Шинэ, шилдэг бүхнийг биднээс!
Софтлайны салбар
Улаанбаатар хот
+976 7585 0765
info.mn@softlinegroup.com

SharePoint Server 2013

SharePoint Server 2013-ийн ажиллагааны найдвартай байдлыг шинэ
түвшинд хүргэх, удирдлагыг хялбарчлах онцлог, боломжуудыг түгээх,
мэдээлэл, харилцааг хамгаалах, уулзалт хуралтай үеэр ажил хэргийг
илүү уян хатан явуулах хэрэглэгчдийн шаардлагад нийцүүлэхэд тусла-
хаар боловсруулжээ.

Ашиг тус
SharePoint Server 2013 нь өмнөх SharePoint хувилбаруудад түшиглэн дараах зорилгоор гаргажээ.
Уян хатан, багасгах болон томруулах боломжтой, хамтын ажиллагааны платформ бүхий
хямд үнэтэй IT бүтээгдэхүүн
Таны бизнесийн аюулгүй, найдвартай байдлыг хамгаалж, эрсдлийг илүү сайн удирдана.
Өртөг зардал хэмнэсэн, үр дүнтэй удирдлага учраас бүтээлч байдлыг сайжруулна.
Хуваалцана. Аж ахуйн нэгжийг албан хаагчидтай холбодог. SharePoint-ийн тусламжтайгаар хүмүүстэй холбогдож, бодол санаагаа хуваалцаж, хамтран ажиллах аргаа шинээр бий болгоно.
Зохион байгуулна. Таны багаараа эсвэл бие даан ажилладаг эсэхээс хамаарч SharePoint нь мэдээлэл, хүмүүс, төслүүдийг зохион байгуулахад тусална.
Нээн илрүүлнэ. SharePoint нь хариултыг олох, гүн гүнзгий ойлголтыг нээн илрүүлэх, мэргэжилтнүүдтэй холбогдох явцыг хялбарчилна.
Удирдана. SharePoint нь IT салбарынхны зардал, эрсдэл, цагийг удирдах боломж олгох хүчирхэг хяналтаар хангана.

SharePoint 2013: Хэрэглэгчдэд таалагдах 5 онцлог


1. Миний бичиг баримтууд — Миний "OneDrive for Work"
Та дотоод драйвуудын оронд “Миний сайтууд” дотор хувийн бичиг баримтуудаа нөөцлөх боломжтой ба SharePoint 2013 нь бичиг баримтуудыг “Миний сайтууд” руу маш хялбархан хадгалдаг. Тэгэхээр, та э-шуудангаар дамжуулан хуулбаруудыг илгээхийн оронд олон төхөөрөмжөөр хавтаснууд руугаа хандаж, хавтаснуудыг холбоосуудын тусламжтайгаар багийн гишүүдтэйгээ хялбархан хуваалцах боломжтой. “Миний сайт”-ыг бичиг баримтуудыг нөөцлөх зорилгоор ашиглах нь хавтаснууд найдвар муутай дотоод хард драйвуудын оронд хянагдсан орчинд байрлаж байгаа болохыг баталгаажуулдаг. “Миний сайт” хэмээх бичиг баримтын сан нь дотоод драйвтай холбогдоогүй хандалтыг идэвхжүүлэх зорилгоор синхрончлогдох боломжтой учраас та сервер боломжгүй үед ч бичиг баримт руугаа хандах боломжтой гэдгээрээ хамаагүй давуу юм. SharePoint
2013-ийн энэ боломжийн тусламжтайгаар Миний бичиг баримтууд нь таны "OneDrive for Work" болох боломжтой.

2. App Store
Microsoft нь SharePoint 2013-тай хамт App Store-ийг танилцуулж байна. Эхний програмын саналуудыг Microsoft аль хэдийнэ дэмжээд байна. Сайт эзэмшигчид Apps store-аас авсан програмуудын тусламжтайгаар сайтынхаа үйл ажиллагааг хурдан өргөжүүлэх боломжтой.

3. Байгууллагын олон нийтийн харилцаа
SharePoint 2013-т нийгмийн шинэ боломжуудыг их хэмжээгээр нэмжээ. Шинэ онцлогуудын жагсаалтад бичил блогууд, идэвхтэй эх сурвалжууд, олон нийтийн сайтууд, Following, Likes, Reputations зэргийг багтаадаг.

4. Уян хатан чанар
Одоо байгаа уламжлалт харах хэсэг дээр SharePoint 2013 нь мобайл хөтчийн мэдээллийг оновчлоход зориулсан орчин цагийн харах хэсэг болон ухаалаг гар утсан дээр SharePoint-ийн дэлгэцийг бүтнээр нь идэвхжүүлэхэд зориулсан бүтэн дэлгэцийн харах хэсэг гэсэн хоёр шинэ хэлбэрийг нэмж санал болгож байна.

5. Сайтын зөвшөөрлүүд
SharePoint 2013-ийн тусламжтайгаар сайт эзэмшигчид нь сайтын зөвшөөрлийн удирдлагад үндэслэсэн шинэ, хялбарчилсан
хуваалцах загварыг бишрэх болно. IT тусламжийн ажилтнуудын хувьд, зөвшөөрлийн асуудлыг ялгахад хэт их цаг зарцуулдаг байсан бол энэ нь тэдэнд туслах нь гарцаагүй.

SharePoint Online
SharePoint Online нь таны өөрийн дэд бүтцийн дээд удирдлагатай холбоогүйгээр хүчирхэг онцлогуудыг түгээдэг. Удирдлагын уян хатан сонголтууд нь байгууллагынхаа дагаж мөрдөх шаардлагуудыг танилцуулж, удирдлагыг гартаа атгасан хэвээр байгааг тань баталгаажуулна.
Та SharePoint-ийг бие даасан төхөөрөмж эсвэл “Office 365 suite” програм хангамжийг багтаасан үүлэн хэлбэрээр худалдан авч, Exchange, Lync, Office clients, вэб програмуудад хандах боломжтой.
Төрөл бүрийн төхөөрөмжид ашиглах боломж
Янз бүрийн төхөөрөмжид холбогдох боломжтой SharePoint-ийн мобайл програмуудыг ашиглан хялбархан хандалт хийж, хаана ч явсан SharePoint-ийн мэдээний эх сурвалжтайгаа харилцан ажиллана.
Байгууллагын найдвартай байдал, стандарт
Гэмтлийн дараа сэргэх чадвар ба серверүүдийг тасралтгүй шинжээчдийн багийн тусламжтайгаар таны өгөгдлийг алс зайд тархан байрласан дата төвүүдэд хамгаална.

Хувилбарын харьцуулалт