Шинэ, шилдэг бүхнийг биднээс!
Софтлайны салбар
Улаанбаатар хот
+976 7585 0765
info.mn@softlinegroup.com

Нүүр хуудас / Програм хангамж / Kaspersky Endpoint Security for Business

Kaspersky Endpoint Security for Business

Касперский лаборатори нь байгууллагын сүлжээний компьютерүүдэд зориулсан CORE, SELECT, ADVANCED, TOTAL хувилбарын бүлэг хамгаалалтын бүтээгдэхүүн санал болгож байна. Бүтээгдэхүүний хувилбар бүр өмнөх хувилбарынхаа онцлог, давуу талуудыг багтаасан ба өөр өөрийн онцлог чанаруудыг агуулсан тул танай байгууллагын мэдээллийн нууцлалын хэрэгцээг хангана. Kaspersky Endpoint Security for Business CORE бүтээгдэхүүн нь байгууллага, компанийн мэдээллийн нууцлалыг хангахад зориулагдсан, хортон програмын эсрэг хэд хэдэн хүчирхэг хамгаалалтын технологи, үүний дотор ялгах тэмдэглэгээнд суурилсан (signature based) хамгаалалт, идэвхитэй хамгаалалт (урьдчилан илрүүлэх хандлага), байгууллагын олон түвшний хамгаалалтыг бүрдүүлэх зориулалттай үүлэн дэмжлэгтэй нууцлал зэргийг шингээсэн байдаг.

Хортонгийн эсрэг хамгаалалт

Автоматаар ба хүссэн үедээ шалгах. Kaspersky Endpoint Security for Business програм хангамж нь файл үүсэх, нээгдэх, өөрчлөгдөх мөчид түүнийг автоматаар шалгадаг. Мөн та хүссэн үедээ дан файл, хавтас, диск, эсвэл сүлжээний дискүүдийг (заримдаа драйв гэдэг) шалгаж болно.

Идэвхитэй устгал. Касперскийн Идэвхитэй устгал (Active Disinfection) технологи нь үйлдлийн системийн хамгийн доод түвшинд ажиллаж хортон объектуудыг хоргүйжүүлэх үйлдлийг гүйцэтгэдэг.

Тогтмол шинэчлэлт ба ялгах тэмдэглэгээнд суурилсан хамгаалалт. Шинэчлэлтийг оновчтой болгосон нь таны компьютерийн CPU процессор, хатуу дискэнд ирэх ачаалал, сүлжээний зурвас эзлэлт болон бусад амин чухал програмуудад зориулагдсан нөөцүүдийн ашиглалтыг багасгадаг.

Шуурхай илрүүлэх систем. Касперскийн Шуурхай илрүүлэх системийн (Kaspersky’s Urgent Detection System (UDS)) өгөгдлийн сан нь ялгах тэмдэглэгээ үүсэхээс өмнө шинээр мэдэгдэж буй хортонгуудын тухай мэдээллээр шинэчлэгдэж байдаг. Энэ үйл ажиллагаа нь шинээр гарч ирж буй аюулуудын эсрэг үр дүнтэй хамгаалалт болно.

Шинж төрхөөр шинжлэхүй. Касперскийн Систем ажиглагч (Kaspersky’s System Watcher) нь програм болгоныг ажиллангуут нь шинжлэх аргаар идэвхитэй хамгаалдаг. Ямар нэгэн програм сэжигтэй үйлдэл хийвэл хориглож, хортонгууд ажиллахаас өмнөх төлөвт системийг буцааж сэргээх чадвартай.

Үүлэнд суурилсан хамгаалалт. Олон сая оролцогчтой системүүдийн сэжигтэй үйлдэл болгоныг цуглуулснаар Касперскийн аюулгүй байдлын сүлжээ (Kaspersky Security Network (KSN) шинээр гарч ирж буй аюулуудын эсрэг хурдан хариу өгч, арга хэмжээ авдаг. Хөндлөнгийн туршилтуудаар KSN-ий хариу өгөх хугацаа 0,02 секундээс хурдан байгааг тогтоосон байна. Нэмж хэлэхэд, KSN нь“хуурамч түгшүүр”-ийн эрсдлийг бууруулахад тусалж, зөвхөн хортон програмыг таньж илрүүлэх тул өдөр тутмын үйл ажиллагаанд төвөг учруулах нь бага байдаг.

