Шинэ, шилдэг бүхнийг биднээс!
Софтлайны салбар
Улаанбаатар хот
+976 7585 0765
info@softline.mn

Office 365

Цахим шуудан, цаглабар, файл солилцоо, онлайн хурал, шуурхай зурвас, Office Online зэрэг найдвартай үйлчилгээгээр бүтээмжээ нэмэгдүүлж болно.

Таны хүссэн газар – Мобайл оффис

Та оффистоо, гадуур, эсвэл томилолтоор ажиллаж байсан ч таны танил, эн тэргүүний хэрэгцээтэй бүтээмжийн хэрэгсэл үргэлж хажууд тань байх болно. Үргэлж хамгийн шинэ хувилбартай Office программууд танд PC/Mac эсвэл iOS, Android, Windows үйлдлийн системтэй төхөөрөмж дээр баримт бичигтэй ажиллах, харилцан солилцох боломж олгоно.

 

Мэргэжилтнүүдэд зориулсан хэрэгсэл

Бизнесийн ангиллын шуудангийнхаа хаягийг компанийнхаа нэрээр брэнд болгож, хялбархан ашиглаж болохуйц маркетингийн материалуудаар бизнесээ сурталчлаарай. Цахим шуудан, IM, нийтийн сүлжээ, видео хурал зэрэг төрөл бүрийн харилцааны хэрэгслээр харилцагч, үйлчлүүлэгчид, хамтран ажиллагсадтайгаа илүү холбоотой байх боломжийг танд олгож байна.

 

Багийн ажиллагаанд зориулсан хэрэгсэл
Хэрэглэгч тус бүрт 1 терабайтын багтаамжтай тул файлуудаа хадгалах хангалттай зайтай. Үүн дээр нэмээд таны файлууд онлайн байрлах учир хүссэн цагтаа, хүссэн үедээ файлуудаа өөрийн болон гадны компанийнхантай хуваалцаж болно. Олон-оролцогчийн HD видео, мэдээлэл түгээх,дундын цаглабар зэргийг ашигласнаар багийнхантайгаа
үргэлж мөр зэрэгцэх болно.

 

Дээрх бүх Office 365-н төлөвлөгөөнд агуулагдах боломжууд:

 


 

Хялбар, уян хатан

  • Засвар үйлчилгээнд багыг, ажилдаа их хугацаа зарцуул. Цаг хугацаагаа суурилуулалт, шинэчлэлт, бусдыг мөн адил ижилхэн шинэчлэгдсэн эсэхийг хүлээхийн оронд зүгээр л ажилла. Office 365 эдгээр бүхий л арын ажлуудыг тань даах тул та бизнестээ санаа тавихад л болно.
  • Үргэлж шинэ хувилбар. Office 365 нь үргэлж шинэчлэгдэж байх тул та хэдийнэ танил болсон Word, Excel, PowerPoint, Outlook програмуудынхаа хамгийн сүүлийн хувилбартай ажиллана.
  • Хэрэгтэй файлууд үргэлж гар дор. Таны файлууд автоматаар онлайн хадгалагдаж байх тул таныг гадуур ажиллаж байсан ч хамгийн шинэ хувилбар нь гар дор тань бэлхнээ байна.

Цэгцтэй Цахим шуудан

  • Цэгцтэй, зар сурталчилгаагүй шуудангийн хайрцаг. Цагаа шуудангаа цэгцлэхэд, захидлуудаа нууцлахад, замбаараагүй зар сурталчилгаагаа ялгахад биш, харилцаандаа илүү зарцуул. Хялбаршуулсан админ төв ба хамгаалалттай тул Office 365 нь шуудангаа цэгцлэх ажлыг тань хөнгөвчилнө.
  • Удирдлагын дагалдах хэрэгсэл. Та хаанаас ч админ төв рүү хандаж, шинэ хэрэглэгчид шуудангийн хайрцаг нээж, санаандгүй устгасан бүртгэлийг сэргээж, хэрэглэгчийн скрипт үүсгэх зэрэг олон зүйлийг хийж болно.
  • Салшгүй хамгаалалт. Та дэлхийд тэргүүлэгч хортонгийн эсрэг хамгаалалт, спам шүүлтүүрээр хангагдах учир таны шуудангийн хайрцгийг байнга хамгаална.

Томоохон байгууллагуудад зориулсан боломжууд

  • Бизнесийн оюун ухаан (ой ухаан)
  • Салбарын тэргүүлэгч үүлэн хамгаалалт
  • Худалдааны бүтээмж 

Office 365-н хувилбарууд

 

Office 2013 suite-н төрлүүд болох Office Home & Student 2013 хувилбар нь Office програм хангамжийн хамгийн сүүлийн хувилбарыг нэг компьютер дээр ашиглах зориулалттай. Office 365 бол Интернэтийн боломжуудыг агуулсан бөгөөд OneDrive гэсэн онлайн хадгалах байгууламжийг нэгтгэсэн бүтээгдэхүүн юм. Office 365 business plan нь Lync вэб хурал, ба байгууллагын э-шуудангийн үйлчилгээг үзүүлдэг. Бүх Office 365 бүтээгдэхүүн нь хэрэглэгчийн төлбөрт суурилсан үйлчилгээ болно. Office 365-ын ихэнх төрлүүд нь Office 2013 програм хангамжийг бүхэлд нь агуулсан тул хэрэглэгч олон компьютер, төхөөрөмждөө суурилуулан ашиглаж болно. Идэвхтэй хэрэглэгчүүд нэмэлтээр хувилбар ахиулах эрхтэй болдог.