/
x

МТ-ийн аутсорсинг

МТ-ийн аутсорсингийн үйлчилгээ нь дараах боломжийг олгодог тул орчин үеийн олонх компаниуд идэвхтэй ашиглаж байна:

  • Бизнесийн хөгжлийн асуудалдаа дээд зэргээр төвлөрөх боломж бүрдүүлдэг;
  • Зохицуулалтын зардлыг бууруулдаг;
  • Үйлчилгээний өндөр төвшнийг хадгалан МТ-ийн чиглэлийн хөдөлмөрийн харилцаанд орох шаардлагаас ангижирна.

МТ-аутсорсинг гэдэг нь МТ-ийн дэд бүтцийн үйл ажиллагааг дэмжих, үйлчлэх ажил үүргийг хэсэгчлэн болон бүрэн хэмжээгээр мэргэжлийн байгууллагад хариуцуулах юм. Мөн бүрэн хэмжээнд бүрдүүлсэн МТ-ийн өндөр төвшний мэргэжилтнүүдийн багаар сервер, терминал сервер, бизнес програм хангамжууд, мэдээллийн сангийн удирдлагын систем, АТС, байгууллагын шуудан зэргийн нарийн төвөгтэй  өндөр төвшний шийдлүүдэд дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааг зэрэгцүүлэн хэрэгжүүлнэ. 

МТ- аутсорсингийн давуу талууд
 

  • МТ-ийн дэд бүтцийн үйлчилгээний зардлыг бууруулах.
  • Үйлдвэрлэлийн бүтээмж болон МТ-ийн системийн тогтвортой байдлын түвшинг дээшлүүлэх
  • Сул зогсолтыг хамгийн бага байлгах, өөрөөр хэлбэл санхүүгийн алдагдлыг хамгийн бага байлгах
  • Компанийн орлогыг нэмэгдүүлэх.
  • Хэвийн бус байдлыг арилгасны дараа шуурхай сэргээлт хийх боломж бүрдэх
  • Зөвхөн өндөр төвшний мэргэжилтнүүдтэй ажиллах.
  • Тайлангийн ил тод систем.
  • Татвар ногдох суурийг багасгах.
  • Хөрөнгө оруулалт татах чадварыг нэмэгдүүлэх.
  • Ажилтнуудтай холбогдох хүний нөөцийн, нягтлан бодох бүртгэлийн зохицуулалтын ачааллыг бууруулах.
  • Эрсдэл, алдагдлыг багасгах
  • Хөдөлмөрийн маргаанаас зайлсхийх боломж бүрдүүлэх гэх мэт.

Үйл ажиллагааны аутсорсинг

Энэ нь МТ-ийн нэгжийн ажил үүргийн хэсгийг үйлчилгээ үзүүлэгч компанид шилжүүлэх юм. Мэдээллийн технологийн үйл ажиллагааны аутсорсинг нь дундаж зэргийн МТ-ийн мэргэжилтнүүдийн баг урьдчилан сэргийлэх төвшний сервер, терминал сервер, бизнес програм хангамжууд, мэдээллийн сангийн удирдлагын систем, АТС, байгууллагын шуудан зэрэг нарийн төвөгтэй  өндөр төвшний шийдлүүдэд дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааг зэрэгцүүлэн хэрэгжүүлэх юм. Үйлчилгээний үнэ нь сонгон авсан хувилбараас шалтгаална.
 

  • Системийн үйлчилгээний аутсорсинг – захиалагчийн системийг хариуцсан үйлчилгээ. Тус үйлчилгээний хүрээнд аутсорсингийн байгууллагын мэргэжилтнүүд саатал гарахаас урьдчилан сэргийлэх ажлыг хэрэгжүүлж, захиалагчийн гол  үйлчилгээнүүдийн ажлыг хянадаг: цахим шуудан, файлуудын, web-сервис, мэдээллийн аюулгүй байдал, сүлжээний үйлчилгээ гэх мэт. Мөн түүнчлэн мэдээллийн технологийн ажил үүрэгтэй холбогдох бусад асуудлуудыг шийдвэрлэдэг.
  • МТ-ийн дэд бүтцийн цогц аутсорсинг үйлчилгээнд үйлдлийн систем, ажлын байрны хэрэглээний програм хангамжийн удирдлага, зохицуулалт, бусад туслах хэрэгслүүдийн ашиглалтын хэвийн байдлыг хангах болон мэдээллийн технологийн холбогдолтой бусад ажил үүргийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа хамаарна. Ийм төрлийн аутсорсинг нь ихэнхдээ жижиг бизнесийн орчинд тохиромжтой байдаг. МТ-ийн мэргэжилтнүүд компанийн үндсэн үйлчилгээнд өдөр тутмын хяналт үнэлгээ хийж, шаардлага гарсан тохиолдолд захиалагчийн ажлын байранд очиж үйлчилгээ хийдэг бөгөөд бусад үйл ажиллагааг алсын хандалт ашиглан зайнаас хэрэгжүүлдэг.