Шинэ, шилдэг бүхнийг биднээс!
Софтлайны салбар
Улаанбаатар хот
+976 7585 0765
info@softline.mn

Нүүр хуудас / Програм хангамж / Oracle Database 12c Standard Edition

Oracle Database 12c Standard Edition

Oracle Database 12c Standard хувилбар нь иж бүрэн функцтэй, жижиг аж ахуй нэгж, компаниудад нэн зохицсон дата менежментийн шийдэл юм. Үүнд компанийн хэрэглээнд зориулсан Oracle Real Application Clusters функц багтсан бөгөөд бизнесийн өсөлтийг хялбар тусгаж уялдуулна. Oracle Database 12c Standard програмыг Windows, Linux, and Unix зэрэг үйлдлийн системд хялбар суулгах боломжтойн зэрэгцээ бизнесийн хүрээ болон мэдээллийн технологийн хэрэгцээ шаардлага нэмэгдсэн ч хялбар удирдах чадвартай.
Oracle Real Application Clusters компанийн ангиллын функц нь дотоод техник хангамж, хадгалах санамжийн хүчин чадалтай. Oracle Database 12c Standard програм нь бүх төрлийн дата мэдээлэлд таарах бөгөөд гүйцэтгэл, найдвартай, аюулгүй байдал, хүчин чадлыг өргөжүүлэх давуу талтай ба энэ нь Oracle брэндийн нэр алдрыг илтгэдэг. Түүнчлэн чанартай үйлчилгээгээр их хэмжээний мэдээлэл дамжуулах, мэдээллийн технологийг өөрчлөхтэй холбоотой эрсдлийг бууруулах, МТ-ийн төсвийн үр ашгийг нэмэгдүүлэх үндэс суурийг бүрдүүлдэг.

Баталгаат гүйцэтгэл, найдвартай, аюулгүй, уян хатан чанар
Oracle Database Standard хувилбар нь Oracle Database Enterprise програмтай ижил арга техниктэй бөгөөд бүх төрлийн ажиллагаанд цогц байдлаар ашиглах боломжийг хангасан. “Кластер” (дэд нэгж)-ээр ажиллахад ч ажлын ачааллыг бусад чөлөөтэй машинуудад автоматаар тэнцвэржүүлдэг. Real Application Clusters гэх багц дэд нэгжүүд нь системийн тасалдал доголдлоос бизнесийн аппсыг хамгаалдаг.
Автоматжуулагдсан дата хувилалт, нөөцлөх, сэргээх хүчин чадал нь өндөр үнэтэй хадгалах санах ой шаардлагагүйгээр дата устах эрсдлээс бизнесийн мэдээллийг хамгаалдаг. 12c Standard болон Enterprise хувилбарууд нь ижил кодтой тул найдвартай ажиллагааг бүрэн хангасан болно.

Давуу талууд

  • Өнөөдөр, бага зардлаар өөрт шаардлагатай зүйлсийг худалдан авах замаар мөнгөө хэмнэх, Oracle Real Application Clusters функцийг ашиглан шаардлагатай хэмжээгээр хүчин чадлыг уян хатан нэмэгдүүлэх боломжтой.
  • Компаний хэрэглээний гүйцэтгэл, аюулгүй байдал, багтаамжийн чанар өмнөхөөс сайжирсан.
  • Windows, Linux, Unix үйлдлийн систем дээр ажиллана.
  • Автоматжуулсан удирдлагын функцүүдийг хялбар удирдах боломжтой.
  • Windows-т зориулсан Oracle Application Express, Oracle SQL Developer, Oracle Data Access
  • Components зэрэг шийдлүүдтэй хослуулан ашиглах хэрэглээг тусгасан.
  • Oracle Real Application Clusters функцийн техник хангамжийг суулгасан ба системийн өндөр түвшний өргөтгөл хийх боломжтой.
  • Бүх төрлийн дата мэдээлэл, аппс шийдлүүдэд тохиромжтой.
  • Oracle Database 12c Enterprise хувилбартай уялдах бөгөөд хүчин чадлыг нэмэх боломжтой тул анхны хөрөнгө оруулалтыг хэмнэнэ.

