Шинэ, шилдэг бүхнийг биднээс!
Софтлайны салбар
Улаанбаатар хот
+976 7585 0765
info@softline.mn

Lync Server 2013

Microsoft Lync бол байгууллагын сүлжээнд тулгуурлан зохион байгуулдаг харилцаа холбооны нэгдсэн платформ юм. Lync–ийн тусламжтай Windows 8 болон бусад үйлдлийн систем дээр хүмүүс бодит харилцаа үүсгэж, ажил хэргээ гүйцэлдүүлж чадна. Тогтвортой , нэг л клиентээр зурвас дамжуулах, дуут болон дүрст харилцан яриагаар уулзалтыг төгс зохион байгуулна. Lync-ийн хэрэглэгчид дэлхийн сая сая Skype-н хэрэглэгчидтэй холбогдож, баялаг харилцаа үүсгэж чадна.

Хэрхэн ажиллах вэ?

Lync серверийн боломжууд


Lync Unified Client
Lync 2013 нь нэгдсэн клиентээр яриан ба видео дуудлага, Lync уулзалт, оролцох, шуурхай зурвас, хадгалагдах чаат бүхий шууд холболт үүсгэх зориулалттай. Олон төрлийн програм суурилуулахын оронд ганц UC клиент програмыг ашиглах нь суурилуулалт, хэрэглээ, тусламж үйлчилгээг хөнгөвчилдөг.

Lync Windows 8 App
Lync нь мэдрэгч дэлгэцтэй Windows 8 (x86-дсуурилсан Windows 8 ба Windows RT хоёуланд нь) –д бүрэн тохирсон тул “эхлээд товш” зарчмыг өвлөсөн нь хурдан, хүн болгонд ойлгомжтой, гарын дорх удирдлагатай харилцааны хэрэгслийг төрөл бүрийн төхөөрөмж дээр ашиглах боломжтой.

Lync Web App
Lync Web App нь компьютер, Mac хэрэглэж байгаа хэрэглэгчдэд HTML5 –д суурилсан вэб хөтөч дээр Lync уулзалтанд оролцож, Lync уулзалтын бүх функцүүдийг бүрэн ашиглаж олон оролцогчийг хамарсан HD видео, IP утсаар харилцан, шуурхай зурвас, ажлын дэлгэц, програм хангамж, PowerPoint үзүүлэн солилцох нөхцлийг хангана.

Lync мобайл клиент
Windows Phone, iPhone, iPad, Android-д зориулагдсан Lync мобайл клиентийг авч ашиглаарай.

Нэг товшоод л хуралд оролцоно
Lync уулзалтанд оролцохын тулд Windows системтэй компьютерт Outlook уулзалтын сануулга дээр товших, эсвэл Windows Phone, iOS, Android төхөөрөмжид цаглабар юм уу уулзалтын хавтан дээр нэг товших эсвэл дэлгэцээ тогшиход л хангалттай.

Оролцоо
Харилцагчийн төлөвийг оролцооны илрүүлэгчээр мэдэж болно. Илтгэгч (компьютер нь проекторт холбогдсон) эсвэл гадуур ажиллаж байгаа (тухайн мөчид ажлын байрнаас гадуур ажиллаж байгаа) гэсэн шинэ оролцооны төлөвүүд нэмэгдсэн.

Lync уулзалт
Өмнө нь “онлайн уулзалт” гэгдэж байсан Lync уулзалт нь олон оролцогчтой HD видео, аудио холбоо, шуурхай зурвас дамжуулалт, мэдээлэл солилцоогоор хангана.

Meeting View
Meeting View сонголт нь хүн ба мэдээллийг нэг дор цуглуулж оролцогч тал бүрийн хэрэгцээг хангахуйцаар Lync уулзалтыг зохион байгуулахад зориулсан. Оролцогч Meeting View-г өөрөө сонгоно.

Хадгалагдах чаат
Тодорхой сэдвүүдэд зориулсан виртуал өрөө гаргаснаар ажлын хэсгүүд эсвэл хамт ажиллагсад өөр хоорондоо шууд харилцан асуудлыг хэлэлцэж, хамтран ажиллаж чадна.Хэлэлцүүлгийн мэдээллийг хайх боломжтой байх, хожим мэдээллийг үр дүнтэй ашиглахын тулд чаатыг тогтмол хадгалдаг.

Skype холболт
Skype холболтоор оролцоог мэдэгдэх, Skype хэрэглэдэг олон сая хүмүүст шуурхай зурвас дамжуулж (IM), яриан дуудлага хийх бололцоотой.

Өргөн цар хүрээ, өндөр найдваржилт
Lync Server –ийн бүтэц нь дахин шинэчлэгдсэн тул асар олон тооны идэвхтэй хэрэглэгчтэй холбогдох (pool) боломжтой болсноос гадна найдваржилтийг өндөржүүлсэн тул суурилуулалт, ашиглалтыг зардал хэмнэхэд тустай болжээ.

Идэвхтэй хяналт
Lync-ийн админууд Идэвхтэй хяналтын хэрэгслийн тусламжтай хэрэглэгчдийг (pool-г), серверүүдийг, интернэтэд тархан байрласан дата төвүүдээ сүлжээгээр хянаж чадна.

Lync Online
Lync Online бол Windows 8 болон бусад үйлдлийн системүүдээс хүмүүсийг хаанаас ч холбогдох боломж өгч, өдөр тутмын ажлаа бүтээмжтэйгээр хийж гүйцэтгэхэд нь тусалдаг үйлчилгээ юм. Lync Online үйлчилгээг авч, харилцаа, хамтын ажиллагааныхаа хэрэгсэл болгосон байгууллагууд хэрэглэгчид, тэдгээрийнхээ ажиллагаанд төвлөрөхөөс бус дотоодын сүлжээндээ суурилуулсан програм хангамжийн үйл ажиллагааны хяналт, админ удирдлагад санаа зовох шаардлагагүй болно. Олон түрээслэгчтэй Lync Online-н хост үйлчилгээний серверүүд нь олон үйлчлүүлэгчид нэгэн зэрэг үйлчилж чадна. Тэдгээр серверүүдийг Microsoft-н дата төвүүдэд байрлуулж, дэлхийн өнцөг булан бүрээс Интернэтээр дамжин эсвэл байгууллагынхаа сүлжээн дотроос холбогдож байгаа хэрэглэгчдийн хандалтыг хүлээн авч харилцаа холбоогоор хангаж байдаг юм.