Хувийн хамгаалалтын гарц бүхий хостод суурилсан халдлагыг илрүүлэх систем (Hostbased Intrusion Prevention System (HIPS)). Касперскийн дэвшилтэт хамгаалалттай гарц нь сүлжээний дотоод болон гаднаас ирэх аюулуудаас порт, IP хаяг, сүлжээний урсгалд ачаалал эсвэл өөр параметр үүсгэж байгаа програмуудаас хамгаална. Түгээмэл хэрэглэгддэг програм хангамжуудад тохируулсан 250 гаруй дүрэм урьдчилан тодорхойлсон тул хамгаалалттай гарцын тохиргоог хийх цагийг тань хэмнэнэ.

Сүлжээний довтолгоог хориглогч. Сүлжээний довтолгоог хориглогч нь сүлжээнд явагдаж байгаа сэжигтэй үйлдлийг хянаж байдаг. Ямар нэгэн оролдлого хийсэн довтолгоо илэрвэл Сүлжээний довтолгоог хориглогч нь урьдчилан тодорхойлсон шалгуурт нийцүүлэн зохих арга хэмжээг авдаг.

Нэгдмэл удирдлагын самбар. Касперскийн аюулгүй байдлын төв (Kaspersky Security Center) нь админуудад зориулагдсан хамгаалалтын параметр тохируулах, хортонгийн эсрэг хамгаалалтын шинэчлэлтийг удирдах, нийт сүлжээнийхээ аюулгүй байдлыг хянах удирдлагын самбар юм. Касперскийн бүхий л суурь технологиудыг боловсруулсан багийн бүтээл учир таны Касперскийн хамгаалалтын шийдэлд бүрэн нэгдэж чадсан. Дээд зэргийг ажиллах чадвар ба хялбар удирдлага, компьютерийн нөөцийн зарцуулалт бага байна. Та байгууллагынхаа сүлжээний онцлох цэг бүрийг дэлхийн жишигт нийцсэн хамгаалалтаар хангахыг хүсвэл байгууллагын хамгаалалтын төгс шийдэл бүхий Kaspersky TOTAL Security for Business танайд яг тохирно. Компьютерүүдэд, серверүүдэд, мобайл төхөөрөмжүүдэд хортонгийн эсрэг хамгаалалт, мэргэжлийн шифрлэлтийн технологи, сүлжээний үзүүрийн цэг бүрт тохирсон уян хатан хяналт, үр ашгийг өсгөх системийн удирдлагын хэрэгсэл – эд бүгд нийлээд шуудангийн сервер, хамтын ажиллагааны сервер ба Интернэтийн гарцуудаар урсаж байгаа мэдээллийг давхар хамгаалах чадвартай. 

Итгэж болох хамгаалалт

Kaspersky Total Security for Business бүтээгдэхүүн нь зах зээлд санал болгож буй хамгаалалт, удирдлагын иж бүрэн платформ юм. Танай сүлжээний үе шат бүрийг хамгаалж, хүчирхэг тохиргооны хэрэгсэл нь байрлал, төхөөрөмжөөс үл хамааран хэрэглэгчийн бүтээмжийг сааруулахгүй.

Интернэтийн гарцын аюулгүй байдал
Kaspersky TOTAL Security for Business бүтээгдэхүүн нь түгээмэл хэрэглэгддэг Windows, Linux-д суурилсан интернэтийн гарцад зориулсан хамгаалалттай. HTTP(S), FTP, SMTP, POP3 урсгалд нуугдсан хортон, сүйтгэгчдийг автоматаар илрүүлж устгадаг.

Шуудангийн аюулгүй байдал
Касперскийн шуудангийн серверт зориулсан шийдэл нь шуудангийн урсгал, бүлэг серверийг хортон програм, спамаас хамгаалдаг. Microsoft Exchange, IBM Lotus Notes / Domino, Sendmail, qmail, Postfix, Exim, CommuniGate Pro зэрэг бүхий л төрлийн шуудангийн серверүүдэд зориулагдсан байдаг тул Касперскийн шуудангийн серверт зориулсан шийдэл нь зориулалтын шуудангийн гарцад суурилж ажиллана.