Oracle Database 12c Enterprise Edition
Oracle Database 12c Release 2 Enterprise Edition хувилбар нь өндөр түвшний гүйцэтгэл, аюулгүй, найдвартай байдлыг хангасан, байгууллагын хэрэглээнд зориулсан, мөн Windows, Linux, UNIX үйлдлийн систем дээр кластер буюу нэг сервер сонгож ажиллах боломжтой дэлхийд шилдэг №1 датабааз юм. Энэхүү бүтээгдэхүүн нь их хэмжээний мэдээлэл хадгалах, өндөр түвшний үйлчилгээ үзүүлэх, төсвийн үр ашгийг нэмэгдүүлэх,
дата-центрт өөрчлөлт гарах эрсдлийг багасгах зэрэг боломжийг МТ-ийн мэргэжилтнүүдэд олгоно.
12c Enterprise Edition 2 программыг дата менежментийн үндсэн дэд бүтэц болгосноор байгууллагууд дэлхийн шилдэг датабаазыг дүүрэн хүчин чадлаар ашиглах боломжтой.

Бизнесийн давуу талууд

  • Серверийн өртөг зардлыг багасгах
  • Санамж ойн хэрэгцээ шаардлагыг багасгах
  • Системийн гол чухал гүйцэтгэлийг сайжруулах
  • Дата баазын менежерийн бүтээмжийг нэмэгдүүлэх
  • Багтаамжийг нэмэгдүүлэх, идэвхгүй зүйлсийг багасгах
  • Аюулгүй байдал, дүрэм журмын биелэлтийг хангах
  • МТ-ийн програм хангамжийн нийт багцыг хялбаршуулах г.м.

Oracle Database 12c Enterprise Edition нь Oracle Exadata Database Machine, Oracle Database Appliance шийдлүүдийн гол зүрх нь болсон датабааз юм. Тус шийдэл нь хамгийн түвэгтэй гүйлгээ хийх, бизнесийн ухаалаг байдал, контент менежментийг хялбар удирдах функцүүдтэй. Мөн тухайн бизнесийн өсөлт, харилцагчдын гүйцэтгэл, аюулгүй байдал, үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, үр дүнтэй удирдахад туслахын тулд энэхүүү дэлхийн шилдэг датабаазыг бүх талаар ашиглах боломжтой. Oracle брэнд нь том, түвэгтэй гүйлгээ хийх, дата мэдээлэл архивлах, бизнесийн бусад аппс шийдлүүдэд Enterprise Edition хувилбаруудыг санал болгож байна.
Эдгээр хувилбаруудад Oracle Active Data Guard, Oracle Advanced Compression, Oracle Advanced Security, Oracle Database Vault, Oracle Data Mining,Oracle In-Memory Database Cache, Oracle Label Security, Oracle OLAP, Oracle Real Application Testing, Oracle Spatial, Oracle Total Recall зэрэг шийдлүүд багтана.

Бүтээгдэхүүний хүчин чадал

  • Серверийн доголдол, сайтын доголдол, хүний алдаа зэргээс хамгаалах, төлөвлөгөөт сул зогсолтыг багасгана.
  • Дата мэдээллийг хамгаалах, аюулгүй байдлын шаардлагууд хангах, нарийвчилсан аудит шалгалт, ил тод дата кодлолт, дата мэдээлэл бүрэн сэргээх боломжтой.
  • Дата архивлах, онлайн боловсруулах, дата татах өндөр гүйцэтгэлтэй.
  • Хамгийн то датабаазын мэдээллийн нийт түүхчилсэн мөчлөгийг хялбар удирдана.