Шинэ, шилдэг бүхнийг биднээс!
Софтлайны салбар
Улаанбаатар хот
+976 7585 0765
info.mn@softlinegroup.com

Exchange Server 2013

Exchange Server 2013-ийн тусламжтай байгууллагын э-шууданг зохион байгуулах нь найдвартай, эрхзүйн шаардлагад нийцүүлэхэд хялбар байдаг.

Тасралтгүй ажиллагааг хангана
Байгууллагын э-шуудан, цаглабар, харилцагчдын хаягийн санг компьютер, гар утас, вэб браузераар ашиглах боломж олгоно. Тасралтгүй ажиллагаа, гэмтлийн дараа сэргэх чадварыг нэмэгдүүлсэн нь нууц болоод чухал мэдээллийг хамгаалж, найдвартай байдлыг дээшлүүлж, төвөгтэй байдлыг бууруулсан.

  • Exchange Server 2013 нь таны харилцаахолбоог үргэлж хяналттай, тасалдалгүй хангана.
  • Exchange –н бүтцийн элементүүдийн моделиуд нь хүссэн хэмжээндээ суурилуулж ашиглахад хялбар болгоно, найдвартай ажиллагаа, хэрэглэгчийн ачааллыг тэнцвэржүүлж, олон хувилбарын ажиллагааг стандартчилах ба хувилбар хоорондын харилцан уялдаат ажиллагааг хангана.
  • Сэргээх хугацаа нь асар хурдан учир тасралтгүй ажиллагааны хугацаа нэмэгдэж, логик диск бүрт олон өгөгдлийн сан ашиглах боломжоор хангасан.
  • Дагалдах хяналт-мониторинг, удирдлагын шийдлүүд нь өөрөө өөрийгөө завсарлах, ослын дараа автоматаар сэргээх чадварыг бий болгосон.
  • Ачаалал тэнцүүлэх хялбаршуулсан сонголтууд нь илүү уян хатан, бага зардлаар өргөтгөх боломжтой.
  • Илүү багтаамжтай, өртөг багатай дискүүдээр хадгалах байгууламжийн өртгийг бууруулна.

Шаардлага хангасан
Нэгдмэл ажиллагаа нь эрхзүйн шаардлагуудад нийцүүлэхэд хялбар болгож, илрүүлэх /discovery/ зардлыг бууруулсан.

  • Мэдээллийн алдагдлаас сэргийлэх (Data Loss Prevention (DLP)) чадвар нь хэрэглэгчдийг нууц мэдээллээ зөвшөөрөгдөөгүй хүмүүст дамжуулахаас сэргийлж энэ талаар дотоод эрхзүйн шаардлагыг мэдэгдэх боломжтой.
  • In-Place Archive-н тусламжтай танай бүх нууц мэдээллийг нэг газар байршуулж, хэрэглээг улам нэгдмэл болгосон.
  • eDiscovery Center дээрээс Exchange, SharePoint, Lync data-г нэг интерфейсээр дамжуулан In-Place eDiscovery-г ажиллуулна.
  • Мобайл төхөөрөмжийн бодлогууд нь танд зөвшөөрөгдсөн мобайл төхөөрөмжийн жагсаалтыг үүсгэж, PIN түгжээг албадаж, гээсэн/алдсан утаснаас компаний чухал мэдээллийг устгана.

Суурилуулж, ашиглахад хялбар
Exchange Server 2013 -н суурилалтын сонголтууд нь уян хатан, захидал харилцааны системийг удирдахад зарцуулах хугацааг үлэмж багасгана.

  • Exchange рүү шилжих, суурилуулахыг хялбаршуулсан, тохируулсан заавартай.
  • Exchange Administration Center –н ашиглахад хялбар, вэб интерфейс нь байгууллагын үр ашгийг нэмэгдүүлнэ.
  • Exchange –н удирдлагын хэсэгт бүхэлд нь нэвтрүүлэхгүйгээр зөвхөн шаардлагатай мэргэжилтэнд ажил үүргийнх нь дагуу (тухайлбал, эрхзүйн ажилтанд зориулсан eDiscovery) төлөөлөх эрх олгож болдог.
  • Урьдчилсан, үүлэн, эсвэл хосолсон алин ч бай суурилуулалт уян хатан учир үүлэн систем рүү өөрийн нөхцөлдөө тохируулан шилжиж чадна.

Exchange Server хувилбаруудын харьцуулалт

Лицензжүүлэлтийн загвар
Серверийн лиценз
Энэ төрлийн лицензийг нь сервер програм хангамж суурилсан серверийн тохиолдол (анг. instance) бүрд олгодог. Серверийн үндсэн хоёр хувилбар бий:

  • Стандарт: Жижиг, дунд байгууллагын шуудангийн хайрцгийн хэрэгцээнд тохирсон. Exchange –г шуудангийн хайрцаггүйгээр томоохон хүрээнд суурилуулж ашиглахад тохиромжтой. Энэ хувилбар нь 1–5 шуудангийн хайрцгийн өгөгдлийн санд тохиромжтой.
  • Энтерпрайз: Олон тооны шуудангийн хайрцгийн хэрэгцээ бүхий томоохон байгууллагад тохиромжтой. Энэ хувилбар нь 1–100 шуудангийн хайрцгийн өгөгдлийн санд тохиромжтой.

Хэрэглэгчийн хандалтын лиценз (CALs) Энэ төрлийн лиценз нь серверийн програм хангамж руу хандаж байгаа төхөөрөмж, хэрэглэгч болгонд CAL оноох шаардлагатай. Exchange-д хоёр төрлийн CALs байх бөгөөд аль аль нь дээрх серверийн хувилбарт тохирно:

  • Стандарт: Хэрэглэгчдийг дурын платформоос, вэб хөтөч, мобайл төхөөрөмжөөс илүү бүтээмжтэй ажиллахад нь дэмжлэг үзүүлнэ. Exchange Server 2013-н шинэ боломжууд нь захидал харилцааны ачааллыг зохицуулахад тусалж, хэрэглэгчид үзүүлэх тусламжийн зардлыг бууруулдаг. Хэрэглэгчдэд стандарт CAL-н боломжуудыг ашиглахын тулд хэрэглэгч тус бүрт Standard  CAL лиценз авах ёстой.
  • Энтерпрайз: байгууллагын эрхзүйн шаардлагад нийцүүлэх, зардлыг бууруулахад зориулсан загварчлагдсан, шинэ архивлалтын функц ба мэдээллийн хамгаалалтын чадамжтай зэрэг нь хуучны Unified Messaging шуут шуудангийн системийг шинэчлэх зардлыг бууруулдаг.