Шинэ, шилдэг бүхнийг биднээс!
Софтлайны салбар
Улаанбаатар хот
+976 7585 0765
info.mn@softlinegroup.com

Нүүр хуудас / Програм хангамж / Office Professional Plus 2013

Office Professional Plus 2013

Дэлхийн хаанаас ч виртуал орчинд, хамгийн сүүлийн үеийн хэрэгсэл ашиглан ажилчдын бүтээмжийг нэмэгдүүлээрэй. Office Professional Plus 2013 нь байгууллагын бүхий л хэрэгцээнд нийцсэн мэдээлэл солилцох, харилцааны өргөн боломж зэрэг шинэ шинэ хэрэгслүүдээр хангаж, нягт уялдаатай хамтран ажиллах нөхцлийг бүрдүүлнэ. Office Professional Plus 2013-ийн бүрэлдэхүүнд Office 2013 Standard-ын програмуудаас гадна Access, Lync, InfoPath програмууд.

 

Э-шуудан ба зарчмын шаардлагуудыг биелүүлэх шинэ боломжууд

  • Exchange дээрх төсөлд харъяалагдах э-шууданд ба SharePoint дээр баримт бичгүүдэд сайтын шуудангийн хайрцгуудыг ашиглан Outlook-ээс шууд хандаж ажиллана.
  • Outlook Policy Tips (бодлогын зөвлөмжүүд) ба Exchange Data Loss Prevention (мэдээлэл алдагдахаас хамгаалах) тохиргоонуудын тусламжтай нууцлалтай мэдээллийг санамсаргүйгээр гадагш, зөвшөөрөгдөөгүй хүлээн авагчдад илгээхээс сэргийлнэ.
  • Бүлгийн бодлогын тусламжтай Lync уулзалтыг IT ажилтан идэвхгүй болгож эсвэл идэвхжүүлж, IM яриаг оролцулан уулзалтын бичлэгийг SharePoint-д архивлаж болно.

Өгөгдлийг боловсруулах, дүрслэх шинэ функцүүд

  • Олон төрлийн эх үүсвэрээс татсан их хэмжээний өгөгдлүүдийг өөрчлөх, нэгтгэх үйлдлигй
    хялбарчилж өгснөөр Excel-ийн салшгүй нэг хэсэг болсон Power Pivot функц ашиглан
    өгөгдлийн дүн шинжилгээг үтэр түргэн хугацаанд гүйцэтгэж чадна.
  • Pivot table эсвэл pivot chart дотор товших төдийгөөр өгөгдлийн харагдах хэлбэрийг янз
    бүрээр өөрчилж болно.
  • Өгөгдөл, диаграм, графикуудыг нэг дор Power View-д хөрвүүлж интерактив дүрслэл, үзүүлэн
    бэлтгэх өндөр боломжийг олгосноор өгөгдлийг хэрэглэгчдэд нь илүү ойртуулж өгсөн.

Харилцааны шинэ боломжууд

  • Lync Meeting ашиглан олон оролцогчтой видео хурал зохион байгуулна.
  • Олон хэрэглэгчийг стандарт H.264 видеогоор холбоно.
  • OneNote хэрэглээг дэмжиж тэмдэглэл хөтлөх үйлдлийг хялбаршуулсан.
  • Стандарт форматаар бичлэг хийх тул сэргээн сонсоход хялбар.

Office 2013 хувилбарын харьцуулалт