаагүй вэ? гэх мэт.

Softline-ны экспертүүд өөрсдөдөө таны програмын хөрөнгийн удирдлагын ажил үүргийг авч хэрэгжүүлэх болно: хөрөнгийн бүртгэлийн техникийн чиг үүрэг бүхий шийдлүүд, оновчтой лицензжүүлэлтийн тухай зөвлөгөө өгөх, мэдээллийн системийн өртгийн үнэлгээ хийх, програм хангамжийн өөр зөв шийдлийг сонгох болон бусад олон үйлчилгээ энд багтана. Түүнчлэн үе шаттайгаар програмын хөрөнгийн байдалд аудит хийх ажлыг зохион байгуулах боломжтой. Санхүүгийн болон хууль эрх зүйн зохицуулалтын орчны бүрдэлд системтэйгээр хандаж, байнгын анхаарал хандуулж байх нь мэдэгдэхүйц хэмнэлтэд хүргэнэ. Ийм тохиолдолд хэвийн ажиллагааг хангахтай холбогдсон зардал бүрэн хэмнэгдэнэ.
 

SAM – дэмжлэг туслалцааны хүрээнд Softline дараах үйлчилгээг санал болгож байна:

Техникийн үйлчилгээнүүд

  • Захиалагчийн мэргэжилтнүүдтэй хамтран техник хангамж нэвтрүүлэх, тэдгээрийн бүртгэл, хэвийн ажиллагааг хангах
  • Програм хангамжийн ашиглалт болон лицензийн бүртгэл, тайлангийн бүрдүүлэлт хийх
  • Програм хангамжийн ашиглалтын үр ашигтай байдлыг үнэлэх
  • Техникийн мэргэжлийн чиг хандлагын чиглэлээр оновчтой сонголт хийх зөвлөгөө өгөх

Санхүү болон зохион байгуулалтын асуудлуудын шийдэл

  • Програм хангамжийн амьдрах хугацааны (хүсэлт гаргах, худалдаан авалт, бүртгэл, тооллого г.м) турш удирдах түлхүүр зохицуулалтын хэсгүүдтэй холбогдох гэрээ, тушаал зэргийн загвар боловсруулах
  • Санхүүгийн талтай хийгдэх МТ-ийн гэрээг үнэлэх
  • Вендор буюу нэр бүхий үйлдвэрлэгчдээс хөнгөлөлт авч болох боломжийг хайх, мэдүүлэх
  • Гэрээний нэмэлт боломжуудыг ашиглах
  • МТ-ийн холбогдолтой төслийн төсөв боловсруулахад туслах
  • Нийлүүлэгчдийг үнэлэх болон програм хангамжийн шалгуур үзүүлэлтүүдийг үнэлэх
  • Цаашид эдийн засгийн үзүүлэлтүүдтэй ажиллахад шаардагдах хөрөнгийн суурь өртгийг тооцох
  • Өөр хувилбарын орлуулах програм хангамжийг сонгох болон боломжийг бага зэрэг бууруулан төлбөргүй сонголт хийх
  • Одоо байгаа програм хангамжийг оновчлох – илүү үнэтэй хувилбарт шилжих эсэх тухай дүн шинжилгээ хийх

Сургалт болон  Гэрчилгээ олгох

  • Захиалагч байгууллагын мэргэжилтнүүдийг  Microsoft-ын шалгалтуудад бэлтгэх
  • SAM-ыг гэрчилгээжүүлэхэд туслах

Програм хангамжийг худалдан авах үе шатуудад оролцох

  • Хэрэгцээг тодруулахаар орох цэг бий болгох (жишээ нь салбаруудаас)
  • Гэрээний дуусах хугацааны хяналт шинжилгээ хийх
  • Худалдан авсан програм хангамжийг хуваарилах

Хууль эрх зүйн туслалцаа

  • Хийгдсэн болон шинээр хийх гэрээнүүдэд хууль эрх зүйн шинжилгээ хийх
  • Шууд бичих програм хангамжийг хууль тогтоомжид нийцүүлэн бүртгэх
  • Хуулийн этгээдүүдийн дунд лицензийг дахин хуваарилах, програмын төрлийн хөрөнгийг байгууллагыг нэгтгэх, татан буулгах зэрэг зохион байгуулалтын өөрчлөлтийн үед хэрхэн ашиглах тухай зөвлөгөө өгөх
  • Вендор буюу нэр бүхий үйлдвэрлэгчидийн болон хууль сахиулах байгууллагуудын санал, гомдолтой ажиллах (шүүхээр шийдвэрлэх хүртэл)
  • Хяналт, шалгалтын үед туслах