/
x

Үндсэн / Үйлчилгээ / Техникийн дэмжлэг туслалцаа болон МТ-ийн аутсорсинг

Техникийн дэмжлэг туслалцаа болон МТ-ийн аутсорсинг

Softline компани техникийн дэмжлэг туслалцаа үзүүлэх үйлчилгээ болон IT-аутсорсинг үйлчилгээ үзүүлдэг.

Softline-ний техникийн дэмжлэг туслалцаа:

 7х8 ажлын горим.

Захиалагчийн бүх дэд бүтцийн үйлчилгээ

Техникийн туслалцаа үйлчилгээний  онлайн горимын нэгдсэн үйлчилгээг тухайн Монгол орны газар нутгийн хэмжээнд хийнэ. Интернетээр дамжих дэмжлэг туслалцаа, бүтэн хоногийн утсан харилцааны болон цахим шуудангийн үйлчилгээ.

IT-аутсорсинг үйлчилгээ нь МТ-ийн дэд бүтцийн үйл ажиллагааг дэмжих, үйлчлэх ажил үүргийг хэсэгчлэн болон бүрэн хэмжээгээр тусгайлсан компанид хариуцуулах юм. Мөн бүрэн хэмжээнд бүрдүүлсэн МТ-ийн өндөр төвшний мэргэжилтнүүдийн бүрэлдэхүүнээр сервер, терминал сервер, бизнес програм хангамжууд, мэдээллийн сангийн удирдлагын систем, АТС, салбарын байгууллагын шуудан зэрэг нарийн төвөгтэй  өндөр төвшний шийдлүүдэд дэмжлэг үзүүлэх үйлчилгээ юм.

Softline компани техникийн дэмжлэг туслалцаа үзүүлэх үйлчилгээ болон IT-аутсорсинг үйлчилгээ үзүүлдэг.
Softline-ний техникийн дэмжлэг туслалцаа:

  • 7х8 ажлын горим.
  • Захиалагчийн бүх дэд бүтцийн үйлчилгээ
  • Техникийн туслалцаа үйлчилгээний  онлайн горимын нэгдсэн үйлчилгээг тухайн Монгол орны газар нутгийн хэмжээнд хийнэ. Интернетээр дамжих дэмжлэг туслалцаа, бүтэн хоногийн утсан харилцааны болон цахим шуудангийн үйлчилгээ.

Техникийн оновчтой дэмжлэг туслалцаа

  • Утсан харилцаа болон цахим шууданг ашиглан техникийн асуудлуудыг хүлээн авч, шийдвэрлэх мэргэжлийн багаар үйлчилгээ үзүүлэх;
  • Softline-ний техникийн дэмжлэг туслалцаа үзүүлэхэд зориулсан Web-хуудсанд хандах эрх олгох;
  • Маргаантай шинж чанарын техникийн асуудлуудыг шийдвэрлэх;
  • Програм хангамжийн тухай бүрэн хэмжээний мэдээллээр хангах;
  • Захиалагчид гэрээнд заасны дагуу үйлчилгээний бүх үе шатыг хамран үйлчилгээ үзүүлэх үүрэгтэй техникийн менежерүүд, мэргэжилтнүүдийг тусгайлан хариуцуулан ажиллуулах.

Нөөцийн техникийн дэмжлэг туслалцаа нь Захиалагчтай урьдчилан тохирсон хугацаанд Softline-ний мэргэжилтнүүд, тэдний мэдлэг, ур чадварын үйлчилгээ юм. Ийм МТ-ийн дэмжлэг туслалцааг дараах тохиолдолд ашиглагдана:

  • Програм хангамж суурилуулах болон шинэчлэн сайжруулах;
  • Шинэ програм хангамж суурилуулах болон тохируулах;
  • Програм хангамжийн хувилбарыг өөрчлөх;
  • Анхан шатны зохицуулалт буюу дахин тохируулах;
  • Төслийн ажлуудыг гүйцэтгэх;
  • Дотоодын шинжтэй техникийн болон зөвлөмж зөвлөгөөний дэмжлэг үзүүлэх;
  • IT дэд бүтцийн аудит хийх.

Дэмжлэг туслалцаа -  энэ нь нэг удаагийн технологийн болон зөвлөх үйлчилгээ юм.

Техник тоног төхөөрөмжийн үйлчилгээ:

Техникийн хэвийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлснээр системийн ослын зогсолтын хугацааг богиносгох боломж олгодог бөгөөд эвдэрсэн хэсгүүдийг мэргэшсэн ажилтнууд түргэн шуурхай сольж, засах ажлыг гүйцэтгэнэ. Энэ үйлчилгээ нь дараах боломжуудыг олгодог:

  • Эвдрэл гарсан тоног төхөөрөмж түүний хэсгүүдийг баталгаат хугацаанд солих.
  • Тоног төхөөрөмжийн ажиллах чадварыг сэргээх ажлууд захиалагчийн ажлын талбайд шууд хийж гүйцэтгэнэ.
  • Төрөл бүрийн үйлдвэрлэгчдийн тоног төхөөрөмжийн техник туслалцаа үзүүлнэ.

Туслах тоног төхөөрөмжийн техник туслалцаа:

Ямар ч бэрхшээлтэй засварын бүрэн хэмжээний ажлыг гүйцэтгэх болон ажлын байрны техник хэрэгслийн төлөвлөгөөт (арчилгааны) үйлчилгээг тасралтгүй хэвийн ажиллагааг хангах зорилгоор хийнэ.

Энэ хүрээнд Softline-ний үндсэн давуу тал нь мультивендор техникийн дэмжлэг туслалцаа юм. Өөрөөр хэлбэл нэр бүхий үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүний аль нэг зөрчлийг даамжруулалгүй бусад үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнтэй зохицуулан ашиглах боломж бүрдүүлнэ.

Softline програм хангамжийн дэлхийн шилдэг үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүний техникийн дэмжлэг туслалцааг үзүүлдэг:

Microsoft_logo

 

Хэрэгжүүлсэн төслүүд, чиглэлээр Техникийн дэмжлэг туслалцаа болон МТ-ийн аутсорсинг (2)