Хамтын ажиллагааны аюулгүй байдал
Microsoft SharePoint платформд зориулсан үр дүнтэй хортонгийн эсрэг хамгаалалт, агуулгын болоод файлын шүүлтүүр нь Kaspersky TOTAL Security for Business бүтээгдэхүүний бас нэг онцлох давуу тал байдаг. Энгийн, өөриймсөг, хэрэглэхэд хялбар интерфейс нь удирдлагын даалгавруудыг хялбаршуулах тул та SharePoint серверийн байгууламжийг нэг цэгээс үр дүнтэй удирдаж чадна.

 

Хувилбаруудыг харьцуулахуй

Kaspersky Endpoint Security for Business Select

Хөдөлгөөнт болон олон салбарт ажиллах хүч шаардлагатайн улмаас өнөөгийн ихэнх байгууллага, компаниудад хамгаалалтаа өргөжүүлэх шаардлага тулгарсаар байгаа билээ. Шилдэг технологийн шагналт хортонгийн эсрэг технологийг агуулсан Kaspersky Endpoint Security for Business SELECT хувилбарын програмд гар утасны хамгаалалт, файл серверийн хамгаалалт, уян хатан хяналтын технологийг нэмсэн нь танай аюулгүй байдлын бодлогод бүрэн нийцнэ.

Танай байгууллагын хүчирхэг хамгаалалт ... энэ бол өгөгдөл ... энэ бол нэр хүнд. Касперскийн хортонгийн эсрэг технологи нь олон түвшинт хамгаалалттай тул таны систем болон байгууллагын нууц мэдээллийг өнөө үед хурдацтай өсөн нэмэгдэж байгаа аюулаас хамгаалах болно. Ялгах тэмдэглэгээнд суурилсан, идэвхитэй, үүлэнд суурилсан технологиудын хослол дээр Сүлжээний довтолгоог хориглогч ба хоёр талын хамгаалалтын гарц нэмэгдсэн Kaspersky Endpoint Security for Business SELECT бүтээгдэхүүн таны бизнесийг илүү сайн хамгаална.

Файл серверүүдэд зориулсан хортонгийн эсрэг хамгаалалт. Kaspersky Endpoint Security for Business SELECT бүтээгдэхүүн танд Windows, Linux, Novell NetWare, FreeBSD файл серверүүдэд зориулагдсан, дэлхийн жишигт нийцсэн хамгаалалтыг санал болгож байна. Хүчирхэг антивирусны систем, оновчтой шалгах арга нь таны системийн ажиллагаанд ноцтой ачаалал үүсгэхгүйгээр хортонгоос хамгаалахад тусална. Citrix эсвэл Microsoft терминал сервер, кластер серверүүд дээрхи програмуудыг мөн хамгаалдаг.

Гар утасны хамгаалалт. Kaspersky Endpoint Security for Business SELECT програм нь гар утасны хүчирхэг хамгаалалтыг багтаасан байдаг. Үүний дотор ялгах тэмдэглэгээнд суурилсан, идэвхитэй болон үүлэнд суурилсан хортонгийн эсрэг технологийг багтаасан. Касперскийн хамгаалалтын сүлжээ (KSN) нь үүлэнд суурилсан технологийн тусламжтай таны системийг шинээр гарч ирж буй аюулуудын эсрэг хамгаалалтаар хангахын хамт файл, програм, И-мэйл хавсралт, медиа файл зэргийг нэг бүрчлэн шалгах бололцоотой.

Мобайл төхөөрөмжийн хамгаалалт.
Мобайл төхөөрөмжийн удирдлага нь Active Directory, Microsoft Exchange ActiveSync, Apple MDM Server системүүдтэй нийцэж ажилладаг тул мобайл хамгаалалтыг суурилуулах, хянахад нэн хялбар болгосон. Мобайл хамгаалалтыг хүссэнээрээ тохируулж, зайнаас /remote/ эсвэл компьютерээс дамжуулж болдог. Нэмж хэлэхэд, мобайл хамгаалалтын шинэчлэлтүүдийг суурилуулсан эсэхийг хянаж, хамгаалагдаагүй төхөөрөмжөөс систем, өгөгдөл рүү хандахыг хориглож болно.

