Шинэ, шилдэг бүхнийг биднээс!
Софтлайны салбар
Улаанбаатар хот
+976 7585 0765
info@softline.mn

SQL Server 2014

SQL Server нь илүү өндөржүүлсэн найдваржилт, гайхамшигтай ажиллагаа, сайжруулсан хамгаалалттайгаар бидэнд ирлээ. Удирдлагатай өөртөө үйлчлэх дата хайлт, интерактив дата дүрслэл нь мэдээллийг хурдан илэрхийлэхэд тусална. Шаардлагадаа үндэслэн урьд нь суурилуулсан болон нийтийн үүлээр шийдлүүдээ хэрэгжүүлж үүлэнд шилжээрэй. SQL Server-т таны хэрэгцээнд тохирсон зөв хувилбарууд байгаа бөгөөд Enterprise хувилбар нь амин чухал үйл ажиллагааны системүүд, байгууллагын ой санамж буюу дата агуулахад; өөрөө өөртөө үйлчлэх бизнесийн ой санамж ба байгууллагын ой санамжид; харин Standard хувилбар нь ердийн мэдээллийн сан, тайлан дүн шинжилгээний зориулалтаар ашиглагдана.

SQL Server 2014 Enterprise чадамжууд
Дээд зэргийн чадварыг санал болгож буй SQL Server Enterprise хувилбар нь орчин үеийн өндөр хүчин чадалтай дата төвүүдэд бизнесийн ой санамжийг бүрдүүлэх чадвартай.

Найдваржилтыг сайжруулсан
Тасралтгүй ажиллагааны хугацааг уртасгасгаж, гэмтлийн дараах сэргээлтийг хурдасгаж, удирдлагыг сайжруулсан нь AlwaysOn технологийн тусламжтай тоног төхөөрөмжийн нөөцийг илүү оновчтой ашиглана. AlwaysOn нь дөрөв хүртэлх тооны унших зориулалтын хоёрдогч хуулбар сервертэй байж болдог. Ингэснээр онлайн ажиллагаа дээшилж, нэгдмэл удирдлагын самбар нь найдваржилтыг дээшлүүлдэг.

In-memory ажиллагаа
Дата агуулах, дүн шинжилгээ, бизнесийн ой санамжуудын тусламжтай ажиллагаа эрс сайжирсан гэж хэлж болно.
In-memory технологийг SQL Server –ийн өгөгдлийн санд ба дүн шинжилгээний хэсэгт ашиглаж уян хатан байдал, хялбар хэрэглэх нөхцлийг хангасан байна.

Байгууллагын хэмжээнд тохируулах
Windows Server 2012 R2-н виртуалчлалын тусламжтай суурилуулсан серверүүдийнхээ хүчин чадлыг бүрэн ашиглаарай. Физик процессоруудыг 640 хүртэлх логик процессорт хувааж, 1 Терабайт хүртэлх RAM-тай 64 хүртэлх логиз процессор бүхий виртуал машин болгож болно.

Сайжруулсан хамгаалалт
Аудитын уян хатан чанар, шүүлт, хэрэглэгчийн тодорхойлсон аудит, хувилбар бүрт хийгдэх аудитын арга хэмжээнүүд нь удирдлагын чадварыг нэмэгдүүлсэн.

SQL Server 2014 Enterprise-н тусламжтай таны хийж чадах зүйлс

Нөөцийн ачаалал шаардсан ажлыг гүйцэтгэнэ. Өнөө үеийн бизнесийн хэрэгцээнд дээд зэргийн найдваржилт (үл тасалдал), өргөтгөх чадвар, хамгаалалт шаардагддаг болжээ. SQL Server Enterprise нь эдгээр орчин үеийн хэрэгцээг шаардлагуудад бүрэн нийцсэн, үйл ажиллагаанд чиглэсэн системүүдэд зориулагдсан.
Шинэ дүрслэл. SQL Server-ийн өргөтгөж болохуйц өгөгдлийн агуулах, өгөгдлийн цэвэрлэгээ ба удирдлага, хурдтай хайлт, дүрслэл зэрэг боломжууд нь хэрэглэгчдэд нэн таатай. Enterprise хувилбар нь SQL Server Business Intelligence хувилбарын бизнесийн ой санамжид зориулагдсан бүхий л функцүүдийг багтаасан.
Суурилуулалт илүү хялбар. Мэдээллийн технологийн шинэлэг, хосолсон шийдлүүдийг өөрт байгаа серверүүд дээрээ, хувийн эсвэл нийтийн үүдэнд хурдан шуурхай хэрэгжүүлээрэй. SQL Server –ийн холболтын цэгүүд нь Microsoft Azure-ийн давуу талуудыг өөртөө нэгтгэсэн тул суурилуулах, өргөтгөх, удирдах хэрэгсэл нь хамт байна.

