Шинэ, шилдэг бүхнийг биднээс!
Софтлайны салбар
Улаанбаатар хот
+976 7585 0765
info@softline.mn

Visual Studio

Visual Studio бол Microsoft-н платформ болон бусад олон орчинд зориулсан програм зохиогч, хөгжүүлэгчдэд зориулсан хэрэгслүүдийн иж бүрэн цуглуулга юм.

MSDN бүхий Visual Studio Professional програм
MSDN бүхий Visual Studio Professional програм нь төрөл бүрийн төхөөрөмж, сервист зориулан нэг л шийдлээрээ тогтвортой, хэрэглэгчийн таашаалд нийцсэн, орчин үеийн чиг хандлагатай програм хангамж бүтээхэд зориулагдсан.

MSDN бүхий Visual Studio Premium програм
Premium програм нь програм бүтээгчдийн багийн бүхий л харилцаа, ажлын уялдаа холбоог хялбаршуулж өгсөн. Багийн ажиллагааг хамгийн үр ашигтай байхад зориулан загварчлагдсан тул MSDN бүхий Visual Studio Premium програм нь танд бие даан agile хэрэглээг эзэмшихэд тусалж, баг илүү ихийг, хурдан хугацаанд бүтээж чадна.

MSDN бүхий Visual Studio Ultimate програм
Энтерпрайз ангиллын програм бүтээхэд зориулагдсан, MSDN бүхий Visual Studio Ultimate програм нь танай багийг байнгын тасралтгүй ажиллагаатай, гүйцэтгэл өндөртэй, уян хатан, нийлмэл байх зэрэг өндөр шаардлагуудыг биелүүлэх боломжийг бүрэн олгоно. Бүтээлч, өндөр чанартай програм хангамж бүтээхэд шаардлагатай бүхий л хэрэгсэл, програм хангамж, сервисүүдээр бүрэн хангана.

MSDN-ий ач тус
Бүрэлдэхүүнд нь орсон MSDN (Microsoft -ийн програм хөгжүүлэгчдийн сүлжээ) үйлчилгээ бол мянга мянган Microsoft-ийн бүтээгдэхүүн, нэмэлт үйлчилгээг агуулсан тул бүх төрлийн платформ, үүний дотор Windows Azure-т зориулагдсан програмын дизайн гаргах, боловсруулах, турших, хөгжүүлэх зэрэг бүхий л үе шатанд хэрэгтэй бүх зүйлээ авч чадна. Ultimate програм ашигладаг MSDN хэрэглэгчид Visual Studio-гийн түншүүдээс тусгай санал хүлээн авах боломжтой.

Visual Studio Online
Нэмэлт үүлэн үйлчилгээтэй Team Foundation Server -ийн Visual Studio Online програм хангамж бол танай програм хангамж хөгжүүлэх багийнхны онлайн уулзах газар юм. Манай үүлэн дэд бүтцэд тулгуурлан сервер суурилуулж тохируулах шаардлагагүйгээр хоромхон зуур ажиллаад эхэлж болно. Visual Studio Online нь Visual Studio, Eclipse, Xcode болон Git клиентүүдтэй хослон ажиллаж төрөл бүрийн платформ, хэлүүдтэй зохицно.
Visual Studio Online дах бүртгэл бүрт таван чөлөөт хэрэглэгч нэгдэнэ. Гишүүд нэмэгдэж, баг өргөжих тусам хэрэглэгч бүрийн төлөвлөгөөнд нийцүүлэн, эх үүсвэрүүдийн ашиглалтыг зохицуулна. Та мөн удирдлагын бүрэлдэхүүнээс нэмж төсвийн явцыг харж, санал хүсэлт, сэтгэгдлээ бичих боломж олгож болно. MSDN бүхий Visual Studio –гийн хэрэглэгчдийг таван хэрэглэгчээс гадна нэмэлт төлбөргүйгээр төслийн бүлэгтээ оруулж болдог.