Хяналт (Програм хангамж, төхөөрөмж, вэб). Програмын уян хатан хяналт нь систем дээр ажиллаж байгаа програмуудаа хянахад тань тусална. Касперскийн төхөөрөмжийн хяналт нь танд төхөөрөмжийнхөө ашиглах эрхийг тохируулах боломж олгож байна. Үүний тулд та хянах хугацааг тохируулахад л хангалттай.

Kaspersky Endpoint Security for Business Advanced

Хортон програмууд өнөө үед маш нарийн төвөгтэй болж ирж байна. Уламжлалт аргууд тэдгээрийн эсрэг хангалттай хамгаалж чадахаа нэгэнт больсон. Хортонгийн эсрэг програмуудаас шилдэгт тооцогдож, шагнал хүртсэн Kaspersky Endpoint Security for Business Advanced бүтээгдэхүүн сул талыг илрүүлэгч, бүрдлийн удирдлагын технологи агуулснаараа үйлдлийн систем, хэрэглээний програмуудын сул талыг үндсээр нь арилгахад тусална. Уян хатан шифрлэлтийн технологи нь зөөврийн компьютер, төхөөрөмж дээрх байгууллагын мэдээллийг хамгаалдаг. Касперскийн вэб хяналт нь хэрэглэгчийн вэб хөтөч дээр хийсэн үйлдлийг төрөл, агуулга, өгөгдлөөр шүүж хянах боломжоор хангана. Хэрэглэгчийн үйлдлүүдийг зөвшөөрч, хязгаарлаж, хориглож, нэр заасан вэб сайтууд дээрх хэрэглэгчийн үйлдэлд хяналт шалгалт (аудит) хийх боломжтой. Ингэснээр та байгууллагынхаа бүтээмжийг өсгөж, халдвар авсан сайтуудаас байгууллагынхаа сүлжээг тусгаарлах боломжтой болно.

Хортонгийн эсрэг хамгаалалт бол танай байгууллагын Anti-malware хамгаалалтын тулгуур багана юм. Kaspersky Endpoint Security for Business Advanced бүтээгдэхүүнд Касперский лабораторийн хамгийн сүүлийн үеийн ялгах тэмдэгт суурилсан, идэвхитэй ба вэб-д суурилсан хортонгийн эсрэг технологи агуулагддаг тул олон түвшний хамгаалалтын үүргийг гүйцэтгэнэ. Үүлэнд суурилсан Касперскийн хамгаалалтын сүлжээнээс автоматаар шинэчлэх тул нэн шинэ аюулуудын эсрэг хамгаалалтаар бүрэн хангана.

Шифрлэлт. Касперскийн бүтээгдэхүүнд 256 битийн түлхүүртэй AES шифрлэлтийн алгоритм ашигласан нь ямар ч байгууллагын нууцлал шаардсан мэдээллийг найдвартай хамгаалдаг. Мөн Касперскийн бүтээгдэхүүнүүдэд файлын түвшинд шифрлэх (file-level encryption (FLE) ), дискийг бүхэлд нь шифрлэх (full disk encryption (FDE)) аргыг ч мөн хэрэглэх бололцоотой. FDE арга нь дискний секторууд дээр ажиллах тул төхөөрөмжийн түвшний (Орч. шифрлэх төхөөрөмж хэрэглэдэг арга) шифрлэлттэй тун ойролцоо бүгдийг нэг мөсөн шифрлэх арга юм. FLE нь файл тус бүрийг шифрлэж сүлжээгээр нууцлалтайгаар дамжуулах нөхцлийг бүрдүүлнэ.

Системийн удирдлага. Kaspersky Endpoint Security for Business ADVANCED програм хангамж нь сүлжээнд байгаа бүх төхөөрөмж ба програм хангамжуудыг автоматаар илрүүлж, төхөөрөмж ба програмын дансанд бүртгэдэг. Та сүлжээнд байгаа төхөөрөмжүүд ба програм хангамжуудаа тодорхой харж чадах учраас компьютер, систем тус бүрд тохирох хамгаалалтыг тохируулахад тань дөхөм байх болно. Төхөөрөмж ба програмын дансанд лиценз ба дуусах хугацааны тухай мэдээлэл мөн бүртгэгддэг тул програмын лицензэд тавих хяналтыг хялбар аргаар гүйцэтгэж чадна.