Шинэ, шилдэг бүхнийг биднээс!
Софтлайны салбар
Улаанбаатар хот
+976 7585 0765
info@softline.mn

AutoCAD 2016

AutoCAD 2016 програм хангамж нь дизайны иж бүрдэл хүчирхэг хэрэгслүүдээрээ таны дизайн болон бичиг баримт боловсруулах явцыг холбож чиглүүлж өгнө. Autodesk 360 үүлэн үйлчилгээнд холбогдсон шинэ хэрэгслүүд нь таныг дуртай газраасаа хандан ажиллах нөхцлийг бүрдүүлсэн.

Өөрийн дизайн санаануудаа илэрхийлээрэй
Урьд өмнө нь хэнд ч төсөөлөгдөж байгаагүй зүйлийг бүтээх боломж танд байна. Танд хэрэгтэй дизайны санаануудыг эрэлхийлэгч AutoCAD 2016 програм хангамж нь 2D болон 3D аль ч хэлбэрээр, уян хатан илэрхийлэх боломж олгоно. Орчин үеийн ашиглахад хялбар хэрэгслүүдийн хүчирхэг иж бүрдэл танд шинэ санаануудаа төсөөлөн, бодит болгоход туслалцаа үзүүлснээр цоо шинэ төсөөлөл биелэлээ олоход тусалдаг.

AutoCAD 2016 руу сайжруулах топ 5 шалтгаан
1. Илүү уян хатан дизайн – Цоо шинэ функцүүд нь танд дизайны төсөөллүүдээ хурдан хугацаанд бодит болгоход тань туслана.
2. Илүү хурдацтай бичиг баримт – Section and Details View, Property Edit Preview, and Viewport Change Preview гэх мэт сайжруулсан цэсүүдийг багтааснаараа бичиг баримт боловсруулалтыг хурдасгахад туслана.
3. Илүү чөлөөтэй (автоматаар) холбогдох – Олон төрлийн програмуудаас загваруудаа хялбархан нэгтгэж оруулаарай.
4. Үр ашигтай харилцах – Дүрслэн харуулах нэгдмэл хэрэгслээр 3D загварынхаа өвөрмөц хэлбэрүүдийг үүсгээрэй.
5. Хүссэнээрээ тохируулах нь илүү хялбар – Таны тохируулсан AutoCAD-ын тохируулгууд нэг компьютерээс нөгөө рүү автоматаар зөөгдөх ба эдгээр рүү та хүссэн үедээ хандаж.

AutoCAD 2016-ийн шинэ онцлогууд
Холболт – Нийтийн сүлжээнд холбогдох хэрэгслүүд нь төслийн эздийг хамруулах том боломж олгодог.
Windows 8-тай нийцнэ – AutoCAD 2016 нь Windows 8 үйлдлийн систем дээр ажиллана.
Загвар – AutoCAD канвас доторх бодит газрын зураг нь таны дизайныг бодит ертөнцтэй координатын системийн сангаар холбож өгнө.
Бичиг баримтжуулалт – File чихтэй хуудаснаас нээлттэй зурагнуудаа гаргах, эсвэлшинээр нэмэлт зураг үүсгэхэд хялбар, хурдан болгосон.
Mac дээрх AutoCAD 2016-ийн онцлог, давуу талууд
Retina дэлгэцэнд тохируулсан – Retina дэлгэцэн дээрээ гайхамшигтай, өндөр нягтралтай графикийг мэдрээрэй.
Зургийн синхрончлол – Mac дээрх CAD файлуудаа үүлэн дээрээ синхрон хадгалаад, ашиглаж болдог.
Багцаар зурах – Mac –д зориулсан CAD програм хангамжаар файлуудаа шахсан хавсанд хадгалаад, бусадад дамжуулахад хялбар.
Хэрэглээг сайжруулсан — Шинэ, онлайн тусламжийн нүүр хуудас, дахин шинэчилсэн танилцуулах дэлгэц, Хэвлэх цонхны урьдчилан харах товчны тусламжтай

Autodesk Infrastructure Design Suite

Autodesk Infrastructure Design Suite бол иргэний болон нийтийн зориулалтын барилга, байгууламжийн дэд бүтцийн төлөвлөлт, дизайн, бүтээх, хянах иж бүрэн програм хангамжийн шийдэл юм. Үүний тусламжтайгаар та BIM (Building Information Modeling)-ийн ашиг тусыг хүртэх болно. Та зам тээвэр, ахуйн үйлчилгээ, газрын эсвэл усны төслийн аль нь ч байсан BIM ухаалаг загвар дээр суурилсан үйл ажиллагаа нь танд өөрийн мөрөөдлийн төслөө бодит болгоход туслах ба илүү хурдан, илүү хэмнэлттэй, байгаль орчинд хамгийн бага хор нөлөөтэй юм.

Autodesk Infrastructure Design Suite Standard: Үндсэн GIS ба Дизайн
Autodesk Infrastructure Design Suite Standard 2014 нь үндсэн хот төлөвлөлт, дизайн болон зохион байгуулалт хийх чадамжтай, таны хэдийний танил AutoCAD-ын үйл ажиллагааг агуулсан байдаг. Энэ нь цахилгаан, хий, ус, бохир усны дэд бүтэц зэрэг үйлдвэрлэлийн, өгөгдлийн загварууд (тохируулагддаг)-аар зохион байгуулан ангилах боломжтой юм.

Autodesk Infrastructure Design Suite Premium: Иргэний дэд бүтцэд зориулсан BIM
Autodesk Infrastructure Design Suite Premium 2014 нь таны чадамжийг сайжруулан, загварт суурилсан ухаалаг хэрэгслүүдээр дизайныг илүү чамин, хурдан хэрэгжүүлэх ба нэгдсэн анализ, загварчлалаар төслийн гүйцэтгэлийг үнэлэх, төслийн хөгжлийн үе шатанд визуал дүрслэлээр харилцах нөхцлийг бүрдүүлдэг.

Autodesk Infrastructure Design Suite Ultimate: Иргэний болон нийтийн аж ахуйн дэвшилтэт дизайн
Autodesk Infrastructure Design Suite Ultimate 2014 нь Premium Edition хувилбарынхаа давуу талуудыг багтаасны дээр, нийтийн аж ахуйн сүлжээний дизайн, бүтцийн инженерчлэл болон барилгын зохион байгуулалтыг хийж гүйцэтгэх чадамжуудыг нэгтгэсэн байдаг. Уг програм нь та харилцагчидтайгаа илүү үр бүтээмжтэй хамтран ажиллах, мөн загварчлах үйл ажиллагаанд гарч болох асуудлуудыг урьдчилан тодорхойлоход тань туслана.