Шинэ, шилдэг бүхнийг биднээс!
Софтлайны салбар
Улаанбаатар хот
+976 7585 0765
info.mn@softlinegroup.com

ABBYY FlexiCapture

ABBYY FlexiCapture 10 нь ухаалаг, нарийвчлал өндөртэй, өргөн хүрээнд мэдээллийг тоон хэлбэрт хувиргах, баримт бичгийг боловсруулах шинэ үеийн програм хангамж юм. Ямар ч бүтэцтэй, нарийн, төвөгтэй бичиг баримт болон өөр өөр хэлбэр бүхий хэсгүүдийг ашиглахад бэлэн өгөгдөл болгож автоматаар хөрвүүлэх бүх үйлдлийг нэг дор хийнэ. Автоматаар баримт бичгийг ангилах, мэдээллийг тоон хэлбэрт хувиргах шинж чанараараа ABBYY FlexiCapture нь ямар ч төрлийн бүтэц, хэмжээтэй мэдээллийг зохион байгуулж, баримтад тулгуурласан ажлын явцыг автоматжуулах байдлаар үр ашгийг нь нилээд нэмэгдүүлэхэд тусалдаг.

Бүх төрлийн баримт бичигт зориулсан шийдэл. Автоматаар мэдээлэл рүү нэвтрэх програм хангамжийг ашигласнаар ажлын явцыг хурдасгаж, гар аргаар мэдээлэл рүү нэвтрэх нөөц болон цаг зарцуулалтыг хэмнэнэ. Мэдээллийг тоон хэлбэрт хувиргах ухаалаг алгоритмууд нь үнийн нэхэмжлэх, гэрээ, бүртгэлийн маягт гэх мэт ямар ч төрлийн баримт бичгүүдийг боловсруулахад дөхөм байна.
Нэн шинэ технологи. Өгөгдөл оруулах програм хангамж нь мэдээллийг автоматаар ангилах, гаргалгаа хийхийн тулд баримт бичигт дүн шинжилгээ хийдэг хиймэл оюун ухааны алгоритмийг ашигладаг. ABBYY FlexiCapture нь загвар зургууд дээр тулгуурлан интерактив хэлбэрээр хэрхэн бүтээгдэхүүний түвшинд боловсруулалт хийх аргыг заадаг.
Дэвшилтэт чадлын цараа. FlexiCapture-ийн дэвшилтэт архитектур нь хэд хэдэн CPU-ийн
тусламжтайгаар өдөрт 1 сая хүртэлх баримт бичгээс мэдээллийг задалж гаргах чадалтай.
Олон улсын түвшний хэрэглээ. Мэдээлэл оруулах, баримт бичиг боловсруулах програмыг Монгол, Орос, Хятад, Япон гэх мэт 183-аас илүү олон хэл дээрх бичиг баримт боловсруулахад ашиглаж болно.
Үр ашгийг нь хурдан хүртэж, бага зардал гаргах. Хүний хүч хөдөлмөрийг хэмнэж ажиллах нь програм хангамжийн хурдан хугацаанд хүртэх, вэб-д тулгуурласан клиентүүд, тохируулахад хялбар өгөгдөл задлах боломж нь зардлыг багасгадаг.

Вэб-д тулгуурлан өгөгдлийг шалгах
Та мэдээллийг биечлэн шалгах шаардлагатай тохиолдолд вэбэд тулгуурласан өгөгдлийг шалгах функцийг ашиглан ажиллах хүчийг үр дүнтэй хуваарилж болох ба өртөг зардлыг бууруулж болно.
Шинэ юм юу байна?
Дэвшилтэт чадлын хүрээ. FlexiCapture10–аар ажил хэргээ өргөжүүлээрэй. Энэ бол хэд хэдэн CPU цөмийн тусламжтай, тархмал хэлбэрээр нэгэн зэрэг боловсруулах үйлдлийг гүйцэтгэж, их хэмжээний өгөгдөл ба бичиг баримтыг тоон хэлбэрт хувиргах системийн цоо шинэ дэвшилтэт архитектур юм.
Найдвартай ажиллагаа. FlexiCapture 10 нь танд Microsoft –ын кластер серверт зохицон ажилладаг найдвартай ажиллагаатай архитектурыг санал болгож байна.
Хялбар эхлэл (автоматаар сургах технологи). FlexiCapture 10-д автоматаар сургах шинэ технологи нэвтэрсэн нь бичиг баримтыг хялбар ангилах ба ашиглах явцад зохион байгуулалтыг өөрчилж цагаа хэмнэж ажиллах боломжтой байдаг. Зохион байгуулалтын энгийн тайлбарууд нь хэд хэдэн зурган дээр сургасны дагуу автоматаар үүсдэг ба тулгуур элементүүд, задлагдах өгөгдлийн талбаруудыг хуудас болгон дээр заана.