Шинэ, шилдэг бүхнийг биднээс!
Софтлайны салбар
Улаанбаатар хот
+976 7585 0765
info.mn@softlinegroup.com

Нүүр хуудас / Програм хангамж / ABBYY Fine Reader 12 Сorporate Edition

ABBYY Fine Reader 12 Сorporate Edition

Reader 12 Сorporate Edition хувилбар нь бизнес, улс төр, эрдэм шинжилгээний байгууллагуудад оновчтой аргаар баримт бичиг боловсруулах төгс шийдэл юм. FineReader Corporate Edition-д технологийн шинэчлэл болох ADRT технологийг нэгтгэснээр үйл явцыг оновчтой, сүлжээний олон талын боломжуудтай болгосон ба таны бизнесийн шаардлагад нийцэхүйц өртөг бага, баталгаажсан сонголт юм.
Гайхалтай оновчтой. Локал болон сүлжээний сканнер, олон үйлдэлт хэвлэгч ашиглан сканнердсан баримт бичгүүдийг 99,8%-ийн нарийвчлалтай таньж, засварлах, хайлт хийх боломжтой PDF хэлбэрт хөрвүүлдэг.
Баримт бичгийг зохицон таних технологи нь дахин бичих, хэлбэржүүлэх ажиллагааг багасгасан. FineReader 12 нь олон хуудастай баримт бичгийн үсгийн хэв ба загвар, хүснэгт ба диаграм, багана, толгой ба хөл бичвэр, нэмэлт тэмдэглэл, хуудасны дугаар гэх мэт бүтэц, хэлбэржүүлэлтийг маш нарийн тодорхой хөрвүүлж гаргадаг.
Дэвшилтэт PDF хөрвүүлэлт ба шахалт. Маш хялбар аргаар PDF файлыг засвар хийж болох ба PDF файл болон PDF/A файлруу хөрвүүлэх боломжтой. Мөн найдвартай архивлагдах боломжтой.
Бусад OCR технологитой харьцуулахад илүү олон хэлээр таних чадвартай.
ABBYY FineReader 12 Монгол, Орос гэхчилэн нийт 189 хэл рүү хөрвүүлж таних ба олон талт боломжийг нэмэгдүүлэхэд туслана.
Илүү уян хатан, автоматжуулсан OCR боловсруулалт. Hot Folder-ийг ашиглан заагдсан хугацаанд хөрвүүлэхээр хуваарь гаргах процессийг хянадаг. ABBYY Hot folder нь танд дотоод болон сүлжээний драйв эсвэл FineReader-ийн хянаж буй FTP серверийн хавтасны байршлыг тодорхойлж өгөх ба заагдсан байрлалд буй дурын файлыг автоматаар боловсруулна.

Хэмнэлттэй, зэрэгцээгээр /сүлжээгээр баталгаажуулах. Хүссэн компьютер болгондоо лицензээ суурилуулаад зөвхөн нэгэн зэрэг хэрэглэж байгаа тоогоор нь төлбөрөө төлөөрэй.

Шинэ зүйлс юу байна?
Хурд, чанар нэмэгдсэн. ABBYY FineReader 12 одоо сканнердсан, PDF форматад байгаа болон дижитал камерийн зургаас өмнөхтэйгээ харьцуулахад 45%-иар илүү хурднаар засварлах, хайлт хийх боломжтой формат руу Хар-цагаан горимд боловсруулалт хийнэ. Сайжруулсан түргэн унших төлөв нь нэг бүрчлэн унших төлөвийг бодвол 70%-иар түргэн болсон ба Азийн хэл дээрх баримт бичгүүдийн боловсруулалтын чадавхи 40%-иар нэмэгдсэн.
Илүү хүчирхэг зураг засварлалт. OCR-н илүү оновчтой үр дүнд хүрэхийн тулд дүрс боловсруулах шинэ хэрэгслээр өнгөний сонголт, цайруулалт, тодруулалт зэрэг утга санааны чанарыг сайжруулна.
Нууцлалын зэрэгтэй мэдээллийг засварлах. Нийтийн хэрэгцээнд ашиглагдах баримт бичгээс чухал мэдээллийг устгана. Тухайн баримт бичгээс сонгосон мэдээллийг гүйцэт устгахын тулд Redaction цэсийг сонгоорой.
Чөлөөтэй ашиглахад зориулсан сайжруулсан интерфейс: Үр дүнд шууд хүрэхэд хөтлөх, чөлөөтэй ажиллахаар бүтээгдсэн интерфейсийн тусламжтайгаар бүтээмжийг нэмэгдүүлэх боломжтой. Сайжруулсан Баталгаажуулалт ба сайжруулсан Хэв маяг засварлагч хэрэгсэл нь текстийн хэв маяг ба оновчтой байдлыг удирдахад хялбар болгоно.