Шинэ, шилдэг бүхнийг биднээс!
Софтлайны салбар
Улаанбаатар хот
+976 7585 0765
info@softline.mn

Windows 10

Таны мэдэх Windows улам сайжирлаа
Windows 10 хэдийн таны танил орчныг хэвээр бүрдүүлж, улам сайжирсан. Эхлэл цэс буцаж ирсэн тул дуртай програмуудаа байрлуулах зайтай боллоо. Улам энгийн болсон тул шинэр нэмэгдсэн зүйлсийг олох гэж цагаа үрэхгүй.

Үргэлж шинэлэг
Хамгаалалтын хамгийн сүүлийн үеийн технологиуд тантай хамт байгаад гайхах хэрэггүй. Windows систем шинэчлэлтүүдээ автоматаар авч таны төхөөрөмжид суурилуулна.

Cortana таны үнэнч туслах
Cortana бол дижитал туслах бөгөөд төхөөрөмжүүдээ ашиглан ажлаа амжуулахад тань үнэнчээр тусална.

Вэбийг захир
Spartan төсөл бол вэбийн хэрэглээг нэмэгдүүлэхэд зориулан бүтээгдсэн цоо шинэ браузер юм. Та вэб хуудсан дээрээ шууд бичиж, аливаа зүйлээс сатааралгүйгээр мэдээ, нийтлэл уншихаас гадна дараа интернэт холболтгүй үедээ ч уншихаар хадгалж авах боломжтой.

Office бүхий универсал апп
Windows 10 доторх Store бүгдийг нэг дор багтаасан дэлгүүр бөгөөд тэнд хэдэн зуун тоглоом, дуу хөгжим, видео, Office-н шинэ хувилбар ч бий.

Windows 7, Windows 8.1, Windows Phone 8.1 зэмшдэг хэрэглэгчдэд эхний жилдээ үнэ төлбөргүйгээр Windows 10 болгож авахыг Microsoft хэрэглэгчиддээ санал болгож байна. Шаардлага хангасан бол төхөөрөмж дээр тань Windows 10 шууд суурилах бөгөөд төхөөрөмжийн баталгаат хугацааных туршид аюулгүй байдлыг хангаж, шинэ сонирхолтой боломжуудыг нэмэлт төлбөргүйгээр өгч байна.