SQL Server 2014 Business Intelligence чадамжууд
SQL Server Business Intelligence хувилбар нь хамгаалалт сайтай, өргөтгөх боломжтой, удирдлагатай бизнесийн ой санамжийн хүчирхэг шийдлийг хэрэгжүүлэхэд зориулагдсан.

Өндөр бүтээмжтэй дүн шинжилгээ
In-memory дүн шинжилгээний систем нь урьд өмнө мэдэгдээгүй их хэмжээний өгөгдөлтэй харьцахад зориулсан урьд өмнөхөөс ч илүү үсрэнгүй өндөр бүтээмжтэй. In-memory технологи нь SQL Server-ийн дүн шинжилгээний системд зориулагдан уян хатан, ашиглахад хялбар байхуйц бүтээгдсэн.

Итгэл хүлээсэн, тогтвортой дата
BI Semantic Model-ийн тусламжтай IT ажилтнууд өгөгдлийг хянаж, удирдах болно. BI Semantic Model буюу бизнесийн ой санамжийн утгачилсан загвар нь олон төрлийн өгөгдлийн эх үүсвэрээс болон SQL Server Integration Services-ээр дамжуулан өгөгдлийг тогтвортой харах боломж олгодог технологи юм.

Өгөгдлийн мастер удирдлага
Объектийн зураглал, лавлах өгөгдөл, мета өгөгдлийн менежмент бүхий бүтцээр өгөгдлийн мастер удирдлагаар хангана.

Ажиллагааны бэлэн байдал, хамгаалалт, өгөгдлийн менежмент
Business Intelligence хувилбар нь SQL Server Standard-ын өгөгдлийн сангийн чадамжуудыг өөртөө багтааснаараа салбар тус бүрийн програмын хэрэглээг Windows Server Core-н зохилдлогоо, хэрэглэгчийн тодорхойлсон эрхүүдтэй уялдуулснаар эрх үүргийн тусгаарлалтыг тохируулахад нэн тохиромжтой байдаг.

SQL Server 2014 Business Intelligence-н тусламжтай таны хийж чадах зүйлс
Өөртөө үйлчлэх удирдлагатай бизнесийн ой санамж (BI).
SQL Server ба SharePoint –н IT удирдлагын самбараар мэдээлэл дүн шинжилгээний ажилтнууд-хэрэглэгчидийг үүсгэж мэдээллийг удирдаж, хянаж, хэрэглэгчийн үйлдэл, эх үүсвэрийн ашиглалтыг хянаж, серверүүдээс ажиллагааны хэмжээсүүийг цуглуулж чадна.
Өргөтгөсөн тайлан, дүн шинжилгээг дээд түвшинд гаргана.
Дэвшилтэт тайлан, дүн шинжилгээ бүхий өргөтгөх боломжтой, аюулгүй, удирдлагатай BI байгууллагын хэмжээний шийдлүүдийг бүтээж, хэрэгжүүлнэ. Бизнесийн ажилтнууд-хэрэглэгчид нь Microsoft Office –т зориулсан SQL Server Data Mining Add-ins нэмэлтүүдийг танил болсон Microsoft Excel-ийн хамтаар хэрэглэж, дэвшилтэт маягаар урьдчилсан таамаглах дүн шинжилгээг хийж чадна.
Дээд зэргийн тасралтгүй ажиллагаа, удирдлага, хамгаалалт.
Windows Server Core-той зохицолдуулснаар үйлдлийн системийн жижиг засварыг 50-60% бууруулсан.